x

Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, хүртээмжийн үр дүнг сайжруулах зорилгоор нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо. Шилдэг менежменттэй 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй 9 сургууль, шилдэг менежменттэй-зөвлөгч 10 цэцэрлэг, шилдэг менежменттэй-зөвлөгч 3 сургуулийг тус тус шалгаруулжээ.

Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан, НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Ууганбат, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид оролцсон байна.

Шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгүүд удирдлагын менежментийг сайжруулж, багшийн тасралтгүй хөгжлийг ханган, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.

Сүүлийн дөрвөн жилд нийслэлийн 113 цэцэрлэг, 129 сургуульд индексийн урамшуулал олгосон бөгөөд боловсролд оруулж буй хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр сургууль, цэцэрлэгийн ажлын үр дүнд ахиц, амжилт гаргах хөшүүрэг болох төдийгүй менежментийг сайжруулах чухал ач холбогдолтой гэв. 

“Шилдэг менежменттэй цэцэрлэг”

  1. Сүхбаатар дүүргийн 143 дугаар цэцэрлэг
  2. Хан-Уул дүүргийн 35 дугаар цэцэрлэг
  3. Сонгинохайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэг
  4. Хан-Уул дүүргийн 134 дүгээр цэцэрлэг
  5. Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн 200 дугаар цэцэрлэг
  7. Чингэлтэй дүүргийн 224 дүгээр цэцэрлэг
  8. Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэг
  9. Баянзүрх дүүргийн 289 дүгээр цэцэрлэг
  10. Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй сургууль”

  1. Багануур дүүргийн “Гүн галуутай” сургууль
  2. Налайх дүүргийн 160 дугаар сургууль
  3. Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургууль
  4. Баянгол дүүргийн “Сэтгэмж” сургууль
  5. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль
  6. Баянгол дүүргийн 93 дугаар сургууль
  7. Багануур дүүргийн “Боловсрол” сургууль
  8. Баянгол дүүргийн 141 дүгээр сургууль
  9. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургууль

“Шилдэг менежменттэй-зөвлөгч цэцэрлэг”

  1. Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэг
  2. Баянгол дүүргийн 93 дугаар цэцэрлэг
  3. Баянгол дүүргийн 198 дугаар цэцэрлэг
  4. Хан-Уул дүүргийн 290 дүгээр цэцэрлэг
  5. Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг
  6. Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
  7. Баянзүрх дүүргийн 20 дугаар цэцэрлэг
  8. Сонгинохайрхан дүүргийн 316 дугаар цэцэрлэг
  9. Баянзүрх дүүргийн 62 дугаар цэцэрлэг
  10. Чингэлтэй дүүргийн 327 дугаар цэцэрлэг

“Шилдэг менежменттэй-зөвлөгч сургууль”

  1. Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль
  2. Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль
  3. Налайх дүүргийн 109 дүгээр сургууль тус тус шалгарлаа.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • HOW TO CATCH A CHEATING PARTNER 2026 REMOTELY (193.43.135.55)
    A great option for monitoring your child’s or cheating spouse's phone is getting in touch with Digital Light Solution. It’s a smart way to make sure that they’re using their phone responsibly, chatting with people you approve of, and surfing safely. Just contact Digital Light Solution to track, and you’ll be able to see everything on their phone, including their social media chats, text messages, call list, web history, pictures and videos, and more. To get up and running, you don’t even need to get physical access to their phone; you’re all set. Another possible reason you may require monitoring and spying on someone’s phone is a suspicious spouse. If you suspect your partner of hiding things from you, or worse, cheating on you, hacking their phone may be useful. You can clear your doubts and even confront them once you have all the proof in place, for assistance Email.support@digitallightsolution.com. With WhatsApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf
    2026 оны 07 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 4 цаг 13 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 4 цаг 35 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 4 цаг 43 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 4 цаг 50 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 5 цаг 5 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 5 цаг 10 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 5 цаг 18 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 5 цаг 27 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 5 цаг 33 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ 6 цаг 23 мин С.Бямбацогт: Хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал 7 цаг 32 мин Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байна 9 цаг 31 мин С.Зулпхар: Хуулийг зүгээр л батлаад орхичихдог зүйл ерөөсөө биш 9 цаг 52 мин Трипл-даблын дээд амжилтын эзэн Р.Уэстбрук зодог тайлжээ 10 цаг 2 мин COP17-г үр дүнтэй явуулахад үнэтэй дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв 10 цаг 8 мин ОХУ, БНХАУ, БНСУ-аас АИ-92 бензиний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ 10 цаг 10 мин Мөнгөний бодлогын хүүг 12.5 хувьд хүргэнэ 10 цаг 20 мин ПСЖ баг УЕФА-гийн Супер цомыг дахин хүртлээ 10 цаг 23 мин Хятадын шинэчлэлийн архитекторчдын нэг Жү Рүнжи таалал төгсжээ 11 цаг 10 мин Газар хөдлөлтийн улмаас Колумбийн кофены экспорт зогсжээ 11 цаг 14 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Шатахууны хямрал ба бодит байдал Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top