x

Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 22 их наяд 837,920.9 сая төгрөг, төсвийн зарлагын хэмжээг 24 их наяд 209,847.5 сая төгрөгт хүрсэн. Тухайн үедээ л “Түүхэнд байгаагүй том төсөв боллоо, эдийн засгаа хэт өөдрөгөөр төсөөллөө” хэмээн шүүмжлэгдэж, эдийн засагчид, судлаачдын зүгээс ихээхэн хэмжээгээр “эрүүний шөл уухад” хүрч байв. 

Гэвч энэ шүүмжлэл ч гэсэн шүүмжлэхийн тулд байгаагүй гэдгийг бид өнөөдөр “арьс, махаараа” мэдэрч байна. Он гарсаар дэлхий нийтэд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнийн уналтаас болж оны эхний таван сарын дотор төсвийн орлого 2,5 их наядаар тасарсан. Тухайн үеийн Сангийн сайд нь ч хэлж байсан. Үр дүнд нь шинээр байгуулагдсан Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь 2025 оны төсөвт тодотгол хийх явдал болов. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “төсөвт тодотгол хийхгүй бол оны эцэс гэхэд төсвийн алдагдал 3.2 их наяд төгрөгт хүрч мэдэхээр байна” гэдгийг хэлсэн. Импортын хэмжээ нэмэгдэж, экспорт буурснаар төгрөгийн ханш суларч, инфляци үргэлжлэн өснө өө гэсэн үг. Инфляц нэг хувиар нэмэгдвэл 24 мянга орчим хүн ядууралд өртөх эрсдэлтэй гэж манайд судалгаа хийсэн олон улсын байгууллага тооцоолсон. Иргэдийнхээ орлого, амьжиргааг хамгаалах нь энэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт болсныг Ерөнхий сайд онцолсон. 

Тиймээс орлогоо нэмэгдүүлж чадахгүй бол зардлаа тана гэдэг энгийн теорем энэ Засгийн газарт үйлчилж байна. Үр ашиггүй, тэвчиж болох зардлаа танах, импортыг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах дээр энэ оны төсвийн тодотгол хийгдэж байна. Энэ нь ганц манай улсад тохиолдож байгаа ч юм биш. Угаасаа манайх шиг түүхий эдийн хамааралтай /үйлдвэрлэгч биш/ улс орнууд өөр өөрсдийн онцлогт тохирсон яаралтай өөрчлөлтүүдийг хийж эхлээд байгаа. Тиймээс өнөөдөр хийгдэж байгаа төсвийн тодотгол нь Засгийн газар огцорсон болон улс төрийн бусад нөхцөл байдалтай төдийлөн холбоогүй юм. 

Шударгаар хэлбэл, өмнөх Засгийн газар эдийн засгийн том төслүүдээ хөдөлгөх, иргэдээс оноо авах гэж хэт яарсан, бардсан нь алдаа болж, тэр алдааг шинээр байгуулагдсан Засгийн газар залруулж байна. Монгол Улс ер нь л сонгуулийн мөчлөгөөр дөрвөн жилд нэг удаа газарддаг. Тэр газардалт нь энэ удаа арай л оройтож ирэх шиг боллоо. Сая төсвийн тодотгол хэлэлцэж эхэлсний дараа ч олон гишүүд хэлж байна лээ, “төсөв батлах үед хэлээд байхад үг аваагүй шүү” гэж. Гэхдээ одоо “өнгөрсөн борооны араас цув нөмөрч” суудаг цаг биш. 

Энэ удаагийн тодотголд хамгийн түрүүнд “чирэгдсэн” хүмүүс төсвийнхөн буюу төрийн албаныхан боллоо. Гэхдээ энэ бол төсвийн тодотгол яригдахаас бүр өмнө, өмнөх Засгийн газрын үед яригдаж байсан сэдэв. Хамтарсан Засгийн газрын нэг оролцогч болох АН төсвийн зардлыг бууруулахын тулд төрийн албан хаагчдыг орон тоог 9 хувиар цомхотгох шаардлагыг Засгийн газартаа тавиад явж байсан. Хамтарсан Засгийн газар тарсны дараа ч АН-ын даргын зүгээс шинээр байгуулагдсан Засгийн газар, Ерөнхий сайдад өгсөн үүрэг даалгавар, үүрүүлсэн ачаа энэ байлаа. 

Монгол Улсад ажил эрхэлж байгаа гурван хүний нэг нь төсвөөс цалинжиж, түүний цалин орлогыг татвар төлж байгаа хоёр хүн хувааж төлдөг гэдэг бол манайх шиг хүн ам цөөтэй, жижиг эдийн засагтай оронд хэтийдсэн тоо юм. Энэ тухай олон жил, олон сонгууль дамжуулан ярьж байгаа ч энэ Засгийн газрын үед ажил хэрэг болох учиртай байж. Муу юманд ч сайн тал бий гэдэгчлэн эдийн засгийн хямрал ч гэсэн бидэнд ашиг тусаа өгч байна аа л гэж ойлго. Төрийн албаны орон тоог 9 хувиар буурууллаа гэдэгт тэдний цалинг татвараараа төлж байгаа хоёр нөхөр лав баяртай л байгаа.

Гэхдээ цомхотголыг төрийн албаны доод, дунд шатнаас биш, удирдах албан тушаалтнууд, дарга нараас эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. Ямар ч байсан багш, эмч, цагдаа гэх мэт өдөр тутам иргэдтэй тулдаг, иргэнд үйлчилдэг орон тоог танахгүй гэсэн үг. 

