x

Т.Батцогт: Хөрсний бохирдлыг бууруулах нэгдсэн бодлого хотод алга

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой хөрсний бохирдол болон түүний санаачлан хэрэгжүүлж буй ажлуудын талаар ярилцлаа.

-Нийслэлийн хөрсний бохирдлын асуудалд та нэлээд анхаарал хандуулж, НИТХ-ын чуулганы хуралдаан бүрт сануулж харагддаг. Тэгвэл таны хувьд хөрсний бохирдлын эсрэг чухам ямар ажлыг хийж, хэрэгжүүлээд байна бэ?

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас харагдаж байгаа. Үүнтэй холбоотой 2017 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг Нийслэлийн хөрс хамгаалах өдөр болгон зарласан байдаг. Миний бие НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо эхлэн мэргэжлийн байгууллага, эрдэмтэд судлаачидтай хамтран Улаанбаатар хотын “Хөрсний бохирдлыг бууруулах, хөрс хамгаалах” чиглэлээр үе шаттайгаар ажлуудыг санаачлан ажиллаж байна.

Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын “Хөрсний бохирдлыг бууруулах, хамгаалах” зорилго бүхий нэгдсэн нэг бодлогын баримт бичигтэй болгохыг зорьж байна. Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хотод нэгдсэн бодлого, асуудал хариуцсан нэгж байхгүйгээс ажил урагшгүй, тодорхойгүй байдаг нь ажиглагдсан. Тиймээс нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлын асуудал хариуцсан цомхон, мэргэжлийн баг, нэгж бий болгох асуудлаар хотын удирдлагуудад удаа дараа хандсан боловч шийдвэрлэхгүй байна.   

-Агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг ҮАБЗ-өөс зарлачихсан шүү дээ. Тэгвэл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэл хот маань жилд хичнээн төгрөгийн төсвийг баталж, зарцуулдаг юм бол?

Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх ажлын төсөв гэж огт батлагдаж байгаагүй. Харин 2019 оны төсөвт анх удаа 150 сая орчим төгрөг батлагдсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд санаачилсан, ярьсан ажлын үр дүн тодорхой хэмжээнд ч болов гарч байна гэж харж байгаа. Энэ батлагдсан төсвийг бид аль болох үр дүнтэй зарцуулахаар НИТХ, ЗДТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулагдан зургаан төрлийн ажил хийхээр төлөвлөсөн байна. Мөн хөрс хамгааллын чиглэлээр баримтлах нэгдсэн бодлого, баримт бичиг, хөтөлбөрийг боловсруулан батлуулахаар зорьж байна.

Үүний тулд  нийтлэг хандлагаас зайлсхийж нэг бодлого боловсруулахаараа, нэг шийдэл гаргахаараа хэдхэн мэргэжилтэн, судлаачид оролцсон нэг талын үзэл баримтлалтай ажил хийдэг. Энэ нь төдийлөн оновчтой байдаггүй алдааг давтахгүйн тулд “Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах” бодлогод тусгах саналыг салбарын эрдэмтэн, судлаачдаас авахыг зорьж “Шийдэлд хамтдаа” уриан дор “Хөрсний бохирдлыг бууруулах-шийдэл” төсөл, бүтээлийн уралдааныг, иргэд, олон нийтэд орчны хөрсний бохирдлоо бууруулах, хөрсөө хамгаалах хандлагыг бий болгох зорилгоор “Хөрс ба Амьдрал” гэрэл зургийн уралдаануудыг тодорхой хэмжээний шагналын сантайгаар зарласан.  

-Эдгээр уралдаануудаас ямар үр дүн хүлээж байгаа вэ?

Мэдээж аливаа санаачилсан ажлуудаа гүйцэтгэл өндөртэй,  бодит үр дүн гаргахыг зорьдог. Эдгээр уралдаан, туршилтын ажлуудаас нэгдүгээрт, хот “Хөрс хамгаалах” нэгдсэн бодлого, эрх зүйн баримт бичигтэй болох, хоёрдугаарт, үйлдвэржилтээс үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулах арга, технологитой болох, гуравдугаарт, иргэн бүр орчны хөрсөө хамгаалах хандлага, мэдлэгтэй болох гэсэн үндсэн бодит үр дүнг хүлээж байна.

-Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудтай хамтран ямар ажил хийв?

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэ хэдэн ажлыг санаачлан, эхнээ нь ажил хэрэг болгоод явж байгаа. Тухайлбал, Нийслэлийн Байгаль орчны газар буюу  мэргэжлийн чиг үүргийн байгууллагын зүгээс Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын үйлдвэрлэлийн бохирдлыг бууруулах зорилгоор хөрс газрын ургамал тарьж хөрсний бохирдлыг бууруулах аргыг туршиж байна. Энэ мэтчилэн ажлуудын  үр дүн сайн байна гэж найдаж байна.

-Хөрсийг гэр хорооллын нүхэн жорлонгоос гадна металлын бохирдол ихээр бохирдуулж байна гэж та хэлж байсан?

Улаанбаатар хотын хөрс хоёр хэлбэрээр бохирдсон байгаа. Нэгдүгээрт, нянгийн бохирдол. Энэ нь нүхэн жорлон хог хаягдлаас, Хоёрдугаарт, металлын бохирдол буюу автомашины засвар, үйлдвэрлэлээс үүдэлтэй. Эдгээр бохирдол бүр дээр салангид хууль, журмууд байдаг. Тухайлбал, Нүхэн жорлонгийн стандартыг 2015 онд батлагдсан байдаг. Мөн  2017 онд Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн аюултай хог хаягдлын ангилал, бүртгэл зэрэг асуудлыг хуульд тодорхой тусгаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл энэ хуулийн хэрэгжилт гадаа гараад хангалтгүй байна. Иймээс нэгдсэн нэг бодлого, бодлого хэрэгжүүлэх эзэн хэрэгтэй байгаа. Нүхэн жорлонгоос гадна энэ аюултай хог хаягдал болох авто машины тос, масло, засвар үйлчилгээний асуудал зохицуулалтгүй, хэрээс хэтрээд байна.

-Таны хувьд хөрсний бохирдлыг буурлуулах тал дээр цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

Цаашид хийх ажлууд олон бий. Бохирдлыг бууруулахад бүх нийтийг хамруулан, хамтарч ажиллахыг зорьж байна. Хамгийн гол нь нийслэлчүүд хөрсний бохирдлын талаар маш сайн ойлголттой мэдээлэлтэй байж хэрхэн эрүүл хөрсөө хадгалах, хамгаалах тухай мэдлэгтэй болох хэрэгтэй. Хүйтний улирал эхлэх үед хүн бүр эрүүл мэндээ хамгаалж маск зүүдэг. Үүнтэй адил хөрсний нянгийн бохирдол ундны усны эх үүсвэр болохоос өмнө бид нийтээрээ стандартын нүхэн жорлонтой болох хэрэгтэй. Нөгөө талаас төр, төрийн байгууллагууд нэгдсэн нэг бодлоготой болох шаардлага бий болж байна. Өнгөрсөн хугацаанд хэлж, ярьж, хийж байгаа ажлууд энэ бүгдийн дөнгөж эхлэл гэж хэлж болно. Мөн дээр хэлсэнчилэн хууль эрх зүйн биелэлт маш хангалтгүй байгаа учир энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах санаачилгыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 26 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 28 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 31 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 33 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 34 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 4 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 5 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 6 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 10 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 26 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 16 цаг 52 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 16 цаг 54 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 9 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 17 цаг 54 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 27 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 30 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 32 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 34 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 9 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 22 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top