-  
Хуушуур борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авахаа шийдэх
 -  
Аль болох шинэ тосонд шарсан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав, боодолд хийлгэх
 -  
Шинэ тосонд шарсан хуушуурын өнгө цайвар шаргал, хуучин тосонд шарсан бол илүү бараан байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид тогтоосон.
 -  
Ялангуяа хуучин тосонд шарсан хуушуур идвэл ходоод, гэдэс хямрах эрсдэлтэйг анхаарна уу.
 -  
Худалдан авсан хуушуур болон түргэн муудах хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул авсан даруйдаа хэрэглээрэй.
 -  
Хуушуур идэхийн өмнө гарын ариун цэврийг сахиарай.
 
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс баяр наадмын гол зоог болох хуушуур идэхэд анхаарах зүйлсийг зөвлөлөө.
                


