x

Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө ялгаа алга

Энэ жилийг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаж, зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөлсөн талаар албаныхан мэдээлээд байгаа билээ. Тэгвэл бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулахдаа тусгай зөвшөөрлөө цахимаар авсан эсэх, мөн ямар хүндрэл үүсч байгаа талаар сурвалжиллаа.

Бид эхлээд нийслэлийн төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж буй “Street Food” үйлчилгээ эрхлэгчидтэй уулзсан юм. Тэдний олонх нь тусгай зөвшөөрлөө цахимаар авчээ. Харин зарим иргэн энэ сард зөвшөөрөл хүссэн ч тухайн байршилд ажиллах эрхийн тоо дүүрсэн гэх шалтгаанаар хүсэлт нь шийдвэрлэгдээгүй талаар ярьж байлаа.

Ийнхүү “Streed food” ажиллуулдаг иргэн Г-ээс дараах зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Манайх тусгай зөвшөөрлөө Чингэлтэй дүүргээс очиж авсан. “Ялалтын талбай”-д хоол үйлчилгээ эрхлэх зорилгоо хэлээд, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Ингээд энэ талбайд ажиллах эрхээ авсан. Тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл ажиллах эрхтэй” гэв. Мөн тэрбээр тусгай зөвшөөрөл авахын тулд нэлээд хүндрэлтэй байсан талаар дурдлаа. Тухайлбал, тухайн газрын эзэмшигчтэй уулзаж зөвшөөрөл авах, хог хаягдал тээвэрлэх үйлчилгээтэй гэрээ байгуулах, дүүргийн холбогдох байгууллагуудад бүртгүүлэх зэрэг шат дамжлага байдаг аж. Мөн орчны цэвэрлэгээ, тохижилтыг тогтмол хийх, цахилгааны асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байдаг гэв. Тэрбээр цахимаар хүсэлт илгээж үзээгүй, өөрийн биеэр очиж тусгай зөвшөөрлөө авсан аж.

Задгай талбайд үйл ажиллагаа явуулж байгаа зарим газар "Зуны түр худалдааны зөвшөөрөлтэй цэг" гэсэн зөвшөөрлийн хуудас ил наасан харагдлаа. Эзнээс нь тусгай зөвшөөрлөө хэрхэн авсан талаар асуухад "Манайх тавдугаар сард зөвшөөрлөө цахимаар авчихсан байсан. Гэхдээ өөрийн биеэр заавал очсон. "Чөлөөлье" гээд бүх зүйл цахим болсон гэж байгаа ч үнэндээ өмнөхөөсөө нэг их ялгаагүй юм билээ. Заавал өөрийн биеэр очих хэрэг гарч байна лээ" гэж байлаа.

Мөн сүүн зайрмагны үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авах гэж буй иргэн С.Зулсайханаас дараах тодруулгыг авсан юм. Тэрбээр "Миний хувьд урин дулааны улирал эхэлж байгаа учраас сүүн зайрмагны бизнес хийхээр төлөвлөж, тусгай зөвшөөрлөө авах гээд дүүрэгтээ хандтал тавдугаар сарын хүнсний үйлчилгээ эрхлэх тоо нь дүүрсэн гэсэн хариу өгсөн. Харин таньдаг хүндээ хандчихсан байгаа. Ямартаа ч шууд зөвшөөрөл өгдөггүй юм шиг байна лээ" гэсэн юм.

