x

Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээн-2026

Азийн шатрын аварга шалгаруулах 21 дэх тэмцээн Улаанбаатар хотод амжилттай сайхан болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд азийн 28 орны 250 шатарчин оролцлоо. Үүнд 34 эрэгтэй их мастер, 12 эмэгтэй их мастер, олон улсын эрэгтэй мастер 51, олон улсын эмэгтэй мастер 20, ФИДЕ-гийн олон улсын эрэгтэй,  эмэгтэй мастер 49, дэд мастер 18 оролцжээ.

Ази тивийн аваргын тэмцээний шагналын сан 100 000 ам. доллар байлаа. Тус тэмцээнд тэргүүн байр эзэлсэн шатарчинд 15 000 ам долларын шагнал өгч байлаа. Энэ тэмцээн дээр эхний 5 байр эзэлсэн 5 эрэгтэй шатарчин, 1 эмэгтэй шатарчин цаашид дэлхийн цомын тэмцээнд  орох эрхээ авах юм билээ.  

Би ч гэсэн шатрын хорхойтны хувьд энэхүү тэмцээний нээлт дээр очлоо. Шатар бол миний хувьд хамгийн ухаалаг,  хамгийн оюунлаг хөлөгт тоглоом юм. Би хөзөр, даалуунд сонирхолгүй, харин зөвхөн шатарт л дуртай. Хар багаасаа л би шатар тоглосон. Одоо ч гэсэн chess.com дээр шатар тоглосоор байна. Биднийг залуу байх үед зөвлөлтийн гроссмастер  дэлхийн шатрын аварга Карпов, Каспаров нар ид мандаж тэдний өргийг зөвлөлтийн шатрын сэтгүүлээс олж судалдаг байлаа. Эдүгээ Оросын Холбооны Улсын шатарчид ч гэсэн энэхүү тэмцээн дээр сайн тоглож байлаа.

Нийслэлийн “Баянгол” зочид буудалд азийн аварга шалгаруулах шатарчдын тэмцээний байр бэлэн болжээ. Ямар ч олон шатар байрлуулсан ширээтэй юм бэ, ямар ч сүрлэг юм бэ. Азийн олон шатарчид цугларлаа. Ихэнхи нь хүүхдүүд бололтой. Өсвөр насандаа их мастер, мастер цолтой  олон хүүхэд ирснийг хараад гайхлаа. Дэлхийн шатарчид залуужжээ. Энд 25 наснаас дээш бол бараг ахмадад нь орж байна шүү. Энэ том тэмцээнд 17 настай өсвөр шатарчид түрүүлж байна лээ.      

Дэлхийн шатрын  их мастер Юү Янги тэргүүлсэн  шатрын 34 их мастер цолтон цугларсан "2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий ялагчаар 2009 онд төрсөн,  17 настай,  Олон улсын мастер цолтой хятад хүү Конг Шиангруй тодорч шатрын ертөнцөд шуугиан тарилаа.

Конг Шиангруй гэдэг шатарчны тухай Интернетээс тодруулвал дэлхийд  494 дүгээрт бичигддэг,  Хятадад   30 дугаарт бичигддэг шатарчин ажээ.  

Шатрын ертөнцөд тодроогүй Конг Шиангруй Монголын Улаанбаатар хотноо ази тивийн аваргаас алтан медаль авч гялалзсан том амжилт гаргалаа.  Конг Улаанбаатарт  

9 өрөг наадахдаа нэг ч ялагдалгүй  5 хожил, 4 тэнцээтэй,  нийт  7.0 оноотой коэффицентийн давуугаар Ази тивийн аварга  цол хүртлээ

 1998 оноос зохиогдож эхэлсэн Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд  БНХАУ-ын эрэгтэй шатарчид нээлттэй ангилалд 9 алтан медаль  зүүгээд байсан бол Конг Шиангруй арав дахь шатрын цомыг нь авчирлаа.

