x

Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ван И хөндсөн үү?

Хятадын Гадаад хэргийн сайд, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И Монголд айлчилж байна. Айлчлал өнөөдөр өндөрлөж тэрээр нутаг буцна. Ван И хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сард Монголд айлчилж байсан юм. Тухайн үед “Манай улс “Нэг Хятад” зарчмыг хүлээн зөвшөөрнө. Хэзээнээсээ тийм байсан. Тайвань бол Хятадын дотоод асуудал гэж үздэг. Үүнтэй адил Хонконг, Төвөд, Шинжааны асуудал ч Хятадын дотоод асуудал” гэдгээ илэрхийлсэн. Эдийн засгийн хувьд олон жил ярьсан асуудлууд тэр айлчлалаар шийдэгдсэн. Манай дотоод тогтолцооны асуудлаас болж хойшлоод байсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын холболт гээд асар том ач холбогдолтой гацсан, саатсан төслүүдийг ярилцаж шийдсэн. Түүний дагуу Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын холболтын төслүүд хэрэгжээд явж байгаа.

Харин энэ удаагийн айлчлалын талаар “Айлчлалын үеэр Ван И сайд Монголын удирдлагуудтай уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Талууд хоёр орны харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно. Хятад, Монгол улс уул усаар холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлага дор хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байна. Энэхүү айлчлалаар дамжуулан хоёр орны удирдагчдын хүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, Хятад-Монголын иж бүрэн стратегийн харилцааг урагш хөгжүүлэхэд түлхэц үзүүлэхийг хүсэж байна” гэж Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдээлжээ.

Монгол Улсын зүгээс түүнд ашигт малтмал, тэр дундаа нүүрсний экспорт, уул уурхайн болоод бусад салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Орос-Хятадын хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хүсэлтийг тавина. Учир нь гэвэл сүүлийн нэг жилд Хятадын хөрөнгө оруулалт эрс татарсан. Нүүрсний экспорт ч сайнгүй байна. Тэр хэрээр Монгол Улсын эдийн засаг уналтад ороод байгаа юм.

Гэхдээ үүнд Монголын улс төрийн дотоод тогтворгүй нөхцөл байдал, тэр дундаа Хятадтай хамтарсан, Хятадын компаниудын гүйцэтгэж буй том төслүүдийг “Харбины гэрээ”, “Туулын хурдны зам” гэх нэр дор үүндээ хавчуулж улстөржүүлдэг нь нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна Хятадын хөрөнгө оруулагчид, бизнемэнүүд Монголд луйвардуулдаг явдал сүүлийн үед нэмэгдсэн. Жишээлбэл, Монголын нэгэн уул уурхайн компанийн хувьцаа эзэмшигч Хятадын бизнесмен, хөрөнгө оруулагч Ли Шаомин луйвардуулсан. Түүний хөрөнгийг компанийн нярав нь залилж, завшсан гэдэг хэрэг 2022 онд Монгол Улсын шүүхээр шийдвэрлэгдсэн. Гэтэл угтаа хөрөнгө оруулсан компанийнх нь хувьцаа, хөрөнгийг луйвардсан.

Гэтэл Монголд луйвардуулсан Ли Шаомин Хятаддаа, дэлхийн олон улс оронд нэртэй, туршлагатай бизнесмэн, хөрөнгө оруулагч юм. Тэрээр 1988 онд одоо их сургууль болсон, тухайн үеийн Цицихар Хөнгөн үйлдвэрийн коллежийг эдийн засаг, менежментийн чиглэлээр төгссөн. 2005-2008 онд Бээжингийн их сургуулийн Үндэсний эдийн засгийн нягтлан бодох бүртгэл, Эдийн Засгийн өсөлтийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байжээ. 1989-1994 онд Хятадын төрийн өмчит үйлдвэрт ажиллаж, Хятад болон гадаадын зах зээлд металлын худалдаанд оролцож байсан аж.

Мөн Бангладешт мод боловсруулах, хаягдал металл, төмрийн марганец төслүүд, гүүр барих зэрэг уул уурхай, томоохон материалын төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлсэн. Тэрээр 1994 онд өөрийн бие даасан компанийг байгуулсан. Түүгээрээ Украин, Казахстан, Оростой хамтарсан үйл ажиллагаа явуулдаг. Тэрээр Бээжин дэх Цинхуандао Зэрлэг амьтдын парк болон Бадалин Зэрлэг амьтдын дэлхийн төлөвлөлт, хөгжил, хөрөнгө оруулалтад оролцсон байдаг. 1989 онд анх удаа Монголд айлчилж байжээ. Тухайн үеийн БНМАУ таатай сэтгэгдэл төрүүлж, сонирхлыг нь татсан. Энэ нь түүний Монголд хийх дараагийн хөрөнгө оруулалтын бат бөх суурийг тавьсан тухай тэрээр хожим дурсжээ. Улмаар 1997 онд Ли Шаомины компани Дархан-Эрдэнэт хоорондох 184 км урт хурдны замыг барих тендерт ялсан байдаг. Мөн Хятадын бизнесмэн, хөрөнгө оруулагч Ли Шаомин нь уул уурхайн бүсийн ерөнхий менежмент, үйл ажиллагаа эрхэлдэг учир 2008 оны тавдугаар сараас хойш Камбожийн ашигт малтмалын компани болох “Тонле Сап” компанийн захирал болсон. 1989 оноос хойш металл болон үндсэн материалын олон улсын худалдаа, хөгжүүлэлтэд идэвхтэй оролцож, компанийн өнөөгийн бизнесийн хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан.

