x

Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?

Шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” барина гэдэг мэдээ сайхан л сонсогдож байна. Гэхдээ хотод биш, “Хүй долоон хутаг”-т барих юм байх. “Хүй долоон худаг” нь Улаанбаатар хотын баруун хойд талд, Хүй мандалын дэнжид оршдог, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болдог гол төв юм.

Энэ жил тэнд “Дэлхийн адууны өдөр”-ийн анхны арга хэмжээ болсон. Бичлэг, рийлүүдээр бол сүрлэг сайхан арга хэмжээ харагдсан ч очиж үзсэн иргэдийн ам төдийлөн сайнгүй байлаа. Анхны юм алдаа мадаг гарсан л байх. Ерөнхийдөө Монголын гоё сурталчилгаа болсон. Болж өнгөрсөн үйл явдлууд, олны сэтгэгдлүүдийг харахад тэнд шинээр Цэнгэлдэх хүрээлэн барина гэдэг сэтгэлийн хөөрлөөр хийх ажил биш. Үнэндээ эдийн засаг сайнгүй ийм үед үзэл сурталд зориулсан хурдан хуумгай юм хийж, мөнгө үрмээргүй байна. Манай эрх баригчид сонгууль ойртохоор юм хийсэн болж харагдах шахаанд орчихоод үйлээ үзэж байна. Аргаа бараад болсон болоогүй баахан жижиг сажиг төсөл барьж авах гээд ядаж байгаа. Арван жил засаг барьчихаад “...одоо л МАН нь та нар дээрээ очиж байгаа шүү” гэж намын их хурлаараа мэдэгдсэн болохоор өөрөөр харах үндэслэл тун бага байна л даа. Өнгөрсөн намар хуралдсан намын их хурлынх нь гол уриа “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг уриа байсныг арай мартчихаагүй биз дээ. Энэ мессэжийг би хувьдаа өнөөдрийг хүртэл ойлгох гээд чадаагүй юм. Нэг талаас аймшигтай муухай тохуурхал, доромжлол юм шиг... Юутай ч “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэх уриа нь улс төрийн гүн ухааны хувьд тун сонирхолтой парадокс үүсгээд байгаа юм.

Арван жилийн турш засаг барьж, төрийн бүх шатны эрх мэдлийг хэрэгжүүлчихээд “Одоо л та нар дээрээ бид эргэн очиж байна” хэмээн тунхаглах нь “Бид өдийг хүртэл өөр хаа нэгтээ, ард түмнээс ангид оршиж байжээ” гэдгээ өөрсдөө өмнөх үггүйгээр хүлээн зөвшөөрсөн хөгжилтэй хэрэг биш гэж үү?

Ард түмэн нь байрандаа л байсан, харин эрх баригчид хаашаа явчихаад, 2028 оны сонгуулийн сургаар ийнхүү “эргэн ирэлт” зарлаж буйг ойлгоход улс төрийн гүнзгий ухаан ч дутах шиг.

Үнэн хэрэгтээ бүрэн эрхийнхээ үлдсэн хугацаанд олигтой том өөрчлөлт хийхгүй, иймэрхүү популист мессэжээр хий эргэх нь нэгэнт тодорхой болсон тул одоо татвар төлөгчид өөрсдийн мөнгөөр улс төрийн намын оноо цуглуулах башир төслүүдийг санхүүжүүлэхээс татгалзаж, “үгүй” гэж хэлэх цаг болсон. Тиймээс “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” -гээ тордож, илүү гоё болгож өөрчилье. Манай “Төв Цэнгэлдэх Хүрээлэн” бол 1958 онд байгуулагдсан, 68 жилийн турш үүргээ гүйцэтгэж ирсэн газар. Одоо 12500 суудалтай, үүнийг 25000- 40000 хүртэлх үзэгчийг хүлээн авах орчин үеийн цогцолбор болон өөрчлөх боломжтой гэж үздэг. Тив дэлхийн тэмцээн уралдааны эрх авч зохион байгуулдаг, жилийн дөрвөн улирал үйл ажиллагаагаар хангагддаг ийм болгож өөрчилье л дөө.

“Хүй долоон худаг” явахдаа таван цаг, ирэхдээ таван цаг болдог газар хэн тийшээ очиж, аятай тухтай наадаж чадах юм. Дохио хангинуулсан дарга нар л хурдан ирж очдог байх. Үүнийг нь ч бүгд харлаа шүү дээ. Нөгөө талаас яг өнөөдөр “Хүй долоон худаг”-т аварга байгууламж барих нь сэтгэлийн хөөрлөөр, эсвэл сонгууль угтсан үзэл суртлын шахалтаар хийх ажил биш юм. Манай улсын эдийн засаг уул уурхайн экспорт болон Оюу толгойн далд уурхайн үйлдвэрлэлийн өсөлтөөр тэтгэгдэн, Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 2026 онд 5.0-6.5 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Хэдийгээр макро тоонууд эерэг харагдаж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа ч дотоодод инфляцийн дарамт 7.5-8.0 хувь орчимд хадгалагдаж, иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт мэдэгдэхүйц нөлөөлсөөр байна. Иймээс төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашиггүй, үзэл суртал хөөцөлдсөн төслүүдэд зориулж “хий үрэх” эрх бидэнд байхгүй. Ийм нөхцөлд манай эрх баригчид энэ шийдвэрээ баталгаажуулбал сонгуулийн мөчлөг угтсан “Үзүүлэнгийн төсөл”-ийн сонгодог жишээ л болно.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бол Цэнгэлдэх хүрээлэнг хотын захад “Тусгаарлагдсан сансрын хөлөг” шиг юм барихаас татгалзаж, хотынхоо төвд, дэд бүтцийг нь түшиглэн хөгжүүлдэг орчин үеийн спорт- энтертайнмент дүүргийн загварыг түлхүү баримталж байна.