Харин ТҮЦ эрхлэгчдийн хувьд зөвшөөрөлтэй холбоотой асуудал төвөгтэй хэвээр байгааг хэлж байлаа. Мөн ТҮЦ эрхлэгчдээс зарим зүйлийг тодруулсан юм. ТҮЦ-ний худалдагч Б "2016 оноос хойш манай тусгай зөвшөөрлийн хугацаа ерөөсөө сунгагдахгүй яваад байгаа. Гэхдээ манайх дүүрэг нийслэлтэйгээ хог, тогны гэрээгээ хийсэн. Энэ нь ч хууль ёсных л гэж боддог. Өнгөрсөн жилийн хавар "ТҮЦ" маань ачигдсан. Харин тухайн захирамж нь алдаатай гэж гарсан. Гэвч "ТҮЦ"-нүүдийг ачиж, олон хүмүүст хохирол учруулсан. Шүүх дээр шийдвэрлүүлээд бид ялсан. Захирамж дээрээ “ТҮЦ-үүдийг буцааж байршуул” гэж даалгасан юм билээ. Түүнээс биш дур мэдэж тавих ямар ч боломжгүй. Шүүх дээр ялсан хүмүүс л буцаад “ТҮЦ”-ээ байршуулсан гэсэн үг. Манайх шүүх дээр ялаад, зөвшөөрлөө авчихсан байгаа. Одоо бол дүүрэг, нийслэлээс байнга хараа, хяналттай байдаг. Шүүхийн шийдвэр байхгүй бол хэзээ ч ачигдах эрсдэлтэй” гэсэн юм.

Ийнхүү худалдаа үйлчилгээ эрхлэхээр төлөвлөж буй иргэдийн хувьд өнгөрсөн сард тусгай зөвшөөрлөө авах хүсэлтээ цахимаар авсан ч заавал өөрийнх биеэр очсон гэж ярьцгааж байлаа.

ОДООГИЙН БАЙДЛААР МАНАЙ ДҮҮРЭГТ 75 ХҮСЭЛТ ИРСЭН, ЭНЭ НЬ ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛАХАД ХЭВИЙН БАЙНА

Чингэлтэй дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Баярмаагаас тусгай зөвшөөрлийн талаар тодрууллаа.

-Тусгай зөвшөөрөл цахим болсноор иргэдийн хувьд ямар давуу тал бий болж байна вэ?

-Өмнө нь "Улаанбаатар цахим систем" гэх онлайн системээр энгийн болон бүх тусгай зөвшөөрлөө авдаг байсан. Энэ нь шинэчлэгдээд "licenсe.mn" гэх зөвшөөрлийн цахим систем болсон. Өмнөхөөсөө ялгаатай нь нэвтрээд оронгуут бүх тайлбар, видео хичээл, танилцуулга нь байгаа. Өмнөх системээсээ өөрчлөгдсөн тал нь хэрэглэгчдийн хувьд илүү хялбар болсон. Тухайлбал, ихэнх үйл ажиллагаанууд түрээсээр буюу хүний объектод явагддаг учраас бүх цаасан материалуудаа зураг хэлбэрээр буюу “Pdf” болгож оруулдаг байсан. Үндсэн шаардагдах материалууд нь үл хөдлөх хөрөнгө, түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн гэрчилгээ, орчны 50 метрийн зураглал байсан. Одоо бол "licence.mn"-ээр бүх мэдээллийг системээсээ татаж авдаг болсон гэсэн үг. Жишээлбэл, түрээслүүлэгчийнхээ мэдээллийг оруулахад үл хөдлөлийн гэрчилгээ нь шууд татагдаад, мэдээлэл нь орно. Харин 50 метрийн зураглал нь шууд "google map"-аас тэмдэглэгдчихдэг гэсэн үг. Өмнө нь энгийн үйл ажиллагааны бүртгэл буюу “Qr” олгогддог байсан бол одоо зөвхөн мэдэгдэл хэлбэрээр илгээдэг болсон. Холбогдох мэргэжилтэн буюу хэлтсийн албатууд тохижилтоос их хувийг нь онлайнаар батална гэсэн үг.

-Иргэдийн хувьд заавал өөрийн биеэр очих шаардлага үүсч байна гэсэн шүүмжлэл гарч байна л даа?

