x

Бушуу туулай борвиндоо баастай: У.Хүрэлсүх

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өчигдөр “шөнө дөлөөр” хэвлэлийн бага хурал зарлаж, Тост, Тосон бумбад олборлолт явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай төвшөөрлийг цуцалснаа мэдэгдлээ. Энэ үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, АМГТХЭГ-ын дарга нарт өгсөн юм. Шалтаг, эсвэл шалтгаан нь өнгөрсөн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн сүлжээгээр тарсан “5 саяын” бичлэг болов.

Тодруулбал, Тост Тосон бумбын ордыг хамгаалахаар Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдээс Төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр тус сумын иргэн н.Нямдаваа “Манай сумын дарга нар энэ хөдөлгөөнөө зогсоовол 3-5 сая төгрөг өгнө гэж байна. Бидний амыг барих гэж байна. Арай ч дээ” хэмээн бахиран уйлж, телевизийн камерт бичигдсэн билээ. Харин Ерөнхий сайд өчигдөр харьяа яам, агентлаг, хууль, хүчний байгууллагынхантай уулзах үеэрээ “Сумын удирдлагууд хэлэлцүүлэгт оролцсон 40 гаруй хүнд авилга амалсан” хэмээн баталгаажуулав. Мөн үүнд оролцсон сумын удирдлагууд дээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг тагнуул, цагдаагийнханд үүрэг болгосон. За энэ ч яахав. Хуультай юм хуулиараа явна биз.

Харин Ерөнхий сайдаас чиглэл авангуутай гарч гүйгээд ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан дарга нарын үйл хөдөлгөөн бүр ч сонирхолтой. АМГТХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Дашзэвэгийн үйлдсэн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрт,

“Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны  8 дугаар сарын 12-ны өдрийн 01/5540 тоот албан бичгээр ирүүлсэн 2019/01 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны 01/2291 тоот албан бичгийг үндэслэн...” гээд цааш нь “Сауд гоби коэл транс ХХК-ийн MV-017038, MV-019036 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байхдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан зөрчил гаргасан болох нь Байгаль орчин аялал уулчлалын сайдын 2019 оны 8 дугаар сарын 12-ны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019/01 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул тусгай зөвшөөрлийг цуцалсугай” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, АМГТХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга ААН-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг бус, одоо албан тушаал хашиж байгаа улс төрийн албан тушаалтнуудын шахалтаар шийдвэр гаргажээ гэсэн үг. Харин тэдний шийдвэр юунд үндэслэсэн бэ гэж үү?

Мэдээж Ерөнхий сайдын өгсөн аман даалгаварт. Ядаж Засгийн газрын хуралдааны тэмдэглэл юм уу тогтоол ч (Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд гаргаж болох шийдвэр) байхгүй. Тиймээс өөрсдөө ажлын хэсэг томилоод, хагас өдрийн дотор “Сауд гоби коэл транс ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтыг зөрчсөн” гээд дүгнэлт гаргачихсан. Ингээд "бушуу туулай борвиндоо баастай" гэдэг боллоо.

БОАЖ-ын сайдын хэрэглэсэн Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д тухайлбал, “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн байна. Харин нутгийн иргэдийн ярьж байгаа зүйл бол өөр. Тэдний хэлж буйгаар орон нутгийн засаг захиргаа нь “Сауд гоби”-г эсэргүүцэх нь байтугай илт тэдний талд үйлчлээд, авилга аваад, иргэдийнхээ үгийг сонсохгүй байгаа юм байна. Дээр нь тусгай зөвшөөрлийг олгохдоо иргэдийнхээ үгийг сонсоогүй, саналыг нь аваагүй юм байна. Түүнээс биш “нөхөн сэргээлт хийгээгүй буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй” тухай яриагүй л дээ. Энэ чинь хоёр өөр зүйл. Хоёр өөр зүйлийг өөр нэг зүйл л нэгтгэж байх шиг...

Дашрамд хэлэхэд үүгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, эсвэл "Сауд гоби коэл транс"-ыг хамгаалах, эсвэл онгон дагшин байгаль, эх нутгийнхаа эко системийн төлөө (Ерөнхий сайдын хэлсэнчлэн) иргэдийн тэмцлийг шүүмжлэх гэсэнгүй. Харин Монголын төрөөс гарч байгаа шийдвэр бүхэн хуульд нийцэж, захирагдаж байх ёстой юм шүү. Нэг хэсэг нь хуулийн дор, нэг хэсэг нь хуулийн дээр амьдарч болохгүй. Хуулийн дээгүүр алхах эрхийг хэнд ч өгөөгүй шүү л гэсэн санаа. Хуулиас давбал шүүхийн өмнө очино, шүүхийн өмнө очвол хариуцлагын тухай яригдана.

Хоёрдугаарт Монгол Улсын Ерөнхий сайд “Энэ газар нутгийн бүрэн бүтэн байдал, эко системийн өмнө ямар ч хууль бөхийх ёстой” гэдэг угаасаа ухвар мөчид зүйл. Хуулийн өмнө хүн бөхийнө үү гэхээс хууль хүний өмнө бөхийж болдоггүй. Хууль нь хэрвээ хүнийхээ эсрэг байна аа гэвэл хуулийг зөрчих биш засаад яв. Түүнээс биш хуулиас гадуур шударга ёс, хуулиас дээгүүр хариуцлагын тухай асуудал энэ улсад байхгүй. Байх ч ёсгүй, Ерөнхий сайд аа!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • ЗОЧИН (103.57.94.111)
    САЙН МУУ Ч ТУСГААР МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЖУРАМ ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА !!! МАН ХЭМЭЭХ МАФИЖСАН ЛУЙВАРЧДЫН ЗАСАГ УЛАНДАА ГИШГЭН ХУУЛЬГҮЙ ШҮҮХГҮЙ АНАРХИ НИЙГЭМД САНААРХАЖ БАЙНА !!!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • хаха (202.131.238.98)
    шүүээр явбал хууль бусаар цуцалсан болно. шүүх эцсийн байдлаар тогтоогоогүй байхад нэг баагий үнэн ч юм уу худлаа ч юм уу уйлснаар цуцалдаг болл бүгд уйлцгаая ЖДҮ гээ шийд гээ
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • монгол иргэн (202.126.88.213)
    хѳндлѳн хэлтэй новш их том байна үнэнд гүйцэгднээ чоймболсүрэн бүгдийг чинь толгойг наа
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.140.2)
    үхэх нь дээ ккккк
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • irgen (202.9.44.40)
    hudal amniihee hiigeer ard tumend shudraga charai gargaj ul tor hiihee bolio hiij buteej bgaa zuil alga daa
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.120.137)
    Хүрэлсүхийг монголын 2 999 000 хүн дэмжиж байнаа 1000 хүн эсэргүүцэх байх ёстой юу юм бэ дэмжицгээё хүрэлсүх сайдаа
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 15 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 20 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 22 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 17 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 37 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 41 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 44 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 52 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 41 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 41 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 44 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 38 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 35 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 40 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 45 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 2 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 9 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 12 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 17 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 22 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top