x

Бид Netflix-ийн “Sex Education” цувралыг яагаад заавал үзэх хэрэгтэй вэ?

Netflix кино сайт дээр "Sex Education" буюу "Бэлгийн боловсрол" нэртэй Их Британийн инээдмийн драм жанрын цуврал гарч эхэлсэн билээ. Одоогийн байдлаар энэхүү цувралыг 40 гаруй сая хүн үзээд амжсан бөгөөд уг бүтээл нь Rotten Tomatoes вебсайтаас 91% үнэлгээ аваад байгаа юм. Ингээд өсвөр насныханд тулгардаг адармаатай асуудлуудыг хөгжилтэй, сургамжтай байдлаар харуулдаг Лори Нанны бүтээсэн "Sex Education" цувралын талаар танилцуулж байна. 

Юуны тухай өгүүлдэг вэ?

Отис хэмээх ичимхий өсвөр насны хүү Жин нэртэй сексологич ээжийнхээ хамтаар Их Британийн нэгэн жижиг хотод амьдарна. Ямар ч сексийн туршлагагүй Отис ээжийнхээ гоц авьяасыг өвлөж авсныг түүний ахлах сургуулийн ангийн охин Мэйв анзаарч хардаг бөгөөд улмаар тэд ахлах сургуулийнхаа сурагчдад бэлгийн харилцааны талаар зөвлөгөө өгөхөөр шийддэг. Гэхдээ мэдээж хэрэг мөнгөөр! Хачирхалтай нь тун удалгүй тэдний бизнес "цэцэглэж", Отис ухаалаг, бусдыг ойлгодог, тэвчээртэй мөн хамгийн гол нь үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг ахлах сургуулийн сексологич болон хувирна.

Яагаад үзэх хэрэгтэй вэ?

"Sex Education" цувралд хүмүүсийн төдийлөн яриад байдаггүй, тэр дундаа эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцахаас эмээдэг ч заавал хөндөх хэрэгтэй сэдвийг хөгжилтэй, илэн далангүй, сургамжтай байдлаар харуулснаараа онцлог болсон. Үүнээс гадна цувралын уран бүтээлчид үйл явдалд секс болон сэтгэл зүйг чадварлагаар хослуулж чадсан юм. Тухайлбал кинонд анхны секс, өөрийгөө байгаагаар нь хүлээн авах чадвар, эцэг эх болон хүүхдүүдийн хоорондын адармаатай харилцаа, өсвөр насны жирэмслэлт мөн мэдээж хэрэг хайр дурлал гээд зөвхөн өсвөр насныхны төдийгүй насанд хүрэгчдийн зайлшгүй мэдэх шаардлагатай маш чухал сэдвүүдийг хөнддөг. Ерөнхийдөө энэхүү цуврал нь хэрэгтэй мэдээлэл өгөхөөс гадна, эерэг уур амьсгалтай, хөгжилтэй, романтик, адал явдлаар дүүрэн бүтээл болсон байгаа.

Хэн тоглосон бэ?

Бага зэрэг эв хавгүй, гэнэн Отисын дүрд Английн залуу жүжигчин Эйса Баттерфилд (The Boy in the Striped Pyjamas) тоглосон бол түүний ээж, мэргэжлийн болоод хувийн баялаг туршлагатай сексологич Жиний дүрийг Эммигийн шагналт жүжигчин Жилиан Андерсон (X-Files) бүтээсэн байна. Түүнчлэн Отисын ахлах сургуулийн найз Мэйв ба Эрик нарын дүрд жүжигчин Эмма Маккей, Нкути Гатва зэрэг залуу жүжигчид тогложээ.

Эх сурвалж: buro247.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг дэлхийд таниулах боломж нээгдлээ 6 цаг 37 мин 2026 оны Олимпын багийн хувцасны загварууд 6 цаг 42 мин АНУ чухал ашигт малтмалын олон улсын эвсэл байгуулна 6 цаг 47 мин Гэр хорооллын 800 өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангана 6 цаг 48 мин Нийслэлийн камержуулалт хэрэг илрүүлэлтийг 10-20 дахин хурдасгажээ 6 цаг 49 мин Тэргүүн Шадар сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав 6 цаг 50 мин Бэлчээрт мал нядалж хулгайлдаг бүлэг этгээдүүдийг баривчилжээ 7 цаг 1 мин Гавьяат тамирчин Б.Цэвээндаш 1600 км-ийн гүйлтээ эхлүүллээ 9 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн 10 цаг 1 мин УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав 10 цаг 1 мин Монголын жүдочид "Парисын их дуулга" тэмцээнийг зорилоо 10 цаг 3 мин Disney-ийн тэргүүн хоёр дахь оролдлогоороо тэтгэвэртээ сууна 10 цаг 32 мин АНУ-д ээлжит шатдаун дууслаа 10 цаг 39 мин Олон улсын олимпын хороо дүрмээ шинэчиллээ 11 цаг 15 мин 2026 оны өвлийн Олимп кёрлингийн төрлөөр эхэллээ 11 цаг 18 мин Авлига, мансууруулах бодисын гэмт хэрэг өсөж, мөнгө угаах гэмт хэрэг буурчээ 11 цаг 21 мин Улаанбаатар хотын оршуулгын салбарын 2040 он хүртэлх стратегийг хэлэлцэв 11 цаг 22 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 18 нэмэгджээ 12 цаг 52 мин Монголын олимпын багийн гоёлыг Миланы загварын тайзнаа танилцуулна 12 цаг 55 мин Уяач, шагайн харваачдад Улсын цол олгуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ 12 цаг 59 мин
iИх уншсан
Үнээ өсгөж өрөө дарах нь Б.Чойжилсүрэн сайдын чадах ганц зүй... "Амины" үнэтэй сайд гэж байдаг уу, Ерөнхий сайд аа? Монгол кино: Төрийн дуу хоолойноос зах зээлийн чимээ хүртэл Ираны халуун өдрүүд АН цэгцэрч, МАН задрах замдаа орлоо... Биднийг бүрэн хянах уу? Ногоон онооны цаадах эрсдэл Анхны чөтгөрийн дууль Г.Занданшатар Н.Учрал хоёр тэрсэлдэж эхлэв үү Хиагтын гэрээ, геополитикийн сонирхлуудын солбицол Ц.Даваасүрэн тойргоо төдийгүй улсаа хорлолоо БНХАУ ирэх таван жилийн хөгжлийн зорилтоо танилцууллаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн Су... Мах идэх нь 100 наслах магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судал... Голомт банк “Ногоон арилжааны банкны эвсэл”-д нэгдлээ НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар ... Асрах үйлчилгээний тухай хуулийн төслийг анх удаа хэлэлцүүлл... Венесуэл газрын тосны салбараа хувийн хөрөнгө оруулагчдад нэ... Эдийн засаг, хөгжлийн сайд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл... Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил энэ сарын 15-наас э... "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ амжилттай зохион ...
Top