-Онцгой байдлын албанаас хуучин галын аюулгүй байдлын дүгнэлт гаргадаг байсан. Үүнийг одоо цахимаар шууд олгочихдог болсон. Шаардлагатай бол очиж үзнэ. Үл хөдлөх мэдээллээс бусад бүх мэдээллүүдээ үзчихдэг. Манай Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс бол зөвхөн үл хөдлөх буюу зориулалт нь юуных вэ гэдгийг мэдээллээс нь үзчихдэг. Холбогдох журмынхаа дагуу орон сууц байвал болдоггүй. Эдгээр мэдээллүүд нь систем дээрээ бүгд харагдчихдаг. Цаасаар ямар нэгэн материал хийх шаардлага байхгүй. Манайд холбогдох чиглэлээр дөрвөн мэргэжилтэн байдаг. Худалдаа, үйлдвэрлэл, ахуй үйлчилгээ буюу авто засвар, хоол үйлчилгээ гэсэн чиглэлээр мэргэжилтнүүдтэй. Цахимаар хүлээж авч танилцаад, цаашаа цахимаар хүсэлтээ илгээнэ. Миний хувьд хоол, үйлдвэрлэл хариуцаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хойш систем нь бүрэн нэвтрээд, хэрэглээндээ ороод эхэлсэн. Одоогийн байдлаар манай дүүрэгт 75 хүсэлт ирсэн байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад хэвийн байна. Согтууруулах ундаа буюу тамхи худалдаалах тусгай зөвшөөрлүүдийн хувьд алхам нь арай өөр байдаг. Нийслэлийн энгийн үйл ажиллагааг тохижилтын хэлтэс, онцгой байдал гээд гурван тал нь үзээд баталчихдаг. Харин согтууруулах ундаа буюу тусгай зөвшөөрөл дээр Нийслэлийн эрүүл мэнд, улсын дүгнэлт гаргах эрх бүхий байцаагч, байгууллагад хамаарах чиг үүргээрээ цахимаараа харагдана. Татвар болон бусад мэдээллүүд нь мөн харагдана. Батлах чиг үүрэг нь илүү олон болохоос биш процессын хувьд яг адилхан.

-Иргэдээс ямар нэгэн санал, хүсэлт ирж байна уу?

-Эхлээд өөрчлөлтийн талаар иргэд мэддэггүй байгаа. Системд алхмаа буруу илгээх, будилах зүйлүүд гардаг байсан. Одоо бол жигдрээд гайгүй болсон. Өөр өөрсдийнхөө чиглэлээр групп нээчихсэн. Түүгээрээ мэдээллээ солилцоод явдаг. Бид батлах, мэдэгдлийг хүлээж авах учраас өөрсдөө өмнөөс нь хүсэлт илгээх боломжгүй. Ерөнхийдөө алхам нь их ойлгомжтой. Төлбөр мөнгө төлдөггүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ 1 цаг 37 мин Шатахууныг дугаарын тэгш, сондгойгоор олгож, 50 мянган төгрөгөөр хязгаарлана 3 цаг 19 мин Хөрөнгө оруулагчдын эрэлт хувьцааны зах зээлд төвлөрч, зах зээлийн төлөв эерэг хэвээр хадгалагджээ 3 цаг 26 мин ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ 3 цаг 32 мин СОР17 хурал эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ 3 цаг 37 мин Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ 3 цаг 42 мин Төвийн эрчим хүчний системийг дэмжих стратегийн байгууламж ашиглалтад орлоо 3 цаг 43 мин Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 4 цаг 19 мин Сүхбаатар боомтоор хоёр өдөрт 86 вагон буюу 5,160 тонн Аи-92 автобензин орж иржээ 4 цаг 25 мин Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна 4 цаг 34 мин Таван байршлын олон түвшний уулзварын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа 4 цаг 38 мин УБЦТС: Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төвлөрүүлнэ 4 цаг 43 мин Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгалах сонирхолтой учраас өгөхгүй гэдэггүй, өгнө гэж тайвшруулсаар ирсэн 4 цаг 56 мин Хөшсөн ардчилал ба хөдөлдөг хөшөө 9 цаг 35 мин Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Уржигдар 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Уржигдар 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Уржигдар 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Уржигдар 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Уржигдар 13 цаг 27 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты...
Top