"21 дэхь удаагийн Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий аваргын алтан медаль нь Конг Шиангруйг шууд Grand Master   буюу Их мастер  цолтонуудын эгнээ рүү аваачлаа.   Тэр бээр 17 насандаа Ази тивийн аваргын титэм зүүгээд шатрын олон улсын их мастер  цол хүртсэн нь том үсрэлт, том амжилт шүү.  Конг мөн дээр нь нэмээд  “Дэлхийн цом 2027” тэмцээнд шууд оролцох эрхээр  шагнууллаа.

Бие нь жижигхэн ч гэсэн бэлчээр нь том гэдгийг турьхан хүү Конг нотоллоо.

 Дэд байранд БНХАУ-ын шатарчин,  их мастер Шиао Тонг орж мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байранд Дэлхийн Шатрын Холбооны нэр дээр тэмцээнд орсон шатрын их мастер Жамсран Цыдипов хэмээх буриад монгол залуу хүрэл медаль хүртлээ. Энэ монгол үндэстэн залуу шатарчин Монголд нэгэн шатрын клубт багшилдаг ажээ. Энэ бол их ирээдүйтэй,  цаашдаа дэлхийн аваргад өрсөлдөх шатарчин байлаа. Энэ монгол үндэстэн залууг манайхан Монголын харьяат болгоод авчих ухаан байхгүй байгаа нь тун харамсалтай.  Хэдэн жилийн өмнө хаа хамаагүй Ираны Саид хэмээх жудогийн  бөхийг монголын иргэн болгоод яалаа даа. Өнөөх ираны бөх олимпоос нэг медаль аваад монголоос баахан мөнгө, орон сууц шагналд нь аваад Азербайджан руу зугатаагаад явчихаж билээ.  

 Дөрөвдүгээр байранд ОХУ-ын их мастер,  өсвөр жаахан хүү Ветохин Савва орж дэлхийн цомын тэмцээнд орох эрхээ авлаа.  Оросын шатарчид онол практикийн мэдлэг сайтай сайн тоглож байлаа. 

 Монголын шатарчин олон улсын мастер Амартүвшин энэхүү тэмцээнд 5.5 оноо авчээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд  Энэтхэг улсын 17 настай шатарчин Савита Шри алтан медаль хүртэж дэлхийн цомын тэмцээнд орох эрхээ авлаа. Турьхан жижигхэн бор охиныг түрүүлнэ гэж хэн санах билээ.

 Дэд байранд  Узбекистаны шатарчин, их мастер Афруза Хамдамова мөнгөн медаль хүртэв. Узбекистан улс шатарчиддаа ихэд анхаарал дэмжлэг үзүүлдэг  болсон тул энэхүү улсын шатарчид дэлхийд томоохон  амжилт гаргаж байгаа билээ.

Гуравдугаар байранд БНХАУ-ын шатарчин,  олон улсын мастер Сүн Юйшинь хүрэл медаль хүртэв.

Монголын эмэгтэй шатарчин Энхрий 7 оноо, Баясгалан, Мөнхзул, Мөнгөнзул нар энэ том тэмцээн дээр 6.5 оноо авсан нь том амжилт шүү.  

 Энэ тэмцээнээс дүгнэлт гаргахад Монгол улс цаашид  шатрын дэлхийн хэмжээний тэмцээн явуулж чадах юм байна. Харин монголын шатарчдыг дэлхийн түвшинд хүргэхэд төр засаг дэмжлэг үзүүлж ялангуяа гадаадад болдог томоохон тэмцээний зардлыг улсаас гаргаж туслах хэрэгтэй юм байна. Монгол улсын ерөнхий дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулах нь зүйтэй юм байна.

 Дэлхийн шатрын их гүрэн болох Энэтхэг, Хятад, Узбекистаны туршлагыг Монгол улс судалж хэрэгжүүлэх нь чухал байна. 

                          Доржийн СҮХБААТАР /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.113.8.240)
    I was introduced to jbeespyhack@gmail.com because I really wanted to know what my husband has been up to lately as I seem not to be getting his attention.jbeespyhack was able to hack into my husband’s Text messages, Call Log Facebook, Snapchat, WhatsApp, Instagram and above all gave me full access to his mobile phone remotely and emails. I couldn’t help but to introduce him to those who have their spouse cheating on them and want to spy on their cell phone remotely without them knowing. contact him via…Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх”
Top