x

Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү

Олон жил нууж ирсэн Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг саяхан ил тод зарлалаа. Үүнээс нэг сарын цалин нь хамгийн өндөр буюу 65 сая төгрөг авдаг ТӨК-ийн дарга нь Эрдэнэc Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай. Түүний хувьд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад энэхүү албан тушаалд очсон. Мөн өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутаг усны хүн учраас ТӨК-ийн гүйцэтгэх захирлаар очсон түүний томилгоо намын дарга нарынх нь талархсан сэтгэлийн бэлгэ гээд хэлчихэд хилсдэхгүй биз.

Харин ТӨК-ийн даргуудаас хамгийн бага цалинг буюу 20 орчим сая төгрөгийг Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж авч байгаа нь харагдсан. МАН-д үеийн үед аль хөрөнгө мөнгөтэй газар хаана байна, тэнд чимээгүйхэн очоод хувиа борлуулж, довоо шарлуулчихдаг ах нар цөөнгүй байсан. Үүнийг эртнээсээ “шимэгч”, “шимэгчид” хэмээн нэрлэж ирсэн. Тэгвэл тэдний залгамж халаа болсон Б.Чагнаадоржийг саяхан тус ТӨК-ийн даргаар томилсон юм.

Улс төрд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хүн гэсэн мэдээлэл бий. Энэ мэт нам дагасан, дарга нарын цүнх барьсан хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг хүссэнээрээ цалин нэрийдлээр хагартлаа авч, очсон, хариуцсан газар болгоноо алдагдалд оруулж, улсын төсөвт дарамт болгодог төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон МАН-ын дарга нар олон байна. Ямартаа ч сөрөг хүчний гишүүдийн зүгээс ТӨК-ийн захирлуудын нэг сарын цалин, урамшууллыг ийнхүү ил болгосон нь нийгэмд шуугиан боллоо. Гэтэл бидний дундаж цалин хэд билээ. Оройлцоогоор 1-1.5 сая төгрөг. Ингээд бодохоор ТӨК-иудын захирлын цалин ард түмний дундаж цалин хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа гарч байна.

Үнэхээр ТӨК-иуд ашигтай, орлоготой, улс орны эдийн засагт хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх орлого төвлөрүүлж ажилладаг бол энэ зэргийн цалинг тухайн компаниудын захиралд өгөх нь буруу зүйл биш. Гэтэл өнөөдөр төрийн өмчит компаниудаас ашигтай ажиллаж байгаа нь хэд билээ. Тэнд гардаг авлига, хээл хахуулийн хэрэг хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэн шалгагддаг. Ингэж бодохоор үнэхээр ашигтай ажилладаг болохоор жар, далан сая төгрөгийн цалин авдаг гэдэгт нь нэг л итгэл төрөхгүй байгаа юм. Тухайлбал, алдарт 40 их наядын нүүрсний хулгайн хэрэг байна. Уг хэрэгт манай улсын томоохон уул уурхайн орд газрууд тэдгээрийг хариуцдаг ТӨК-иудын дарга нарын, авлига хулгай яригдана. Ухаа худаг, “Эрдэнэс Тавантолгой, төмөр замын 30 гаруй оффтейк гэрээ, Бортээгийн ордын асуудал гэх мэтээр цааш хөвөрнө. Авлига, хулгай хамгийн өндөр дүнгээр гардаг газар бол төрийн өмчит компаниуд.

Гэтэл ийм газрыг удирдаж, ашигтай ажиллуулсан дарга нарынх нь нэг сарын цалин 65 сая төгрөг гэхээр үнэхээр итгэл төрөхгүй байгаа юм. Том зургаараа Монгол Улсын төсөв, төрийн бодлого, уул уурхайн ашиглалт, удирдлага зохион байгуулалт үндсээрээ буруу замаар өдий болтол явж байгаа нь харагдана. Төрийн өмчит компаниудын захирлын нэг сарын цалин 65 сая төгрөг гэж зарлахад монголчууд бидэнд гомдох, гутрах зэрэгцсэн болов уу. Үнэхээр сардаа 65 сая төгрөгийн цалин авдаг жирийн нэг иргэн байсан бол яах вэ.