Тодотголд,

-Төрийн өндөр дээд айлчлал, гаднын өндөр түвшнийн зочин төлөөлөгчийг хүлээж авахаас бусад гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээж авах арга хэмжээг тэвчих замаар 4,5 тэрбум,

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт, төсвийн ерөнхийлөн захирагч нарын чиг үүргийг шилжүүлэх, татан буулгах замаар 8,4 тэрбум,

-Төрийн алба хаагчдын орон тоог 9 хувиар цөөлснөөр 261 тэрбум, 

-Төрийн байгууллагуудын бичиг цаасны зардал,тавилга, тоног төхөөржмийн зардлаас 104,4 тэрбум,

-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгодог татаасаас 76,8 тэрбум,

-Оны эхний зургаан сард хэрэгжиж эхлээгүй, үр ашиг нь тодорхойгүй төсөл, хөтөлбөрүүдийг хойшлуулснаар 617,3 тэрбум,

-Төрийн үйлчилгээний үнийг нэмэхийг 2025 он дуустал хориглосноор121,9 тэрбум,

-Төсөвт байгууллагад олгодог тээвэр, шатахуун, хичээл, сургалтын зардлыг бууруулснаар 28,9 тэрбум.. гэх мэтчилэн хэмнэлтүүдийг оруулж ирсэн.

Анх тодотгол оруулж ирэхэд 2.5 их наядын хэмнэлт яригдаж байсан. Эхний хэлэлцүүлгийн дараа буугаад 1,9 их наяд руу ороод явж байна. Өчигдөр УИХ-ын холбогдох байнгын хороод нь салбар салбарынхаа төсвийг /тодотголыг/ яриад, хэлэлцээд, дэмжээд явсан, өнөөдөр үдээс хойш чуулганаар хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. 

Бас нэг сайн тал нь Ерөнхий сайд танхимаа бүрдүүлсний дараа сөрөг хүчин болон олон нийтийн зүгээс “Энэ хэний Засгийн газар юм бэ, эзэн нь хэн бэ?” гэх мэт үл итгэсэн байдал, өөр өөрсдийн өнцгөөс харсан шүүмжлэл ч гэсэн сарниж эхэлж. “Борооны өмнө шороо” гэдэг шиг. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын оруулж ирсэн асуудал, төсвийн тодотгол нь өөрөө нэн яаралтай, цаг мөчтэй уралдсан ажил учраас эрх баригч нам ч, сөрөг хүчний намууд ч гол асуудал дээрээ төвлөрчихлөө. Хоёрдугаарт асуудлаа хэлэлцүүлэхдээ Ерөнхий сайдын биеэ авч явж байгаа байдал, мэргэжил, мэдлэг, суурь судалгаа, хэлж байгаа үг, хийж байгаа тайлбар ч гэсэн өмнөх Ерөнхий сайдтай харьцуулахад илүү “итгэл төрүүлэхүйц” байсныг нуух шаардлагагүй. Хувь хүний зан байдлаас гадна эзэмшсэн мэргэжил, олсон хүмүүжил, явсан зам, туулсан туршлага гэдэг юм бас хүнийг тодорхойлно л доо. Ерөнхийдөө Г.Занданшатарын Засгийн газар Г.Занданшатар гэдэг хүний нуруун дээр явах юм байна гэдгийг л олж харлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд хүн өөрөөр байх ч аргагүй. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • TRACE STOLEN FUNDS ACROSS MULTIPLE WALLETS 2025 [TRUST GEEKS HACK EXPERT] (193.36.237.143)
    My family faced a serious digital security breach that revealed just how vulnerable cryptocurrency assets can be to online threats. It started when my teenage child, hoping to gain an advantage in a popular online game, downloaded what seemed to be a harmless “game hack.” Unfortunately, this turned out to be malware disguised as a cheat tool. Once installed, it accessed my Dogecoin (DOGE) wallet and stole an astonishing 1.2 million DOGE. As soon as I discovered the theft, I immediately turned to (TrustGeeks Hack Expert ), a leading cybersecurity firm specializing in cryptocurrency theft investigations. (TrustGeeks Hack Expert ) promptly launched a thorough forensic analysis, carefully tracking the stolen Dogecoin through the blockchain. Their investigation uncovered that the funds had been moved through multiple wallets before ending up on a Russian darknet marketplace known for illegal crypto laundering.Given the complexity of the situation, (TrustGeeks Hack Expert ) collaborated closely with Interpol’s cybercrime division. By providing detailed blockchain transaction records, malware analysis, and evidence linking the funds to darknet activity, (TrustGeeks Hack Expert ) enabled Interpol to secure legal warrants and take action. Thanks to this international effort and (TrustGeeks Hack Expert ) precise tracing, Interpol was able to freeze and recover around 500,000 DOGE, almost half of the stolen amount.Through the persistent efforts and expertise of (TrustGeeks Hack Expert ), I was eventually able to recover all of the stolen Dogecoins. This has taught my family, especially my teen, an invaluable lesson about the dangers of downloading unauthorized software and the importance of protecting digital assets. Thanks to (TrustGeeks Hack Expert ), we now appreciate how critical it is to stay vigilant against cyber threats. for assistance E m a i l , Trust geeks hack expert @ fast service . c o m (w h a t's A p p +1 7 1 9 4 9 2 2 6 9 3)
    2025 оны 07 сарын 08 | Хариулах
  • Crystal_M.G (84.239.7.3)
    Beware of crypto scam, I want to appreciate (hack4net8@gmail .com) for being professional in crypto recovery skill. contact him now, he have helped me
    2025 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 16 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 18 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 19 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 21 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 23 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 28 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 40 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 40 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 41 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 43 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 45 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 1 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 3 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 4 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 11 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 13 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top