/RIA Novosti/ АНУ-ын цэргүүд Иранд өгч байсан цохилтоо түр зогсоосон гэх мэдээллийн дараа дэлхийн зах зээлд газрын тосны үнэ даваа гаригийн арилжаа эхлэхэд огцом буурлаа.
Тодруулбал, Brent маркийн газрын тосны 10 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ өмнөх өдрийн арилжааны хаалтын ханшаас 5.24 хувиар буурч, 86.8 ам.долларт хүрчээ. Үүний зэрэгцээ WTI маркийн газрын тосны есдүгээр сарын фьючерс үнэ 84.7 ам.доллар болж, 0.5 хувиар буурсан байна.
Ням гаригт CBS телевизээр мэдээлснээр, АНУ-Ираны шууд бус яриа хэлэлцээнд оролцогч орнуудын нэг болох Оманы төлөөлөгчидтэй хийж буй Ираны хэлэлцээнд саад болохгүй байх үүднээс цохилт өгөх ээлжит ажиллагаагаа түр зогсоожээ.