Мексикийн Мехикод “Esta­dio Azteca” гэж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авдаг гоё цэнгэлдэх бий. Энэ бол Цэнгэлдэх хүрээлэнг шинээр барихаас илүү хуучин түүхт байгууламжаа үе шаттайгаар, орчин үеийн техникийн стандартад нийцүүлэн шинэчилж, олон арван жилийн турш үнэ цэнээ алдахгүй ашиглаж болдгийн тод жишээ гэгддэг юм байна. Бас Шинэ Зеландын Оклендад “Eden Park” гэж бий. Хотынхоо төвд орших тус үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь зөвхөн спорт гэлтгүй олон улсын хурал зөвлөгөөн, томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдийг тогтмол хүлээн авдаг. Жишээ нь, ердөө гурван өдрийн чуулга уулзалтаар 20000 гаруй төлөөлөгч хүлээн авч, хотын зочид буудал, нийтийн тээвэр, хоол ундны салбарт хэдэн сая ам.долларын бодит ашиг орлого оруулж байдаг.

“Төв Цэнгэлдэх хүрээлэн”-г шинэчилснээр гарах давуу талууд гэвэл нэгдүгээрт, төсвийн асар их хэмнэлт гарна. Хан-Уул дүүрэгт байрлах “Төв цэнгэлдэх хүрээлэн” нь цахилгаан, дулаан, усан хангамжийн нэгдсэн сүлжээнд аль хэдийнэ холбогдсон. Шинэ газарт дэд бүтэц татах гэж тэрбум тэрбумаар нь үрэх шаардлагагүй. Хотын иргэд 10 цагийг зам дээр үрэх шаардлагагүй болно. Жилийн дөрвөн улирлын орлоготой болно. Битүү дээвэртэй, халаалтын ухаалаг шийдэлтэй болгосноор өвлийн улиралд ч тив дэлхийн тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ зохион байгуулж, улсын төсөвт дарамт болохгүйгээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг эдийн засгийн өгөөжтэй объект болно. Сонгуулийн амлалт дагаж, хотоос алслагдсан “Хүй долоон худаг” руу татвар төлөгчдийн мөнгийг цацах нь урт хугацаандаа эдийн засгийн дарамт, ашиглалтгүй хоосон барилга л үлдээх эрсдэлтэй. Харин хуучин “Төв Цэнгэлдэх Хүрээлэн”-гээ дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх нь хотын өнгө үзэмжийг засаад зогсохгүй, Монгол Улсын спорт, аялал жуулчлалын салбарт хийх хамгийн ухаалаг, үр ашигтай хөрөнгө оруулалт байх болно. Мэдээж “Хүй долоон худаг” аа ч хурдан морины уралдаандаа зориулсан илүү гоё орчин болгох шаардлагатай биз.

Бид юм болгоныг эсэргүүцдэг, улсаа хөгжүүлэхийн эсрэг хүмүүс биш. Гагцхүү өнөөдөр бодит хөрсөө зөв тооцож, татвар төлөгчдийнхөө мөнгийг үр ашиггүй төсөлд зориулахаа больцгооё гэж уриалж байгаа юм. Хэдий болтол бид уул уурхайн ганц хотынхоо 50 жилийн ой болоход 50 жилийн ухамсарт амьдралаа тэр үйлдвэрийн цехэд өнгөрүүлсэн мастер биш, бэлэн байгууллагыг улс төрийн томилгоогоор ирж удирдсан дарга Хөдөлмөрийн баатар болдог гунигийн орон байх юм бэ...

Б.ГАНЧИМЭГ /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом буурчээ 23 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 30 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 37 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 47 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 54 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 2 цаг 58 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 3 цаг 15 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 4 цаг 30 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 4 цаг 35 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 5 цаг 34 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 5 цаг 37 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 6 цаг 2 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 6 цаг 4 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 6 цаг 7 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 6 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 6 цаг 28 мин “Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ”-ний хоёрдугаар үе шат эхэллээ Уржигдар 15 цаг 44 мин Авто зам ашигласан төлбөрийг улсын хэмжээнд бүрэн цахимаар авна Уржигдар 15 цаг 39 мин Нийслэлийн 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд бүрэн шилжүүллээ Уржигдар 15 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан Уржигдар 15 цаг 30 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба...
Top