x

Д.Мижиддорж: Миний хувьд гэхээс илүү бидний, манай хамт олны гэж ярих дуртайc

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн жолооч, холбоочин, ахлах ахлагч Д.Мижидоржийг урьж ярилцлаа. Тэрээр 16 дахь жилдээ ард, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

-Амрыг эрье. Ажил үйлс тавлаг сайхан зусаж байна уу?

-“Онцгой мэдээ” сониныхоо нийт уншигчдынхаа энэ өдрийг амрыг эрье. Хэнтий аймгийн Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-ын хилээр дөрөвдүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд 22 хоног Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа хамтаар үүрэг гүйцэтгээд ирлээ.

-Одоогоос 16 жилийн өмнө Онцгой байгууллагын алба хаагч болсон байна. Энэ албатай холбогдсон түүхээсээ хуваалцаач?

-Анх 2003 онд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд энэ байгууллагын шатаар алхаж байсан. Цаг хугацаа ч нүд ирмэхийн зуур өнгөрч, бусдын амар тайван, амгалан амьдралын төлөө үе, үеийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн зүтгээд 16 жил болсон байна.  Ажил, амьдралын минь амжилт, аз жаргал энэ албанаас эхэлсэн болохоор өөрийнхөө хийж чадах бүхий л зүйлдээ сэтгэл, зүтгэл гарган ажиллахыг хичээдэг дээ.

-Дуудлага бүрийн онцлог өөр өөр. Үүрэг гүйцэтгэж байсан томоохон аврах ажиллагааныхаа талаар сонирхуулбал?

-Дуудлага бүрийн цаана хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө байдаг. Хэдийгээр түймэр гарлаа, усанд живлээ гэсэн дуудлага ирдэг ч ямар нөхцөл байдал хүлээж байгааг таамаглах боломжгүй шүү дээ. Тийм учраас л баг хамт олны нийлсэн гар, ажилдаа хандах хандлага, чин шударга зан чанарууд маш их нөлөөлдөг гэж боддог. Миний хувьд гэхээс илүү бидний, манай хамт олны гэж ярих дуртай. Хамгийн сэтгэл эмзэглэмээр дуудлагын нэг 2008 онд Улаанбадрах суманд ангиараа зугаалж явсан хүүхдүүд нууранд живсэн гэсэн дуудлага байсан. Дуудлагаар 24 цагийн турш үүрэг гүйцэтгээд живсэн гурван хүүхдийн хоёрынх нь амийг аварсан. Живээд амь насаа алдсан  хүүхдийг хараад маш их эмзэглэж байснаа одоо хүртэл санадаг юм. Говийн ус тогтмол улаан шороо ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг гээд онцлогтой л доо. 

-Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэл зүтгэл их шаарддаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэл аль аль нь хосолж байж л ажлын үр дүн сайн байна. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа эзэн болох, байнгын бэлтгэл сургуулилт хийж бие бялдар, сэтгэлзүйгээ бэлдэх, аврах ажиллагаа бүрээс суралцаж байж л бусдад амьдрал бэлэглэнэ, амьдрах эх үүсвэрийг  нь авран хамгаалж чадна шүү дээ. Бидний ажил хамгийн буянтай. Аврагч хүнд амьдралын утга учрыг аврал эрсэн хүн бүрийн төлөөх сэтгэлээр дамжуулан ойлгуулдаг хүндтэй алба даа.

-Таны хувьд жолооч-холбоочны үүргийг гүйцэтгэдэг. Ажил, үүргийнхээ онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

-Аврагчдын амь насыг давхар хариуцна. Дуудлага бүрт цаг хугацаатай уралдаж очдог гээд ажлын хувьд онцлог ихтэй. Тийм учраас хэзээ ч ирж болох дуудлаганд гарах байнгын л бэлтгэл, бэлэн байдлаа хангана, машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хянана, засвар үйлчилгээ хийнэ. Ингэж ажиллаж байж  амар тайван байж чаддаг. Шинэ залуу алба хаагчдадаа өөрийн туулсан амьдралаас олж авсан туршлагаа хуваалцаж,  сургаж, дадлагажуулахыг л хичээж ажилладаг даа.

