x

Улаанбаатар хотод КОИКА-ийн дэмжлэгээр дөрвөн улирлын хүлэмж байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.

Хэлэлцээрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлнэ. Түүнчлэн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг бэхжүүлж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар санал солилцлоо. “Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2026-2031 онд хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар хот хүн амын хэрэгцээний нарийн ногооны ихэнхийг импортоор авдаг. Дөрвөн улирлын хүлэмжийг байгуулснаар дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой. Улаанбаатар хот хүндээ ээлтэй бодлогыг хэрэгжүүлж, хүнсний аюулгүй байдлыг чухалчилж байна” гэлээ.

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан Улаанбаатар хот дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд KOICA-аас хэрэгжүүлж буй бусад төслийн талаар танилцууллаа. Тухайлбал, Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлд нарийвчилсан судалгаа хийж, зорилтот 10 сургуулийн бүсийн зураг төслийг боловсруулж байгааг талууд хэлэлцэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Алт болон бусад үнэт металлын үнэ өслөө 1 цаг 12 мин ДАШТ-ий нээлтийн тоглолтод шүүгч анх удаа гурван улаан хуудас үзүүллээ 1 цаг 14 мин 3х3 сагсан бөмбөгийн олон улсын цуврал тэмцээнүүд Монголд болно 1 цаг 14 мин Архангай аймагт мал аж ахуйн салбарын эрсдэлийг бууруулах зөвлөгөөн болж байна 1 цаг 15 мин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо 1 цаг 15 мин Улаанбаатар хотод КОИКА-ийн дэмжлэгээр дөрвөн улирлын хүлэмж байгуулна 1 цаг 17 мин Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцдаж байгааг НҮБ-аас анхаарууллаа 1 цаг 17 мин З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгүй, урсгал зардлыг өсгөхгүй 2 цаг 56 мин Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 3 цаг 20 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 зөрчил илрүүллээ 3 цаг 23 мин Умард Ирландын Белфаст хотод эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг гаргалаа 3 цаг 25 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна 3 цаг 25 мин Улсын наадмын долоогийн даваанд тунаж давсан бөхийг "Сүзүки Жимни" машинаар урамшуулна 3 цаг 26 мин Боловсролын сайд Л.Энх-Амгалан Европын цөмийн судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзлаа 3 цаг 29 мин Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ 3 цаг 29 мин Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэчлэлийг хэзээ хийх вэ? 4 цаг 6 мин "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг боллоо 5 цаг 17 мин Өнөөдөр болох үйл явдлууд 5 цаг 18 мин Хөл бөмбөгийн ДАШТ эхэлж, нээлтийн тоглолтод Мексик хожлоо 5 цаг 19 мин УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 5 цаг 21 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэ...
Top