x

Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ

ХББОСЯ, Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран “Барилгын салбар дахь хүний эрх ба хариуцлагатай бизнес” хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төсөл хэрэгжүүлж, ХББОСЯ-ны дэмжлэгээр барилгын холбоодыг чадавхжуулах сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан. Сургалтаар “НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмууд”, “Хариуцлагатай бизнес ба Хүний эрх”-ийн тухай ойлголт өгөх, “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдлэг олгожээ.

Олсон мэдлэгээ практикт нэвтрүүлэх үүднээс төслөөс холбоодод техник арга зүйн дэмжлэг үзүүлж, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 12 аж ахуйн нэгжид хүний эрхийн магадлан шинжилгээ хийжээ. Үр дүнг танилцуулж, Засгийн газрын тогтоол болох “Бизнес ба хүний эрхийн үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, ХББОСЯ-наас хийж буй ажил, бусад оролцогч тал, ялангуяа салбарын залуус хэрхэн хамтарч ажиллаж болох боломжийн талаар хэлэлцэж танилцуулсан юм. 

Европын Холбооны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэд дарга Кристоф Форакс хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Монгол Улсын хөгжилд гол үүрэгтэй салбарыг сонгон авч, хүний эрхийг хангуулах зорилго агуулсан төсөл нь хүн бүрд хамаатай асуудал гэдгийг тодотгоод төслийг өмнө нь уул уурхай, хүнс, ноос ноолуурын салбарт амжилттай хэрэгжүүлснийг дурдлаа.

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа энэ үеэр “Төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь манай улсын барилгын салбарт бодит өөрчлөлтийн эхлэлийг тавилаа. Дэлхий даяар хүний эрхийг хамгаалах нь улам бүр бэхжиж байгаа бол бид ч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хүний эрх зөрчихөөс сэргийлэхэд анхаарч байна. Орон сууцжуулалт, санхүүжилт, хот байгуулалтын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, тэдгээрт хүний эрхийн шалгуур үзүүлэлтүүдийг тусгана. Мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулийн хөтөлбөрт ч хүний эрхийн тухай оруулахыг зорьж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, ханган нийлүүлэлт, туслангүйцэтгэгчийн түвшинд хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа. Барилгын салбар маань өнгөрсөн 100 жилээ бататгахаас гадна ирээдүйд харилцаанд суурилсан хүний эрхийг дээдэлсэн, ил тод барилгын салбарыг хөгжүүлнэ” гэсэн юм.

“Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл” төслийг 2025 онд барилгын салбарт хэрэгжүүлж, сургалт зохион байгуулан, 12 компани аж ахуйн нэгжид хүний эрхийн магадлан шинжилгээ хийх зөвлөмж өгчээ. Төсөлд 258 хүнийг хамруулахад 170 нь эмэгтэй байсан бол дийлэнх хувийг нь 35-44 насныхан эзэлжээ.

Дээрх төслийг Монголоос гадна Малайз, Индонез, Тайланд Улсад хэрэгжүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 1 цаг 4 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 1 цаг 5 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 1 цаг 8 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 1 цаг 9 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 1 цаг 9 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 1 цаг 10 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 1 цаг 12 мин Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна 2 цаг 53 мин Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна 2 цаг 53 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн барилгын ажил 32.6 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 54 мин Ерөнхийлөгч батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний төлөөлөлтэй уулзлаа 2 цаг 55 мин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн мэдүүлэв 2 цаг 55 мин Ховордож буй ойн булгыг хууль бусаар агнавал 8 жил хүртэл хорих ялтай 2 цаг 56 мин Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна 2 цаг 58 мин Монгол, Узбекистаны өсвөрийн боксчид хамтарсан бэлтгэл хийлээ 2 цаг 59 мин НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулганд Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна 2 цаг 59 мин Болгар, Италийн Гадаад хэргийн сайд нар Брюссель хотноо уулзлаа 3 цаг 0 мин АНУ Ираны газрын тосыг Хятад руу худалдсан 12 этгээдэд хориг тавив 3 цаг 0 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 3 цаг 1 мин Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь гарчээ 5 цаг 3 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз...
Top