x

Аавууд аа! Ирээдүйн аваргыг төрүүлэх үү? Эсвэл гэмтнүүдийн тоог нэмэх үү?

Хүүхэд хэн болох нь аавуудаас хамгийн их шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү? Эрдэмтдийн судалгаагаар аав нь хамгийн их цагийг өнгөрүүлсэн хүүхэд ирээдүйд зөв хүн болж төлөвших, амжилттай явах хамгийн гол хүчин зүйл болдог гэжээ.

Олон жилийн судалгаагаар аав нь хүүхдэдээ илүү цаг зарцуулснаар хүүхэд өөртөө итгэлтэй, зан араншингийн элдэв асуудалгүй, эрүүл чийрэг, сэтгэн бодох чадвар өндөртэй, нийтэч хүн болон төлөвшдөг байна.

Энэ талаар олон сонирхолтой баримт ч бий. Тухайлбал, дэлхийн түүхэнд эцэг хүү Нобелийн шагналтнууд зургаа байдгийн дөрөв нь физикийн салбараас төрөн гарчээ. Тэд амжилтаа өглөөний цайнаас үдийн хоол хүртлээ аавтайгаа байж, асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байсантай холбон тайлбарлажээ.

Өөр нэг жишээ, Израйлчууд дэлхийн хүн амын 2-хон хувийг эзэлдэг ч 20 хувь нь Нобелийн шагнал хүртсэн байдаг. Үүний нууц нь эцэг эх нь хүүхдэдээ хамгийн их цаг зарцуулдагт холбоотой аж.

Энэ мэт жишээ хаа сайгүй. Гэтэл бид хүүхдэдээ цаг зарцуулах нь битгий хэл 24 цагийн хэдэн минутыг тэдэнтэй өнгөрүүлдэг билээ дээ!

Саяхны нэгэн судалгаагаар, Монгол ээжүүдийн 57 хувь, аавуудын 7-хон хувь нь бяцхан үрсдээ цаг гаргадагийг тогтоожээ. Бодит байдал яг л ийм байна. 

Цаг, минутаар "ургаж" буй бяцхан үр тань хэн болох, хэн байх нь эцэг эх та бүхнээс л шалтгаална.

Амжилттай, өөртөө итгэлтэй, сайн хүн бүтээх үү? Эсвэл ирээдүйн гэмтнүүдийн тоог нэмэх үү? Өөрсдөө л мэдэцгээ!

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн олон улсын байгууллага, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.

ЦЕГ-ЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 11 цаг 33 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 35 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 11 цаг 36 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 11 цаг 38 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 11 цаг 39 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 11 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 14 цаг 22 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 14 цаг 23 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 14 цаг 30 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 14 цаг 31 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 цаг 33 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 14 цаг 36 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 37 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 16 цаг 26 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 16 цаг 27 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 16 цаг 30 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 16 цаг 31 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 16 цаг 31 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 16 цаг 32 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 16 цаг 34 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top