x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Хараат бус шүүхийг хамгаалах нь

Өчигдөр үдээс хойш хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр оройн 19.00 цаг хүргээд өнөөдөр үргэлжлүүлэхээр хойшлов. Ирц бүрдэхгүй байгаа шалтгааныг хэвлэлүд янз бүрээр бичиж байна.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн зүгээс ЖДҮХС-гийн зээлийн асуудалд холбогдсон гишүүдийг дарамталсан, өөрийнх нь оруулж ирсэн шүүхийн тухай заалтуудыг дэмжихгүй бол хуулийн асуудал ярина гэсэн тухай. Мөн өчигдөр хуралдсан МАН-ын бүлгийн хуралдаанаар юун тухай хэлэлцсэн нь тодорхойгүй байна. Ирцийн асуудал ярьсан гэх боловч үүнээс болж гишүүд ингэтлээ сандарч өрөөндөө шургахгүй нь тодорхой.

Асуудал юу гэвэл УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслөөр Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг сонсон, мөн УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгч, УИХ дахь ардчилсан намын бүлгээс гаргасан “зарчмын зөрүүтэй” 150 гаруй саналаар гишүүдийн саналыг хураалгаж байгаа.

Ямартай өнгөрөгч даваа гаригт хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа хуульчид бужигнаад эхэллээ. “Ерөнхийлөгч шүүхийн хараат бус байдалд заналхийлж байна. Шүүхийн хараат бус байдлыг хангах тухай төслийн есөн заалтыг хасах түүний саналыг дэмжиж болохгүй” гээд. Өчигдөр эсэргүүцлээ илэрхийлж "Зангиатай жагсаал" зохион байгууллаа.

Харин ажлын хэсэгт орж ажиллаж байгаа Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн шүүхийн тухай гурван заалтыг дэмжихийг уриалж УИХ-ын гишүүд болон олон нийтэд хандав. (ТББХ-ноос гаргасан шүүхийн тухай гурван заалтыг дэмжих нь) Энд УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан саналыг Ерөнхийлөгчийн саналтай нэгтгэн дундын хувилбарыг гаргасан гэж болох юм. Байнгын хорооны дарга С.Бямбацогт ч бас “Зөвшилцөлд хүрсэн, харьцангуй боломжийн түвшинд хүрсэн зохицуулалт” хэмээн тодорхойлжээ.

Байнгын хороо дэмжсэн гурван заалтын нэгдүгээрт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүний тухай асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, одоо байгаа ШЕЗ-ийн таван гишүүнийг арав болгож, тавыг нь шүүгчид дундаасаа, тавыг нь мэргэжлийн байнгын хороод (Хууль зүй, Төрийн байгуулалт), Засгийн газар, мэргэжлийн холбооноос нэр дэвшүүлэн ардчилсан зарчмаар сонгох, томилгооны асуудлыг нь хуулиар тогтоохоор заасан байна.

Өмнө нь Ц.Элбэгдоржийн үед ч мөн ШЕЗ-ийн гишүүдийг шүүгчид дундаасаа сонгодог байхаар хуульчилсан ч хууль хэрэгжиж эхлэхээс өмнө УИХ-ын зарим гишүүд хууль санаачлаад (тухайн үеийн Ерөнхийлөгчийн захиалгаар) ШЕЗ-ийн гишүүнийг батламжлах эрхийг Ерөнхийлөгчид аваачаад өгчихсөн байдаг. Үүнээс болоод өнөөдрийн “шударга бусын хонгил, Ц.Элбэгдоржийн шүүгчид” хэмээх нэр томьёонууд гарсан билээ. ШЕЗ нь шүүгчдээ сонгон шалгаруулдаг, Ерөнхийлөгч хоёуланг нь (ШЕЗ-ийн гишүүд болон шүүгчдийг) томилдог болчихоор шүүхийн систем тэр чигээрээ нэг улстөрчийн нөлөөнд орсон гэсэн үг.

Одоо харин Х.Баттулга нь тэр “хонгилд” эзэн суух тухай яриа гарч, УИХ хууль батлаад шүүгчийг томилох, чөлөөлөх эрхийг ҮАБЗ-ийн гурван гишүүний эрх мэдэлд аваачаад өгчихсөн байгаа. Үүнийг тухайн үед “түр зуурын зохицуулалт” хэмээн нэрлэж байсан ч үнэхээр тийм үү, үгүй юу гэдэг нь одоо хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөс шалтгаална. Хуулийн төсөлд ШЕЗ-ийн шүүгч биш таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, УИХ-ын нийт гишүүдийн 2/3-ийн саналаар томилох заалт оруулжээ. Хэрвээ УИХ-ын гишүүдэд тулгаж буй Ерөнхийлөгчийн шахалт үр дүнгээ өгч уг заалт хасагдвал Ц.Элбэгдоржийн үеэс дээрдүүлэх биш, харин ч дордуулсан зүйл болно.

Хоёрдугаарт Шүүхийн сахилгын хороо байгуулах Ерөнхийлөгчийн саналыг дэмжихдээ ШЕЗ-өөс тусад нь байгуулж, ШЕЗ дээр төвлөрөөд байсан энэ хоёр эрх мэдлийг тараан байршуулахаар болсон юм байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн захиргаа буюу ШЕЗ нь шүүгчийг шилж сонгох, төсөв менежмэнтийг барихаас биш шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хараат бус байдалд нь халдахгүй гэсэн үг.

Гуравдугаарх нь шүүхийг тойргийн журмаар байгуулах асуудал. Одоогийн Үндсэн хуульд “шүүх нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн шүүхээс бүрдэнэ” гэж зааснаас болж 2013 онд эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн үйл явц үндсэндээ нурсан билээ. Тухайн үед засаг захиргааны нэгж дагасан шүүхийн бүтцийг халж, хүн ам, үйлчилгээндээ суурилсан тойргийн шүүхтэй болъё, дагнасан (эрүү, иргэн, захиргаа) шүүхүүдтэй болж, шүүгчдийг мэргэшүүлье гэдэг зорилт тавиад хуульдаа өөрчлөлт оруулсан ч Цэц дээр очоод уначихсан.

Тиймээс одоо хийж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно" хэмээн тусгасан байна. Илүү “нейтральный” буюу аль алиныг нь агуулсан хувилбар.

Хэдий УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан есөн заалт бүхий төсөлтэй харьцуулахад чамлалттай ч ядаж л нөгөө тийш нь савчихаагүй, харьцангуй төвийг сахисан өөрчлөлт байж болох юм. Хэрэв шүүх засаглал аль нэг улстөрчийн нөмөр нөөлөг, хараа хяналтад байдаг бол хүний эрх болоод шударга ёсны тухай яриа манайд шаардлагагүй болно.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 15 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 20 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 22 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 17 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 37 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 41 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 44 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 52 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 41 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 41 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 44 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 38 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 35 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 40 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 45 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 2 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 9 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 12 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 17 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 22 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top