x

Д.Үүрцайх: Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан учир ҮХЦ-д хандлаа

Хөдөлмөрийн үндэсний намын (ХҮН) гишүүд өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг тангарагаасаа няцсан үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Хэрвээ Цэц түүнийг "тангаргаасаа няцсан" гэдэг дүгнэлт гаргавал мөн энэ нь огцруулах ндэслэл болно гэж үзвэл УИХ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуулыг ярих хэрэгтэй болно.

 

Энэ тухай тус намын гишүүн, Үндсэн хуулийн эрх зүй судлаач Д.Үүрцайхаас дараах тодрууллаа.

-ХҮН өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргасан байна. Энэ талаараа тодруулж өгөөч?

-Ерөнхийлөгч Х.Баттулга "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлд засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай асуултыг нэмэх саналыг хүргүүлсэн нь өөрөө Үндсэн хууль ноцтой зөрчсөн явдал юм.

Энэ саналаа албан ёсоор ЕТГ-ын дарга З.Энхболдоор уламжлан 2019.9.9-ний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан байна. Энэ шийдвэртэй нь холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд ХҮН-ын залуус бид мэдээлэл гаргаад байна.

-Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчөө Үндсэн хууль зөрчсөн асуудлаар иргэд ҮХЦ-д гомдол гаргаж байгаа тохиолдол болж байна. Хуулийн үндэслэл нь яг юу вэ? Ерөнхийлөгч ямар хууль зөрчив?

-Үндсэн хуулиас эхлээд хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал,

Нэгд, Үндсэн хуулийн 68.2, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4.2-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгыг уг хуулийн 4.1-д заасан төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар явуулах санал асуулгаас ялган тусгайлсан зохицуулалтыг хуульчилсан.

Хоёрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.6-д УИХ-аас хоёрдугаар хэлэлцүүлгийг явуулж, бүхэлд нь баталсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтээс зөвшөөрөх, татгалзах гэсэн хувилбараар ганц л асуулт асуух ёстой гэж тодорхой зохицуулсан.

Гэтэл Ерөнхийлөгч дээрх хуулийн заалтуудыг илтэд зөрчиж, засаглалын хэлбэрийг өөрчлөх тухай асуулт нэмэх санал өргөн барьсан нь Үндсэн хуульд заасан “хууль дээдлэх” зарчим болон бусад хэд хэдэн зааллтыг нь зөрчсөн хэрэг юм.

-Ерөнхийлөгч Үндсэн хууль өөрчлөх санаачилга гаргаж болохгүй гэж үү?

-Ерөнхийлөгчийн гаргасан энэ санал бол одоогийн Үндсэн хуулийг халж буюу бүхэлд нь өөрчлөж, шинэ Үндсэн хуультай болох тухай асуудал юм.

Мөн Үндсэн хууль өөрчлөх, санал гаргах, асуулга явуулах нь өөрийн гэсэн зарчим, хуультай.

Ямар ч төрийн албан тушаалтан байсан Үндсэн хуулийг уландаа гишгэж, дур зоргын улс төр хийж, монголчуудын хувь заяа, эрх чөлөөгөөр “наадах” эрхгүй. Ийм дур зоргыг, эрх мэдлээ хэтрүүлэх явдлыг хязгаарлах, төрөөс иргэдээ хамгаалахын тулд бид 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа батлаж, парламентын ардчиллыг сонгосон.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.4-т “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоо нь үндэсний аюулгүй байдлыг хангах баталгаа мөн” гэж заасан.

Гэтэл Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад Үндсэн хуулийг дээдлэн сахина, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаална хэмээн тангарагласан Ерөнхийлөгч маань хууль зөрчин байж Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг үгүйсгэх, тэс өөр төрийн байгуулалтын хэлбэртэй болгох санал гаргаснаар энэ хүн тангарагаасаа няцаж, үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж байна гэж үзэж байна.

Тиймээс бид Ерөнхийлөгч энэхүү шийдвэр, үйл ажиллагаагаараа Үндсэн хуулийг зөрчсөн үү, тангарагаасаа няцсан уу, түүнийг огцоруулах үндэслэл байна уу гэдгийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Одоогийн Ерөнхийлөгч Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх үүргээсээ удаа дараа хазайсан, нийгмээ талцал, хагаралд дуудсан шинжтэй үг, үйлдэл гаргаж байсан.

