x

Аюулгүй байдал эхний дүрэм

УИХ өнгөрөгч долоо хоногт /2026.06.12/ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Уг хуулиар мопед, скүүтэр болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох, 18 нас хүрээгүй хүн эдгээр тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд эцэг, эх буюу асран хамгаалагчид торгууль оногдуулахаар заасан байна. Товчхондоо, тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа этгээд нь насанд хүрсэн буюу хуулийн өмнө хариуцлага хүлээх чадамжтай байхыг шаардаж байна аа л гэсэн үг.

Мопед нь 50км/ цаг хүртэл, скүүтэр нь 20-25 км/цаг хүртэл хурдтай. Нийслэлийн замын түгжрэл дээд цэгтээ тулсан өнөө үед залуучууд эдгээр тээврийн хэрэгслийг сонгох болсон. Гэвч үүнийг дагаад авто замын осол, хүний амь нас, эрүүл мэндэд учруулах хохирол нэмэгдсэн шалтгаанаар УИХ уг хуулийг баталсан байдаг.

Мөн “тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмыг дагаж мөрдөхөөр болсон. Мопед унахын тулд мотоцикл унахтай адил А ангиллын жолооны үнэмлэх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрэм болоод жолоодлогын талаар мэдлэг, дадлагатай 18 насанд хүрсэн иргэн замын хөдөлгөөнд оролцоно.

Энэ хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Ер нь бол энэ хуулиар зохицуулсан гол зүйл нь аль ч төрлийн тээврийн хэрэгсэл ашиглаж авто замын хөдөлгөөнд оролцож байгаа хүн нэгдүгээрт 18 нас хүрсэн байх, хоёрдугаарт замын хөдөлгөөний дүрмийг судалж, жолооны дадлага эзэмшсэн байх, гуравдугаарт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслээ бүртгэлжүүлэхийг үүрэг болгосон.

Хуулийг хэлэлцэх үед эдгээр тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулах уу, явган хүний замаар явуулах уу, аль эсвэл тусгай зам ашиглах уу? гэх мэт маш олон маргаан гарсан. Явган хүний замаар явуулахгүй гэдэг санал давамгайлсан. Гэхдээ үүнийг хуулиар зохицуулаагүй. Харин Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах юм байна гэж ойлгосон. Аюулгүй байдал нэгдүгээрт. Араас нь нөгөө "хотын соёл", "эрх чөлөө" гэх мэт зүйлээ ярихаар болж байх шиг байна. Авто замаар явахаар машинтай нь дээрэлхээд, явган замаар явахаар явганууд нь бэртчих гээд үнэхээрийн төвөгтэй л дээ. Азийн бусад орнууд шиг аймаар гоё замтай байсан бол бас яах вэ.

Өмнө нь 16 нас хүрсэн бол /иргэний үнэмлэхээ авсан/ энэ төрлийн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох боломжтой байсан бол ирэх сарын 1-нээс 18 нас хүрсэн байхыг албадлагаар заачихлаа. Угаасаа манай хуулиар 18 нас хүрсэн иргэн жолоодох эрхийн үнэмлэх авах эрхтэй. Түүнд нийцүүлсэн гэж ойлголоо. 

Гэвч, манай авто замын ачаалал хэр билээ, замын өргөн нарийн, хөвөө гээд шийдэх ёстой асуудал түм. Мопед нь аль замаар явах, скүүтэр, “эко байк” аль замаар явах гэх мэтчилэн судлах, шийдэх асуудал бум. Аюулгүй зорчиход аль нь зөв бэ гэдгийг судалж шийдэх ёстой. Авто замын хөдөлгөөнөө ч гэсэн зохицуулах ёстой. Тиймээс хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулах, Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, болон тэдгээртэй адилтгах тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох, шинэчлэн батлахыг Засгийн газар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ямар асуудлыг шийдэв?

  • Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.
  • Тээврийн хэрэгслээ “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын дагуу бүртгүүлнэ.
  • Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
  • Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдээ мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэг хүлээнэ.
  • Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлагын даатгалд хамрагдана.
  • Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон арван найман нас хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг зохицуулалтыг тусгасан.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Robert Alfred (3.27.93.111)
    CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
  • Franz Tost (105.116.7.114)
    Am so grateful to the people who referred me to this hacker called jbeespyhack ❊ @ ❊ gm a il c om, I got what I paid for in full after my contact with this hacker, I got a complete iPhone 16 phone hacked and also a Samsung phone hacked and they all came out successfully with no trace left.. jbeespyhack AT gMail . C0m you indeed did a good job for me thank you..
    2026 оны 06 сарын 26 | Хариулах
  • Matis Corie (98.98.66.35)
    THE BEST AND FASTEST RECOVERY HACKER EVER // WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is a privilege and honor to acknowledge WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for their time and dedication. I came across them at the right time, when I was scammed of my entire savings by a fake crypto investment site. They won’t allow me to withdraw my funds and request that I pay even more fees to be able to withdraw my money. I was devastated until I came across a post on my timeline about WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER and what they are doing to help scam victims recover their funds. I thought it was impossible to do that but WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER with their sophisticated cyber security and tools were able to help me recover my money. I’m truly grateful for their service and I recommend them to everyone who needs to recover their cryptocurrency funds and accounts. You can contact them via Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp ( +1 ( 318 ) 203-3657 ) Telegram @Geocoordinateshacker Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack With WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, you don’t have to face cryptocurrency theft alone. They are the leading recovery hacker with a track record of success, dedicated to helping you recover what’s rightfully yours.
    2026 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр 14 цаг 09 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Өчигдөр 14 цаг 05 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ Өчигдөр 14 цаг 00 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна Өчигдөр 13 цаг 54 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо Өчигдөр 13 цаг 36 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв Өчигдөр 13 цаг 27 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн Өчигдөр 13 цаг 14 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Өчигдөр 13 цаг 06 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн Өчигдөр 12 цаг 10 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ Өчигдөр 12 цаг 00 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө Өчигдөр 11 цаг 48 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ Өчигдөр 11 цаг 37 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно Өчигдөр 10 цаг 44 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд...
Top