x

Б.Сарантуяа: Ираны аялал мартагдашгүй дурсамж үлдээсэн

“The Nomadic Soul” аяллын компанийг үүсгэн байгуулагч, үүргэвчтэй аялагч Б. Сарантуяаг “Залуус” булангийн зочноор урилаа. Тэрбээр өнөөдрийн байдлаар 34 улсаар аялаад байна.

-Индонезид аялал жуулчлалын чиглэлээр суралцсан гэсэн. Яагаад энэ улсыг сонгож суралцсан юм бэ?

-Би 2014 онд Сити их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. Индонезийн Засгийн газрын Дармасисва тэтгэлэгт тэнцээд Бали арлын Денпасар хотын сургуульд аялал жуулчлалын чиглэлээр 2014-2015 онд суралцсан. Индонезид сурч байхдаа анхны аяллын гараагаа эхлүүлсэн. Гадаадад урт хугацаагаар амьдарч, суралцах үедээ нүд нээгдэж бусад орны залуучууд өөрсдийгөө залуу, мөнгөгүй гэхгүйгээр олон газар руу аялдаг юм билээ.

Надад ч бас боломж байгаа гэдгийг ойлгосон. Балид хамт сурч байсан Эквадор охин Фатима надад анхны аяллын урам зоригийг өгсөн. Тэгээд Индонезийн Жава арлаар Фатиматай долоо хоног үүргэвчтэй аялал хийсэн.

-Аяллаар явахдаа олон адал явдалтай таарсан байх. Ялангуяа, анхны аялал хөгжилтэй байв уу?

-Тэр аялал адал явдалтай байсан. Том усан онгоц, жижиг завинд суухаас эхлээд ачааны машины тэвшин дээр гээд янз бүрийн тээврийн хэрэгслээр явж үзсэн. Олон сонирхолтой газарт байрлаж миний төсөөлснөөс илүү гоё шинэ, соргог мэдрэмжийг өгсөн. Аялахын тулд их мөнгө хэрэггүй, өөрөө хичээвэл олон газраар аялах боломжтойг мэдсэн.

Сургуулиа төгсөөд Монгол руу буцахдаа Зүүн Өмнөд Азийн 1-2 улсаар ганцаараа аялъя гэж Фатимад хэлэхэд “чи чадна” гэж зоригжуулснаар анх Тайланд руу долоо хоног үүргэвчтэй аялсан. Дараа нь Хонг Конгоор дамжиж Монголдоо ирсэн. Энэ үеэс аяллын гарц нээгдсэн.

-Аялал гэхээр бид их мөнгө бодоод хойшлуулаад байдаг. Хоёр сая төгрөгөөр Европын найман орноор аялсан гэхээр итгэхэд хэцүү юм?

-2015 оноос эхлээд гурван жилийн хугацаанд 34 улсаар аялсан. Нийт 25 аялал хийсэн. Нэг аяллын зардал дунджаар 1-5 сая төгрөгийн хооронд байдаг. Европын найман орноор 2016 оны хавар аялсан. Тухайн үед Италийн Басселгади Пине хотод олон улсын оюутны тэшүүрийн аварга шалгаруулах тэмцээнд олон улсын сайн дурын сэтгүүлчээр ажиллах боломж олдсон.

Тэр тэмцээнд долоо хоног ажиллаад буцаж ирэхээр харамсалтай санагдаад cap гаруй хугацаанд өөрт байсан хоёр сая төгрөгтөө багтаагаад аялсан. Амьдралдаа хэзээ ч уулзаж байгаагүй хамаатныдаа, хуучин ажлынхаа танилын дүүгийнд, бас огт танихгүй айлд хонохоос эхлээд амьдрах байрныхаа мөнгийг их хэмнэсэн. Зарим үед төөрөөд автобусны буудал дээр хүртэл хонож байсан. Хөгжилтэй зүйлс их тохиолдсон.

-Иранд хүн аялах нь байтугай өөр зорилгоор ч очихоос айдаг улс. Гэтэл та яагаад аялах болов?

-Жилийн өмнө Дундад Азийн Израйль, Палестин, Турк, Иранаар cap гаруй хугацаанд аялсан. Энэ улсуудаас би Ираныг онцолно. Миний хувьд заавал очиж үзэх ёстой газрын нэг гэж шийдсэн учраас Тегеран, Исфахан хотоор ес хоног аялсан.

Хамгийн анх Иран руу аялна гэдгээ найз нөхдөдөө хэлэхэд аюултай, халдлага ихтэй газар яваад хэрэггүй гэж эсэргүүцсэн. Гэхдээ хүмүүстэй нь дотно танилцаад найзлахад буруу дүгнэсэн юм байна гэдгээ ойлгосон. Аялж байх хугацаандаа тайван, айдасгүй байсан. Иргэд нь их элэгсэг, найрсаг, сониуч, цайлган сэтгэлтэй байсан. Өөр нууцлаг ертөнцөд орж ирсэн мэт санагдаж, Иранаар аялсан нь надад мартагдашгүй дурсамж үлдээсэн.

-Залууст хямд зардлаар аялах боломжтой “Nomadic Soul” аяллын компаниа байгуулсан гэсэн?

-Аялал дууссаны дараа дараагийн аялал чинь хаашаа вэ, хамтдаа аялж болох уу гэж их асуусан. Яг над шиг хямдхан зардлаар аялахыг хүссэн хүмүүстэй яагаад хамт аялж болохгүй гэж гэсэн бодол толгойд орж ирсэн. Энэ бодлоо хэрэгжүүлээд компаниа байгуулаад Зүүн Өмнөд Ази болон Кавказын 4-6 орноор хамгийн хямд зардлаар хоёр долоо хоногийн аяллыг зохион байгуулдаг болсон.

Мөн аяллын хөтөлбөрөө гаргаж чадахгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг. Миний амьдралынхаа туршид хийх ёстой зүйл бол аялах юм байна гэдгийг ойлгосон учраас хоббигоо ажил болгоод явж байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 21 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 23 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 27 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 28 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 29 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 15 цаг 59 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 0 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 1 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 5 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 21 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 16 цаг 48 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 16 цаг 49 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 4 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 17 цаг 49 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 22 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 25 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 27 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 29 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 4 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 17 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top