x

Трампын “том бөгөөд сайхан” төсөв батлагдлаа

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын нэрлэснээр “маш сайхан билль” болох шинэ төсөв Конгрессоор дөнгөн данган батлагдлаа. Төлөөлөгчдийн танхимд 218 гишүүн дэмжиж, 214 гишүүн эсэргүүцсэн энэ төсөв нь улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч томоохон үр дагавартай гэж үзэж байна. Сенатад ч мөн саналууд тэнцэж, дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс шийдвэрлэх санал өгсөн нь Цагаан ордонд ирээд байсан дарамтыг багасгав.

Тус төсвийг батлуулснаар Трамп өөрийгөө улс төрийн тууштай лидер гэдгээ нотолж, хууль тогтоох байгууллагатай амжилттай ажиллах чадвараа харууллаа. Тэр энэ төслөө АНУ-д “шилдэг бэлэг” хэмээн нэрлэж, тусгаар тогтнолын баярын өдөр буюу долдугаар сарын дөрөвний өдөр гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Ираны эсрэг В-1 бөмбөгдөгч онгоц нисгэн харуулсан нь хүчирхэг удирдагч гэдгээ дахин батлах гэсэн оролдлого гэж зарим шинжээч дүгнэжээ.

Энэ төсөвт юу тусгагдсан бэ?

  • Корпораци болон чинээлэг иргэдийн татварыг бууруулах замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийг урагшлуулах зорилготой.

  • Улсын өрийг таван их наяд доллар болтол өсгөх ч ажлын байр болон өсөлтөөр нөхнө гэж үзсэн.

  • Батлан хамгаалахын зардлыг нэг их наяд доллар хүртэл нэмэгдүүлж, цөмийн зэвсэг шинэчлэх, Мексикийн хилийн хана, цагаачлалын албыг өргөжүүлэх зэрэгт зарцуулна.

  • Нийгмийн халамжийн зардлыг нэг их наяд доллароор танаж, хариуцлагыг мужуудад шилжүүлнэ. Үүнд Medicaid, хүнсний тусламж, орон сууцны хөтөлбөрүүд орно.

Харин эсэргүүцэгчдийн зүгээс:

  • 12 сая хүн эмнэлгийн даатгалгүй болж, нийгмийн үйлчилгээний чанар муудах эрсдэлтэй гэв.

  • Татварын бууралт голчлон чинээлэг иргэдэд ашигтай байх тул нийгмийн тэгш байдал алдагдана.

  • Батлан хамгаалахын зардал хэт өссөнөөс бусад салбар хохирч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Гэсэн ч төсөв батлагдсан нь:

  • АНУ-ын дэлхийн лидер байхын тулд эдийн засаг, цэрэг-улс төрийн хүч чадлаа тэлэх зайлшгүй шаардлагын хүрээнд хийгдсэн алхам гэж тайлбарлагдаж байна.

  • Урт хугацааны өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт нь Конгресс дахь зарим төв үзэлтнүүдийн дэмжлэгийг татсан.

Эцэст нь, Трампын батлуулсан энэ төсөв бол зөвхөн тоон үзүүлэлт бус улс төрийн тодорхой мессеж юм. Энэ нь хүчирхэг удирдлагын дохио өгөхөөс гадна Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны бодлогын суурь баримт бичиг болон хувирч магадгүй байна.

Эх сурвалж: Iz.ru.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 1 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 3 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 4 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 6 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 10 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 12 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 14 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 37 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 44 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 45 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 48 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 51 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 56 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 57 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 2 цаг 59 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 58 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 4 цаг 59 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 4 цаг 59 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 1 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top