Тэрээр өнөөдрийг хүртэл 26 дахь жилдээ уул уурхайн салбарт хөрөнгө оруулан бизнес эрхэлж туршлага хуримтлуулсан. Энэ хоорондоо 1997 оноос хойш Монголд 2.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Зөвхөн төмрийн хүдрийн уурхайд ойролцоогоор 1.89 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Тэрээр Ерөөгийн уурхайн ачиж буулгах станцыг төмөр замтай холбосон 130 км урт төмөр замын шугамын барилгын ажлыг гүйцэтгэж, төмрийн хүдрийн жилийн тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Мөн 3007 вагон, 12 зүтгүүр худалдаж авсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн нэр бүхий сумдад эмнэлэг, сургууль, зам болон бусад байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдэж, бүтээн байгуулалт хийсэн. Хятадын бизнесмэн, хөрөнгө оруулагч Ли Шаомин “Лунг Мин” компанийн хувьцааг хянахаас гадна дэлхийн уул уурхайн хөрөнгийн томоохон багцыг эзэмшдэг. Үүнд Монгол дахь төмрийн болон зэсийн уурхай багтана.

Түүнээс гадна Оросын төмрийн уурхай, Камбожийн Вант улсын хамгийн том төмөр, алт, зэс, гантиг уурхай, Австрали дахь зэс, зэс-алт, лити, калийн уурхай зэрэг олон тооны уурхай, бусад олон тооны нөөцийн төслүүдтэй. Тэрээр бас Камбожийн гангийн уурхайн группийн 68 хувь, Камбожийн “WS Mining Holdings Co., Ltd” компанийн 100 хувийг эзэмшдэг. Санхүүгийн салбарт ч идэвхтэй хөрөнгө оруулалт хийж, Хятадын хувийн аж ахуйн нэгжийн биржийн 70 хувийг эзэмшиж, Зүүн Өмнөд Азийн орнуудын Экспорт-импортын банкуудад хөрөнгө оруулалт хийдэг. Ли Шаоминыг луйвардсан төмрийн хүдрийн экспортын компанийн эзэн одоо төрийн өндөр алба хашдаг. Тэрээр Хятадын бизнесмэн, хөрөнгө оруулагч Ли Шаоминаас хувьцаа, хөрөнгө мөнгө луйвардсан маргаантайгаар салсан. Энэ нь Хятадын төр, засгийн анхааралд орсон тухай эх сурвалжууд мэдээлдэг.

Сүүлд Монгол Улсын эрх ашгийн том төслүүд яригдахад сөхөгдөөд байдаг гэдэг эх сурвалжийн мэдээллүүд олон. Тийм учир Хятадын хөрөнгө оруулалт татарсны шалтгааныг Ли Шаомин зэрэг бизнесмэнүүд, хөрөнгө оруулагчид нь Монголдоо нэртэй улстөрч-бизнесмэнд хүртэл луйвардуулсантай холбоотой талаар тус улсын Гадаад хэргийн сайд Ван И хөндсөн байж магадгүй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ 9 цаг 4 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа 9 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 9 цаг 15 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв 9 цаг 22 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна 9 цаг 29 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй 12 цаг 19 мин COP17: Шар шороон шуургатай тэмцэх бүс нутгийн санаачилгыг дэвшүүлнэ 12 цаг 38 мин С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино 12 цаг 45 мин Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлнэ 12 цаг 51 мин ОХУ-ын зарим бүсэд түлшний хангамж сайжирч эхэлжээ 12 цаг 58 мин Ж.Золжаргал: Нүүрснээс шатахуун, хийн түлш үйлдвэрлэх татвар, эрх зүйн орчныг судалж байна 13 цаг 23 мин Өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр УОК хуралдав 13 цаг 33 мин Европын Холбооны санхүүжилттэй “Дулаан шийдэл II” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа 13 цаг 40 мин Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд мод тарих шийтгэл оногдуулжээ 13 цаг 49 мин Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түдгэлзүүлжээ 13 цаг 56 мин Хүнд жингийн медальтнууд өнөөдөр тодорно 14 цаг 27 мин COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой 15 цаг 2 мин Нийслэл, дүүргийн шуурхай штабууд бэлэн байдлыг ханган ажиллаж байна 16 цаг 6 мин БНСУ-ын Пусан хотноо Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган боллоо Уржигдар 20 цаг 17 мин Дэлхийн өвийн жагсаалтад 25 дурсгалт газар нэмэгдлээ Уржигдар 19 цаг 00 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... TikTok-ийг 7 сая ам.доллароор торгожээ Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино
Top