x

Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ

Голомт банк “AI Academy Asia” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллалаа. 2025 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг аяны хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх юм. Ингэхдээ жил бүр хиймэл оюуны 500 багш бэлтгэх бөгөөд 2026 оны хөтөлбөрийг Голомт банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт орон нутаг, нийслэлээс 3,998 багш материалаа илгээснээс 796 багшийг хөтөлбөрт элсүүлж, үндсэн зорилтот 500 багшийг бэлтгэх стратегийг хэрэгжүүлжээ. Өнгөрөгч 2-р сарын 28-нд нээлтээ хийж, 3 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтын хүрээнд багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуны мэдлэгийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн Голомт банкнаас багш нарт зориулан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан.  Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан төслөө танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

 

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар:

"-Голомт банк нийгэм рүү чиглэсэн нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн хамгийн үр дүнтэй, амжилттай төсөл болон хэрэгжиж буйд миний хувьд таатай байна. 

Голомт банк хиймэл оюунд голлон анхаарлаа хандуулж буй нь бидний стратегитай салшгүй холбоотой. Учир нь бид хиймэл оюуны дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, ирэх оноос Голомт банкны салбарууд хиймэл оюунд бүрэн суурилсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хиймэл оюун  нь дэлхийн боловсролын салбарт эрчимтэй өөрчлөлт авчирч байгаа энэ үед Голомт банкны ирээдүйн харилцагчдыг маань энэ чиглэл рүү бэлтгэж, хүүхэд, залуусыг дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байхад багш нар маань луужин болно гэдэгт итгэлтэй байна."

 

“AI Academy Asia”-ийн Үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ:

"-Монгол хүүхдэд, багш нарт дэлхийн түвшний хиймэл оюуны мэдлэг олгох зорилгоор “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг хэрэгжүүлж байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд бид энэ жил Голомт банктай хамтран хиймэл оюуны 500 багшийг амжилттай бэлтгэлээ. Эдгээр багш нар маань жилд дунджаар 20,000 гаруй сурагчид хиймэл оюуны суурь мэдлэг, хиймэл оюуны ёс зүйн талаар түгээж эхэлнэ."

 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:

-"Монгол Улсын Засгийн газраас монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Дэлхий нийтээр ур чадварыг чухалчилж буй энэ үед мэдлэг дээр нэмээд ур чадварыг хөгжүүлэх гол шийдэл нь хиймэл оюуны шилжилт юм. Энэхүү шилжилтийг бид үндэстэн даяараа хийж чадвал том дэвшлийг дагуулна. Үндэсний хэмжээнд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсан  500 багш маань хиймэл оюуныг яаж зөв хэрэглэх, ажлын ачааллыг хэрхэн бууруулах, хичээлээ хэрхэн төлөвлөх, сурагчдынхаа хоцрогдлыг арилгахад чиглэсэн ур чадваруудыг эзэмшиж, дэлхийн багш болж байна."

Үндсэн хөтөлбөрийг амжилттай төгссөн багш нар ирэх хичээлийн жил буюу 2026 оны 9-р сараас нийслэл, орон нутгийн сурагчдадаа хиймэл оюуны хичээлийг зааж, хиймэл оюуны боловсролыг өөрийн орон нутаг, сум дүүрэгт түгээнэ.  Энэхүү санаачилга нь Монгол Улсын хүүхэд, залуус дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, мэдлэгт суурилсан ирээдүйн нийгмийг цогцлооход чухал хувь нэмэр оруулж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.116.9.173)
    Би нөхөр маань сүүлийн үед юу хийж байгааг мэдэхийг хүссэн учраас jbeespyhack@gmail.com хаягаар танилцсан, учир нь би түүний анхаарлыг татахгүй байгаа бололтой. jbeespyhack нь нөхрийн маань мессеж, дуудлагын бүртгэл Facebook, Snapchat, WhatsApp, Instagram-ыг хакердаж чадсан бөгөөд хамгийн гол нь надад түүний гар утас болон имэйлийг алсаас бүрэн ашиглах боломжийг олгосон. Би эхнэр/нөхрөө хуурч, тэдний мэдэлгүйгээр алсаас гар утсыг нь тагнах хүсэлтэй хүмүүстэй танилцуулахаас өөр аргагүй байсан. Түүнтэй ... Имэйл хаягаар холбогдоно уу: jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top