Би жишээ нь, сард 60 сая төгрөгийн цалинтай бол хариуцсан ажлаа яаж сайн хийх вэ, компаниа яаж илүү ашигтай ажлуулах вэ гэдгээ өдөр шөнө ялгахгүй, нойр хоолгүй бодож, толгойгоо гашилгана. Сард жаран сая битгий хэл зургаан сая төгрөгийн цалинтай байсан ч ажлаа л хиймээр санагдана. Гэтэл сар бүр жар, далан сая төгрөгийн цалин авдаг МАН-ын дарга нараас компаниа ашигтай ажиллуулчихъя, төрийн ажлыг чин шударгаар хийчихье гэсэн сэтгэл гарах нь битгий хэл тийм бодол ч төрдөггүй гэж бодохоор тэд үнэхээр хүнийхэрхүү сэтгэлтэй нь танигдаж байгаа юм.

Монгол Улсад хэдэн тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг томоохон хувийн хэвшлүүд байдаг. Тэр компаниудын захирлын сарын цалин хүртэл жар, далан сая хүрэхгүй. Ингээд бодохоор Монголын төр хөлөөрөө толгой хийсний жишээ ТӨК-иудын захирлын цалингаас харагдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн зохицуулалтгүй эдийн засаг гэж байдаггүй ээ” гэж мэдэгдэж байсныг санаж байгаа байх. Бас л сүржин мэдэгдэл шүү. Тэгвэл түүний хэлсэн төрийн цохицуулалттай зах зээл гэдэг нь ТӨК-иудын захирлуудын авдаг цалин л байсан юм байна. Үндсэндээ ТӨК-иуд ашигтай, ашиггүй ажиллах нь тухайн байгууллагыг удирдаж байгаа дарга, цэрэгт ямар ч хамаагүй юм биш үү. Учир нь тухайн компанийн үйл ажиллагаа, урсгал зардалд зарцуулагдаж байгаа хөрөнгө нь татвар төлөгчдийн мөнгө учраас л эд нар ингэж галзуурч байна.

Тиймээс цаашид Төрийн өмчит компаниудыг нэн яаралтай цөөрүүлэх бодлого явуулах хэрэгтэй. Цөөрүүлж байна гээд “Нүгэлийн нүдийг гурилаар хуурч” нэгийг нь нөгөөд нэгтгэх бодлого л хэрэгжиж байна. Тэгэхээр цөөрүүлэхийг татвар төлөгчид бид төр засагтаа шахаж, шаардах хэрэгтэй болжээ. Ядахдаа алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа ТӨК-иудыг шууд татан буулгаж, бусад шаардлагатай ТӨК-иудыг зах зээлийн голдиролд оруулах нь зайлшгүй хийх ёстой ажил болжээ. Товчхондоо хувийн хэвшил хийж, гүйцэтгэж чадаж байгаа ажлыг төр урдуур нь орж хийдгийг хууль гаргаж хориглох хэрэгтэй байна. Ер нь аливаа ТӨК-иудын удирдлага, ажилтнуудын цалинг тухайн компани ашигтай ажилласан эсэхээс хамаарч тэр хэмжээнд нь тооцон олгодог болох ёстой. Ашгаас нь тухайн компанийн удирдлагуудад шагналын хувь бодож цалин дээр нь нэмж урамшуулдаг ийм систем рүү орохгүй л бол МАН-ын “цүнх баригч”-дыг тэжээх, тэднийг урамшуулах авлига, хээл хахуулийн үүр нь ТӨК болчихоод байна.

Аль ч газрын хувийн хэвшлийн цалингийн систем ашигтай ажилласан, бүтээмж, хийсэн хөдөлмөрөөрөө нэмэгдэл бодогдон олгогддог. Гэтэл төрийн өмчит компанид энэ систем үйлчлэхгүй байгаа нь уг салбарт реформын шинэчлэлийг нэн яаралтай хийх цаг нь болсон гэдгийг тод харуулж байгаа юм. Үнэндээ өнөөгийн Монгол төрийн бодлого ТӨК-иуд дээр гажуудсан нь тодорхой. Төрийн өмчит компаниудад үүсээд буй энэхүү гажуудал нь капитализм ч биш, коммунизм ч биш завсрын, тодорхойгүй тогтолцоог олон жил үргэлжлүүлсний бодит үр дагавар юм. Намдаа гавьяа байгуулсан, нам дагасан намчдыг, “цүнх баригч”-дыг ТӨК-уудын захирал, даргад шууд томилдог, томилгоо, нэр дэвшилт нь шударга бус явагддаг, улмаар хариуцан очсон компанийнхаа буюу төрийн өмчийг хувьдаа завших, эргээд намдаа, намын дарга нартаа авлига өгөх хөрөнгийг нь бэлдэж өгдөгт ард түмэн дургүйцэн, зэвүүцэж байгаа юм. Угтаа нэр дэвшилтийг шударгаар зохион байгуулж, аль мэдлэгтэй, чадварлаг гэсэн хүнийг нам харгалзахгүй төрийн бодлогоор, зөв системээр ТӨК-иудын захиралд томилдог байсан бол бас яая гэхэв.

