x

Тэнэг шивээсчин: Үйлчлүүлэгчдийнхээ тоогоор би монголдоо нэгд орно

Энэ удаа бид “Өөр мэдээ”-гийн зочноор сошиал ертөнцийн “од” “Тэнэг шивээсчин”-г урилаа. АШУҮИС-г хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн энэ залуу өдгөө гоо сайхны салбарт гоёлын шивээсээр дагнан ажиллаад  10 жил болжээ. Хоббигоо ажил хэрэг болгосон шивээсчин П.Ганхуягтай ярилцлаа.

– Ярилцлагаа таны нэрнээс эхэлье. Артист нэрээ яагаад “Тэнэг шивээсчин” болгосон юм бэ?

– Нэрний тухайд нэг их түүх байхгүй. Найзуудтайгаа шийтгэлтэй тоглоод би хожигдсон. Тэгээд фейсбүүк хаягаа тэнэг байдлаар өөрчлөх шийтгэл хүлээж “Тэнэг шивээсчин” болгосон юм. Гэтэл нэрээ 60 хоног өөрчилж болдоггүй.

Нэг мэдсэн хүмүүс тэр нэрээр минь мэддэг болчихсон. Тийм учраас одоо ч “Тэнэг шивээсчин” нэрээрээ л явж байна.

– Таныг эмч мэргэжилтэй гэж сонссон. Шивээсчин болсон түүх сонсвол бас л сонин зүйл ярих байх?

– Би АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ нэг жил ажиллаад, нэг жил түлэнхийн эмчээр суралцаж байгаад сонирхлоо дагасан даа. Тухайн үед шивээс хийхийг заадаг сургалт байгаагүй учраас хүмүүс сонирхлоороо өөрсдөө оролдож сурдаг байсан. 

2009 оноос хойш 10 жил шивээс хийж байна. Оюутан байхаасаа шивээс хийж эхэлсэн. Аливаа зүйлийг дөнгөж эхэлж байхад  хүн тухайн зүйлээ мэдэхгүй л байдаг. Эхэндээ бол салонд ажилд ороод шаардлагын дагуу шивээс хийж сурч байсан.

Сүүлдээ косметик шивээс хөгжихийн хэрээр ганцхан Монголд ч биш дэлхий нийтэд хийж буй олон төрлийн шивээсийг интернетээс хараад хэрхэн шивж буйг нь сураад туршиж эхэлсэн чинь  ажил маань улам илүү сонирхолтой болсон. Тэгээд л энэ ажилдаа бүрэн орж, өөрийгөө дайчлан зүтгэж байна даа.

–  Шивээсний төрөл дотроо олон янз. Боди-Арт маягийн биеийн шивээс, гоо сайхны шивээс гээд. Танд аль нь илүү таалагддаг вэ?

– Уран бүтээлч хүн хийж буй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад эхлэхээр тухайн ажилдаа дуртай болдог. Би  тийм л шугамаар энэ ажилдаа дурласан. Шивээсийг косметик шивээс , гоёлын шивээс гэж хоёр ангилдаг. Косметик шивээс гэдэгт хөмсөг, контур, уруулын шивээс орно.

 Гоёлын шивээс гэдэг бол  биеийн шивээс юм.  Миний хувьд гоёл болон костемик шивээсийг хослуулж хийдэг.Гэхдээ  гоёлын шивээс нь миний сонирхлыг илүү их татдаг. Зураач, уран бүтээлч хүний хувьд шинэ юм хийнэ гэдэг чинь сайхан зүйл.

Би ч мөн адил уран бүтээлч хүн.  Өөрийн хийсэн шивээснийхээ зургийг аваад урын сандаа оруулаад хийсэн бүтээлээ баяжуулаад явдаг. Цаасан дээр зурдаг зураач хүн нэгдүгээрт авьяастай, хоёрдугаарт түүндээ дуртай байх ёстой. Би шивээс хийхдээ дуртай учраас энэ зүйлд татагддаг байх.

-Өмнө нь “Хатад” салонтой байсан. Одоо урлан нээсэн гэсэн үү?

– 2017 онд “Хатад” салоноо нээж байсан. Шивээс хийдэг хүмүүс ихэнх нь салонд ажилладаг байлаа. Харин сүүлийн үед энэ салбарынхан хөгжиж байна. Салонд ажиллахаа болиод илүү уран бүтээлч тал руугаа болж, хувиараа тусдаа урлан нээж суух болсон. Энэ нь  гоо сайхан, шивээс хоёр салж байгаагийн шинж гэж ойлгож болно.

 Өмнө нь нэг салонд ороход нэг нь нүүрээ цэвэрлүүлж, хумсаа засуулж байхад нөгөө нь хөмсөг шивээд сууж байдаг байлаа. Харин одоо илүү мэргэжлийн тал руугаа орж, шивээсчид нь зориулалтын сандал, ширээтэй, орчин ашиглаж буй багаж хэрэгслээсээ эхлээд бүх зүйл нь орчин нөхцөлдөө тохирсон урлан нээгээд сууж байна. Саяхнаас “Амрита” урланг нээн ажиллуулж байна.

– 10 жилийн хугацаанд хэдэн хүнд шивээс хийсэн бэ. Тооцоо гаргасан уу?

