x

Байгаль эхийн хилэн

Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо.

2026 оны нэгдүгээр сарын 16. ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров. Цас зарим бүсэд 4-6 метр хүрч, орон сууц, зам талбай бүрэн дарагдан, нийтийн тээвэр, сургууль, байгууллагуудын үйл ажиллагаа зогслоо. Хойд бүсээс ирэх хүйтэн агаарын урсгал хамтдаа их цас дагуулан дараагүйд талархаж байна. Хэрвээ Монголд ийм хэмжээний цас орвол нөхцөл байдал ямар түвшинд хүрэх нь ойлгомжтой биз ээ. 

НҮБ-ын шинжээчид дэлхийн ирээдүйн талаар бараан боловч онц чухал тайланг 2023 онд танилцуулсан. Энэ илтгэл уур амьсгалийн өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг дэлхийн хэмжээний ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ гэж нэрлэхээс өөр аргагүй гэж дүгнэсэн юм. Тэрчлэн уур амьсгалын өөрслөлтийн эрчийг сааруулж чадахгүй бол дэлхийн нийт ДНБ-ий 7-8 хувь нь салхинд хийсэх мэт үгүй болно гэж анхааруулав.

Тэгвэл дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй ямар томоохон гамшигт үзэгдлүүд бичигдсэнийг тоймлоё. 

Европ тивийг бүхэлд нь хамарсан хэт халуун, эсвэл гэнэтийн аадар бороо, эсвэл огцом хүйтрэл, их цас, хүчтэй салхи, шуурганаас улбаатай гамшгаас үүдэлтэй үр дагавар өнөөдөр ч үргэлжилсээр байна.

2024 оны гуравдугаар сард Италид орсон их цаснаас болж 6000 гаруй хүний хөдөлгөөн хязгаарлагдаж, гацаанд оров.

Грект цаг агаарын таагүй байдал хэд хоног үргэлжилснээр гудамжууд тэр чигтээ үерт автлаа.

Германд нэг л өдөр дахин өвөл болсон бол Ирландад их хэмжээний цас орсноор сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хорио тогтооход хүрсэн.

Саяхны жишээ. АНУ-ын Калифорни муж үерт автлаа. Гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, амсах хохирол хийгээд улс авч буй арга хэмжээг олон улсын судлаачид анхааралтай ажиглаж байна.

Туркт олон тооны усан хуй салхи үүсэж асар их эвдрэл сүйрэл авчирсан гамшиг бичигдэв. Торнада хуй салхины нэг нь гэхэд 12 км зам туулж, энэ зуур эвдэрсэн сүйтгэгдсэн газар нь 80 метрийн өргөнөөр хэмжигдлээ. Сүйтгэлд өртсөн хүлэмжийн аж ахуйн талбай гэхэд л 300 гаруй га-д хүрчээ.

Мөн ОХУ-д сүүлийн жилүүдэд гараагүй байгалийн гал түймэр дэгдэж, хүчтэй салхи хүч хавсран шуурснаар ховор үзэгдэх байгалийн аюулт үзэгдлийн тоонд бүртгэгдээд байна. 

Аргентин түүхийн бүх хугацаанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшигт үзэгдлийг мэдэрсэн жил бас тохиолдов. Гуравхан цагийн хугацаанд 300 мм-ээс их тунадас буусан бөгөөд 200 мм нь ердөө 1 цагийн дотор орсон байна. Энэ нь сард буудаг дунджаас их ус юм. Аадар борооны улмаас цахилгаан тасарч, эмх замбараагүй байдал газар авахтай зэрэгцээд эмийн сан, үнэт эдлэлийн дэлгүүрийг тонох дээрэм гарснаас улбаалан бүс нутагт онцгой байдал тогтоохоос аргагүй хүрсэн байна.  

Ливид газар хөдлөлтийн үйл явц болоогүй атлаа асар том ан цав гарч, ангал үүссэн шалтгааныг судлаачид бүрэн тогтоогоогүй байна.

Хойд Америкт амь насанд аюул учруулахуйц хүчтэй цасан шуурга тавилаа. Гурван өдөрт 3 м цас орж, салхины хурд ноцтой түвшинд хүрснээс хэдэн мянган айл цахилгаангүй болжээ.

Пакистанд их хэмжээний үер бууснаас багадаа 37 хүн амиа алдсан төдийгүй 20 хоногийн дотор хоёр жилд ордог хур тунадас буусан гэж мэдээлжээ.

Иранд орсон аадар бороо үерээс болж 178 тосгон хаалттай бүс болон тусгаарлагдсан бүртгэл үлдэв.

Үндсэндээ энэ бүхэн, дэлхийн уур амьсгал жил ирэх тутамд хэрхэн өөрчлөгдөж, ааш авир нь хувирсаар байгаагийн нэг баталгаа, нэг баримт юм. Монгол оронд гэхэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгөрсөн 40 жилд хоёр дахин нэмэгдсэн судалгаа гарсан. Нийтлэлээ БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН хэмээн нэрлэсэн учир товчхондоо энэ юм. 

Ц.Цэвээнхэрлэн 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 7 цаг 33 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 7 цаг 43 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 8 цаг 24 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 8 цаг 24 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 13 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 9 цаг 29 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top