x

Бизнес эрхлэгчдэд зориулсан E-Business 2.0 систем нээлтээ хийлээ

E-Business 2.0 системийн шинэчилсэн хувилбарын албан ёсны нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцож, үг хэлэв.

Засгийн газраас дэвшүүлсэн Чөлөөлөлтийн бодлогын нэг болох авлигын эсрэг чөлөөлөлтийг үр дүнд хүргэж, сайн засаглалыг бий болгоход цахимжилт чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлоод, E-Business 2.0 платформ нь танил тал харж, хэн нэгэн даргын гарын үсэг хүлээхгүй бизнесээ шууд эхлүүлэх шийдэл. Энэхүү шинэчлэл нь хөгжлийн олон чөдөр тушааг арилгана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэмдэглэв.

E-Business 2.0 нь компани, аж ахуйн нэгжүүдэд зориулсан платформ бөгөөд бизнесээ эхлүүлэх алхмыг илүү хялбар болгожээ. Үүнд,

Бизнесээ эхлүүлэх: бизнесийн нэрээ хуулийн хүрээнд байна уу гэдгийг AI ашиглан шалгаад хүсэлтээ илгээх, компаниа УБЕГ-т бүртгүүлэх, тамга захиалах, компанийн орлогын данс нээх хүсэлтийг 30 минутад цахимаар илгээх боломжтой. Өдөрт 70 орчим бизнесийн үйл ажиллагаа эхэлдэг бөгөөд 30 минутад бизнесээ эхлүүлэх шийдэл болж байна.

Бизнесээ удирдах: Бизнес эрхлэгчид компанийн гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээлэл, тусгай зөвшөөрөл, лавлагаа, татвар, үйлчилгээний мэдээллийг хайх, нягтлах зэрэг саад бэрхшээл байсан. E-Business 2.0 нь бизнес эрхлэгч компанийн хэрэгцээт мэдээллээ илүү ойлгомжтой, E-mongolia-тай адил гар утаснаасаа харах боломжтой болж байна. Мөн итгэмжлэлээр нэвтэрнэ. Төрийн байгууллагын мэдээ, макро эдийн засгийн үзүүлэлт болон өөрийн компанид хамаатай мэдэгдлүүдийг гар утаснаасаа хүлээн авах боломжтой.

Бизнесээ хөгжүүлэх: Нийт 381 төрлийн зөвшөөрөл байгаагаас 321-ийг нь цахимаар авах, 146 бизнесийг мэдэгдээд эхлэх боломжтой. Аж ахуй нэгж хооронд тээврийн хэрэгсэл шилжүүлэх, төрийн үйлчилгээний төлбөр төлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг нийт 1286 үйлчилгээг авах боломжтой.

Ерөнхий сайд Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны сайд байх хугацаандаа эхлүүлсэн шинэчлэл нь E-Business 2.0 платформ нэвтэрснээр 100 хувь хэрэгжиж дууслаа. 5779 байгууллагын 18520 төрлийн үйлчилгээний 80 орчим хувь нь цахимжсан байсан. Үүнийг чанаржуулж, 100 хувьд хүргэж, 1286 төрлийн үйлчилгээг тус платформд нэвтрүүллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Franz Tost (105.116.1.106)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top