x

Бичигт боомтоос Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилт тусгасан. Энэ зорилтын хүрээнд Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын гол бүс нутаг болох Дарьганга чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг албан ёсоор эхлүүллээ.

Тус төсөл нь 2026-2028 онд хэрэгжих бөгөөд Бичигт боомтын төв замыг Дарьгангын байгалийн болон түүх, соёлын аялал жуулчлалын бүстэй холбох 136.9 км хатуу хучилттай авто замын эхний үе шат юм.

Тус зам нь Баруун-Урт-Бичигт чиглэлийн улсын чанартай А/2002 дугаартай авто замын 111.3 дахь километрээс, Улаан хужирын нурууны баруун хойд талаас эхэлж, Шилийн Богдоос хойш ойролцоогоор 30 километрийн зайд төгсөнө. Замын бүтээн байгуулалтын хийц нь 5 см зузаан асфальт бетон хучилт, 22 см цементээр бэхжүүлсэн суурь, 30 см суурийн доод үе бүхий нийт 75 см зузаан бүтэцтэй байхаар төлөвлөжээ.May be an image of text

Төслийн багц-1 нь 16.99 км, багц-2 нь 17.96 км буюу нийт 34.95 км авто зам барихаар төлөвлөжээ. Нийт төсөвт өртөг нь багц-1-д 29.3 тэрбум, багц-2-т 28.5 тэрбум төгрөг бөгөөд Монгол Улсын 2026 оны улсын төсөвт багц-1-д 7.57 тэрбум, багц-2-т 7.37 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус баталсан байна.

Зам, тээврийн яамнаас зохион байгуулсан тендерийн сонгон шалгаруулалтаар замын гүйцэтгэгчээр “Өвөр Монголын Зам Гүүр Групп” ХХК шалгарч, 5 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.

Тус төсөл хэрэгжсэнээр Дарьгангын байгалийн цогцолборт газар, Шилийн Богд болон зүүн бүсийн аялал жуулчлалын гол бүсүүдийн хүртээмж сайжирч, орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлалын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй 7 цаг 5 мин COP17 хуралд 181 улсын төлөөлөл оролцож байна 7 цаг 10 мин Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал тавиад байна 7 цаг 53 мин COP17: Ган гачгийн тэсвэртэй байдлын хөрөнгө оруулалтын сангийн албан ёсны нээлтийг хийлээ 8 цаг 0 мин Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрхээ эдлэх ёстой 10 цаг 15 мин Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч байна 12 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа 12 цаг 47 мин Ц.Сандаг-Очир: Түншлэл, хамтын ажиллагааг бий болгохоор усны төслүүдээ танилцуулж байна 12 цаг 52 мин СОР17 Хурлын шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог бодитоор хангаж өгөхийг уриаллаа 12 цаг 58 мин Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно 13 цаг 5 мин “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав 13 цаг 9 мин СОР17: Уугуул иргэдийн төлөөлөл дэвшүүлсэн санал санаачилгыг нь хэлэлцэхгүй байгааг эсэргүүцэв 13 цаг 19 мин Бүлгүүдийн бөглөө мултарчээ… 13 цаг 30 мин Монгол Улсын цэргийн баг Хаити улсад очлоо 14 цаг 15 мин У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх хурал байх учиртай Уржигдар 18 цаг 17 мин 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын санг нээлээ Уржигдар 17 цаг 57 мин Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв Уржигдар 17 цаг 51 мин "Хуурай бүс нутаг ба гангийн менежментийн нэгдсэн хөтөлбөр" боловсруулж байна Уржигдар 17 цаг 02 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв Уржигдар 17 цаг 00 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Уржигдар 16 цаг 48 мин
iИх уншсан
Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Г.Занданшатарын гурван засуул, бас… Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ Монгол өв соёлыг дэлхийд гайхуулах “Нүүдэлчин” фестиваль Тай... “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлэ... УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөө... Боловсролын салбарын орчин нөхцөлийг сайжруулахад “Таван Бог... COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлы... Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын с... Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан, бороо орохгүй
Top