– Давхардсан тоогоор 23,000 хүний нэр, утасны дугаар, он сар өдөртэйгөө байдаг. Шивсэн хүнийхээ тоогоороо бол яалт ч үгүй Монголд нэгт явж байгаа. Харин  ур чадвараараа хэдэд явааг хэлж мэдэхгүй байна. Эрчүүд ч бас хөмсгөө шивүүлэх гээд ирдэг болсон.

 – Сүүлийн үед хүмүүс хөмсөгний үстэй мэт шивээсийг их хийлгэх болсон байна. Ер нь ямар төрлийн шивээс хийлгэх нь хүнээсээ хамаардаг уу?

– Хөмсөгний шивээсийг D, 5D 6D, омбре гэх мэтээр нэрлэдэг. Миний хувьд уусгалттай, энгийн уусгалттай, давхар уусгалттай, үстэй мэт шивээс гэж Монголоор нь нэрлэчихдэг юм.

Хөмсөгний хэлбэрийг нь тухайн хүний нүүрний онцлогт тохируулан зурж гаргадаг. Шивэлтээ бас арьс болоод хөмсөгний үсний байдалд тохируулж хийдэг. Их үстэй хүн байхад үстэй мэт 6D шивээс хийнэ гэвэл болохгүй, гоё харагдахгүй.  Хүний нүд, нүүрний хэлбэр, арьсанд тохируулж шивдэг.

-Бусад шивээсчдээс юугаараа ялгардаг вэ?

– Би уруул , контурыг маш сайн шивдэг. Хөмсөгийг сайн шивж чадахгүй ээ. Биеийн шивээс хийдэг учраас бусад косметик шивээсчдээс арай өөр маягаар контор, уруулыг шивдэг. Тогтоц, уусгалт, өнгө сайтай шивж чаддаг нь миний бусад шивээсчдээс ялгарах давуу тал нь юм даа.

-Та бусад шивээсчдээс хямд үнээр шивдэг. Үүнийг зарим хүмүүс чанаргүй гэж үзэх нь бий?

-Би өөрийгөө хямд шивдэг гэж боддоггүй. Монголдоо авч болох хамгийн сайн будаг, багаж хэрэгслийг ашигладаг. Хамгийн сайн орчин, урлангийн байрыг түрээсэлж ажиллаж байна. Эдгээр бүх зардлаа гаргаад ийм байхад болно гэж нарийн тооцож гаргасан үнээрээ шивдэг.

-Таны үйлчлүүлэгчид охид бүсгүйчүүд байдаг. Хүн бүрийн сэтгэлд нийцүүлж шивнэ гэдэг амаргүй байх. Шантарч байв уу?

– Шантарч байсан үе олон бий. Косметик шивээсний үйлчлүүлэгчдийн 99 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэй хүний сэтгэлд нийцүүлж ажиллана гэдэг эрэгтэй хүний хувьд их хэцүү ажил.  Ер нь хэл ам ихтэй гэж ойлгож болно. Үйлчлүүлэгчийн санаанд нийцтэл  нь шивнэ гэдэг хэцүү.

Энэ мэргэжлийн нарийн ширийнийг мэдэхгүй хүн олон бий. Тухайлбал, арьсанд зүүгээр шивж байгаа учраас зүүний ормоор шарх үүснэ. Тэр нь эдгэхээрээ тав нь хууларч эдгэдэг. Шивсэн шивээс анх шивээснээсээ 50 хувиар бүдгэрдгийг ойлгохгүйгээс үл ойлголцол үүснэ.

Шивээсчин сайн шивэхээс гадна тэр хүн өөрөө дэглэмээ бариад сайн эдгээх хэрэгтэй. Үүнийг ойлгохгүй хүн бас  олон бий. Тиймэрхүү  зүйлийг зохицуулж ажиллах хэцүү. Ийм үед шантарч болимоор санагдаж байсан үе зөндөө  байсан. Гэхдээ ажилдаа дуртай болохоор хэсэг хугацааны дараа эрч хүчээ сэргээгээд эргээд ажилладаг даа.

-Ажиллах хүслийг тань юу хөглөдөг вэ?

– Илчлэг ихтэй хоол л хүнд ажиллах эрч хүчийг өгдөг байх. /инээв/ Ажлаа хийж байхдаа хөгжим сонсдог. Тухайн өдрийн сэтгэл хөдлөл, аашнаас хамаараад заримдаа хүчтэй, хүнд төрлийн ая сонсоно, заримдаа хөнгөн зөөлөн намуухан ая сонсоно.

-Шивээс хийхээс өөр хобби бий юу?

– Баримал хийх дуртай. Багаасаа л баримал хийсэн. Бас шүлэг, зохиол бичдэг. Удахгүй өөрийн бичвэрээр ном гаргах гэж байгаа.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Уранцэцэг: Ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэх хэрэггүй 14 мин БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайдыг томиллоо 36 мин "Либертари нам" бүртгүүлэх хүсэлтээ дөрөв дэх удаа УДШ-д хүргүүллээ 58 мин Ууланд алхах, хээрийн бүсэд аялал зугаалгаар явахдаа татсан тамхи, асаасан чүдэнзээ унтрааж байхыг зөвлөж байна 1 цаг 24 мин Дөрөвдүгээр сард цахилгаан тоноглолд засвар хийх ХУВААРЬ 1 цаг 54 мин Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 2 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 2 цаг 49 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цаг 15 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 8 цаг 20 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 9 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 10 цаг 19 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 10 цаг 37 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 10 цаг 54 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 11 цаг 13 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 23 цаг 37 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 23 цаг 47 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top