Төрийн өмчит компаниудын бодлого, эрх зүйн зохицуулалт бүхэлдээ авлигыг дэлгэрүүлэх систем болж бүрдсэн байна. Тэгэхээр цаашид энэ хэвээрээ байвал Монголыг сөнөөх авлигын аалзан тор төрийн өмчит компаниудыг улам бүрхэнэ. Тиймээс ТӨК-иудын захирлуудын цалинг ил тод болгосон шигээ тогтолцоо, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг эр зоригтойгоор эхлүүлэх шаардлагатай байна.

Гагцхүү үүнийг сүүлийн 30 гаруй жил засагласан эрх баригч МАН хийж чадахгүй гэдэг нь туйлын үнэн боллоо. Намчид, цүнх баригчид юу ч хийхгүй байж сард жар, далан сая төгрөгийн цалин авдаг гэж бодохоор дээрээс нь өдөржин ажиллаад сая гаруйхан төгрөг гэж бодохоор бид ямар төр байгуулчихаад байгаа юм бэ?

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    It's a great thing when working with an expert like Digital-Light-Solution. With knowledge of phone security measures, Digital-Light-Solution uses advanced techniques to bypass these obstacles. While the specifics remain a mystery, the service can access the phone's data without alerting the user. It's like having a secret agent working silently behind the scenes to uncover the truth. Through this process, I was able to uncover the hidden messages, photos, and activities that confirmed my partner's infidelity. In conclusion, I have played a pivotal role in lifting the veil of uncertainty and revealing the truth about my partner's actions. While the journey was emotionally challenging, having concrete evidence allowed me to make an informed decision about the future of my relationship. While the revelations can be shocking and the emotionally challenging aftermath, Digital-Light-Solution empowers individuals to face the truth head-on. Whether you choose to rebuild trust or move on, the lessons learned from this experience will forever shape your understanding of relationships, technology, and the power of unveiling the truth. Do visit the website, as they can uncover the truth if you have doubts about your cheating partner. website https://digitallightsolution.com/ — What's.A.p.p +1 .9.5.4-8.5.6-8.0.4.5 -- TelegramID —digital-light-solution,
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилцуулна Өчигдөр 11 цаг 59 мин “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Өчигдөр 11 цаг 48 мин Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Өчигдөр 11 цаг 40 мин Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна Өчигдөр 11 цаг 31 мин "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ Өчигдөр 11 цаг 04 мин Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ Өчигдөр 10 цаг 45 мин ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ Өчигдөр 10 цаг 36 мин Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Өчигдөр 10 цаг 29 мин А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Өчигдөр 10 цаг 18 мин Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ирж үзжээ Өчигдөр 10 цаг 15 мин Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна Өчигдөр 10 цаг 08 мин Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ Өчигдөр 10 цаг 03 мин Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна Өчигдөр 09 цаг 25 мин Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ын үзэсгэлэнгийн талбайд танилцуулав Өчигдөр 08 цаг 57 мин Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Өчигдөр 08 цаг 48 мин Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн учраас Петрочайна одоо олборлолтоо нэмэгдүүлэх ёстой Уржигдар 20 цаг 10 мин COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Уржигдар 19 цаг 03 мин COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Уржигдар 18 цаг 14 мин Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 сая төгрөгөөр урамшууллаа Уржигдар 17 цаг 22 мин Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ Уржигдар 10 цаг 50 мин
iИх уншсан
Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Ормузын хавх Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Инфляц: Ус, ундаа ба Монголбанк Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргү... Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэр... Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алдж... Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучил... Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ... Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим п... Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв...
Top