-Дорноговь аймгийн хувьд ямар төрлийн аюулт үзэгдэл, осол ихэвчлэн тохиолдож байна?

-Манай аймгийн хувьд говь, хээр хосолсон нутагтай, 4,6-35 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг.  Мөн хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймэр, зам тээврийн осол, шороон болон цасан шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчин ихэвчлэн тохиолддог доо.

-Гэр бүл бол аврагч хүний хамгийн найдвартай ар тал. Ажил, амьдралын утга учир шүү дээ?

-Тийм шүү. Онцгой албанд ажиллаад зорилго, үүргээ биелүүлээд явахад ханийн минь дэмжлэг, туслалцаа хамгийн их байдаг. Миний ханийг У.Урангуа гэдэг. Аймгийнхаа эмнэлэгт эх баригчаар ажилладаг. Гурван сайхан хүүхэдтэй. Хоёр том хүүхэд маань оюутан, бага нь цэцэрлэгт суралцаж байна. Том хүүгээ албаныхаа хүн болгох хүсэлтэй байсан ч хүү маань хүсэл мөрөөдлөө дагаад өөр мэргэжлийг сонгосон. Хүн бүрийн мөрөөдөл өөр, өөр учраас хүндэтгэдэг. Бага хүүгээ өөрөө сонирхвол ажил, албандаа үүрэг гүйцэтгүүлнэ л гэж боддог доо.  

-Чөлөөт цаг зав гарвал хэрхэн өнгөрүүлж байна даа?

-Бие бялдар, сэтгэлзүйгээ бэлтгэх зорилгоор дугуйн спортоор хичээллэдэг. Өөрийн сонирхсон сэдвээрээ зураг зурах дуртай. Аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа дугуйн спортын тэмцээнд оролцож, өөрийгөө сорьж, бусдаас суралцдаг.

60060335_581674738986323_3429934704759930880_n.jpg

-Ярилцсан танд баярлалаа. Аврал эрсэн хүн бүхэнд амьдрал бэлэглэдэг их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье?

-Энгийн  аврагч бидний ажил, амьдралын талаар олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа “Онцгой мэдээ” сониныхоо хамт олонд талархлаа илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа нийт алба хаагчдадаа ажлын амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Онцгой мэдээ” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулөх өргөдөлд 21000 гаруй иргэн гарын үсэг зураад байна 10 цаг 33 мин Жолооны үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад гэртээ хүргүүлж аваарай 12 цаг 46 мин НӨАТ-ын дөрөвдүгээр сарын супер азтанаар хоёр хүн тодорлоо 12 цаг 56 мин БНСУ-ын хил дээрээс шалтгаангүйгээр буцсан Монгол иргэд хариуцлага нэхэв 13 цаг 13 мин Иргэдийн гомдлын дагуу АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг шалгаж эхэлжээ 13 цаг 26 мин Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдлийг дэмжиж 6000 гаруй хүн гарын үсгээ зураад байна 13 цаг 51 мин Боловсролын 9 чухал үйлчилгээг E-Mongolia-аас 24/7 цахимаар авах боломжтой 14 цаг 9 мин Эдийн засгийн байнгын хороо 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг дэмжлээ 14 цаг 30 мин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал төв талбайд үргэлжилж байна 14 цаг 45 мин С.Амарсайхан: Сайд нар зугаалаагүй, ажлаа хийж яваа 15 цаг 28 мин Э.Одбаяр: Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ 17 цаг 10 мин СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг дэмжлээ 17 цаг 14 мин Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад байна 18 цаг 7 мин Гал түймрийн тоо өсч, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учраад байна 18 цаг 8 мин Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж байна 18 цаг 9 мин Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүүснэ 18 цаг 9 мин Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд болно 18 цаг 10 мин Улаанбаатар хот тээврийн загварчлалаа олон улсын түвшинд хүргэх зорилт тавив 18 цаг 11 мин Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэлттэй гарлаа 18 цаг 12 мин Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, цас, бороо орлоо 18 цаг 13 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү... Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлө... Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийс... Үндэсний номын баяр энэ долоо хоногт Д.Сүхбаатарын талбайд б...
Top