Бид үүгээрээ түүний энэ дур зоргод хэмжээ хязгаар гэж бий шүү, тэр нь Үндсэн хууль юм шүү гэдгийг сануулахыг бас зорьсон.

Улс төрчид ард түмнээс нэг л сонгогдсон бол дараагийн сонгууль хүртэл юу дуртайгаа хийж, төрийг яаж ч самарч болно гэж боддогоо болих хэрэгтэй.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүд улстөрийн нөлөөлөл ихтэй учраас хэлэлцэгдэхгүй байх магадлал өндөр. Энэ эрсдлийг яаж тооцсон бэ?

-Тийм. Энэ бол өнөөгийн Монголын эмгэнэлтэй бодит байдал. Үндсэн хуулийн цэц гэдэг энэ түүхэн дэвшилтэт институтыг бид Үндсэн хуулиараа зохих ёсоор нь хангалттай бие даасан байдлаар байгуулж чадаагүй.

62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд цэцийн гишүүнд тавих шаардлагыг зөв зүйтэй болгох заалт байсан боловч харамсалтай нь хасагдсан. Үнэндээ Үндсэн хуулийн цэц улс төрийн нэлээд нөлөөлөлтэй байгууллага болсон гэдгийг дийлэнх иргэд хүлээн зөвшөөрдөг.

Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгчийн Цэцэд нөлөөлөх магадлал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн гэж харагддаг. Тэр утгаараа магадгүй бидний мэдээллээр маргаан үүсгэхгүй, буцаагаад шидчих байх. Тэрийг нь гэхдээ мэдээж монголчууд харж, мэдрэх бүрэн чадвартай. Бид ч шантрахгүй.

-Тэгээд цаашид яах вэ?

-Ямар ч тохиолдолд хууль, тэр дундаа Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Зөрчөөд эхлэвэл буруу жишиг тогтоож, Монгол төрөө нурааж, улсын тусгаар тогтнол аюулгүй байдал замхран сулрах болно.

Тиймээс эх орноо л гэж байгаа бол бүгд Үндсэн хуулиа хамгаалан тэмцсээр байх ёстой. Бослого тэмцлээс бусдаар бидэнд үлдсэн сүүлчийн боломж бол энэ юм. Энэ Үндсэн хуульт байгуулал, энэ ардчилал, эрх чөлөө бол миний, бидний үр хүүхдийн ирээдүйд хамаатай. Тиймээс амиа алдахаас ч айхгүй. Энэ янзаараа бол энэ Ерөнхийлөгч, улс төрчид цаашид ч хувийн болон бүлэглэлийнхээ ашиг сонирхол, шуналын дэвээсээ болоод Үндсэн хуулийг уландаа гишгэн зөрчих, хийтэй үг, үйлдэл гаргасаар байх нь ойлгомжтой байгаа.

Гэхдээ бид Цэцийн гишүүдийг бүгдийг нь дархан эрх ямбаны ард амиа хоохойлсон гэмт этгээдүүд, улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гар хөл болсон этгээдүүд гэж бодохгүй байгаа. Эрх биш дотор нь тулхтай, төрийн зүтгэлтнүүд, шударга хүмүүс байгаа гэж найдаж байгаа. Одоо харах л үлдлээ. Цэцийн гишүүд гэдэг улс төрчдийн “тавиулууд” уу, Үндсэн хуулийн “манаачид” уу гэдгийг харна.

ikon.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Amar (202.179.27.217)
    -Ямар ч тохиолдолд хууль, тэр дундаа Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Зөрчөөд эхлэвэл буруу жишиг тогтоож, Монгол төрөө нурааж, улсын тусгаар тогтнол аюулгүй байдал замхран сулрах болно.
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 4 цаг 9 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 6 цаг 23 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 6 цаг 32 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 6 цаг 49 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 7 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 7 цаг 27 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 7 цаг 46 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 8 цаг 6 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 8 цаг 21 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 9 цаг 4 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 10 цаг 46 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 10 цаг 50 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 11 цаг 43 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 11 цаг 44 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 11 цаг 45 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 11 цаг 46 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 11 цаг 47 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 11 цаг 47 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 11 цаг 48 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 11 цаг 49 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Трампын худалдааны бодлого АНУ-ын боомтуудад ачаа буурч, хэр... Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм... Вучичийн нислэгийг Балтын орнууд хориглож, Ялалтын баярт оро... Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг ... Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвш... АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэрг...
Top