x

Ц.Бадамхатан агсны нэрэмжит байт харвааны тэмцээн боллоо

Монгол улсын гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаны нэрэмжит байт харваан “Open Cup-2" заалны тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.01.19-20/ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг тэмцээнийг Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Паралимпын аварга Д.Баатаржав санаачлан Монголын байт харвааны холбоотой хамтарч, гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаныг алдаршуулах, байт харвааны спорт сонирхогчдын тоон нэмэгдүүлэх, тамирчдыг чадавхижуулах зорилгоор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Байт харвааны тэмцээн Рекурв болон Кампоундын төрлөөр насанд хүрэгчид, өсвөр үе гэсэн насны ангиллаар хувь буюу ганцаарчилсан, холимог баг, багийн төрлөөр явагддаг. Харин энэ удаагийн тэмцээнийг нийт тамирчдад хүртээлжтэй байлгах, урамшуулах зорилгоор “цол зэрэгтэй тамирчид” болон “цол зэрэггүй тамирчид” /сонирхогчид/ гэсэн хоёр ангиллаар нумны төрөл, насны ангилалгүйгээр зохион байгуулжээ.

Эхний өдөр цолтой тамирчид өрсөлдсөн бол хоёр дахь өдөр сонирхогчид буюу цолгүй тамирчид хоорондоо өрсөлдлөө.

Тэмцээнийг санаачлагч Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Паралимпын аварга Д.Баатаржав:

-Ц.Бадамхатан багш маань бидний дунд өсөж бойжиж, спортын зэрэг цолд хүрч, олон жил хамтран ажиллаж, явцын дунд багш шавийн барилдлагатай болсон юм. Багш маань маш энгийн, нийтэч, спортын өндөр боловсролтой, олон улсад нэр хүндтэй хүн байлаа. Монголын байт харвааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийг нь тодорхойлогч болж чадсан. Бид 1992 оноос хамтран ажиллаж, хожмоо Монголын Пара байт харвааны холбоог байгуулан ажиллаж байлаа. Багш маань ид хөдөлмөрлөх сайхан залуу насандаа хүнд өвчний улмаас биднийгээ орхиж, гэр бүл, найз нөхөд, Монголын байт харвааны спортод үнэлж байршгүй гарз учирч бурхны орноо одсон юм. Багшийнхаа гэгээн дурсгалын хүндэтгэн, алдрыг нь мөнхлөх, тамирчдынхаа чансааг ахиулахын тулд  нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг болсон. Бид Монголын байт харвааны спортыг аль зайнд түлхүү хөгжүүлж болохоор байгааг судлан дэлгэрүүлж, уг тэмцээнийг олон улсын чанартай тэмцээн болгон хөгжүүлнэ.  Шилдэг тамирчдын чансааг тодорхойлдог, анхан суралцаж байгаа цол зэрэггүй тамирчид цол зэрэгт хүрдэг, цаашдаа тив дэлхий, олимпод нэр алдраа гаргах анхны алхамыг нь зөв тавьж өгдөг тийм л тэмцээн болгохын төлөө санаа тавин ажиллаж байна гэв.

Гавъяат дасгалжуулагч агсан Ц.Бадамхатаны нэрэмжит байт харвааны “Open Cup-2" заалны  тэмцээний дүн:

Эхний өдөр, “Цол зэрэгтэй тамирчид”-аас

1-р байрт Д.Дашнамжил /Хангаръд клуб/

2-р байрт Л.Мөнхбаатар /Алдар спорт хороо/

3-р байр Б.Базыр /Хэнтий аймаг/

Хоёр дахь өдөр, “Цол зэрэггүй тамирчид” –аас

1-р байрт М.Гэгээн /Хангарьд клуб/

2-р байрт Н.Энхзул /Хэнтий аймаг/

3-р байрт М.Золзаяа /Нийслэл өргөө клуб/ тамирчид тус тус шалгарлаа.

Open Cup-2" тэмцээнд зургаан клубийн 80  гаруй тамирчид оролцож цэц  мэргэнээ сорьсон юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлэв 2 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 22 хэм хүйтэн 2 цаг 5 мин Арктикт сүүлийн 125 жилийн хамгийн халуун жил тохиов 2 цаг 6 мин Бразилын Сенат Ж.Болсонаругийн ялыг бууруулах хуулийн төслийг баталлаа 3 цаг 44 мин “Warner Bros.”-ын зөвлөл “Netflix”-ийн саналыг хүлээн авахыг санал болгов 3 цаг 46 мин Луврын музей ажил хаялтын үеэр хэсэгчлэн нээгдлээ 3 цаг 47 мин АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Майамид уулзах төлөвтэй байна 3 цаг 48 мин Нэтфликсийн “Монголд тавтай морил” тусгай дугаар тун удахгүй үзэгчдийн хүртээл болно 3 цаг 50 мин Говь-Алтай аймгийн Цогт сумын заган ойг нөхөн сэргээнэ 3 цаг 53 мин Олон улсын жендэрийн стандартад нийцүүлэх суурь бүрдүүлнэ 3 цаг 54 мин Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.7 сая төгрөг байна 3 цаг 55 мин Волейболын дээд лигийн аялан тоглолт Дархан хотод болно 3 цаг 57 мин Халал аргаар бэлтгэсэн махыг Катар Улсад экспортлоход хамтарна 3 цаг 59 мин Оскарын шагнал гардуулах ёслолыг 2029 оноос YouTube-ээр шууд дамжуулна 4 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлаач Шимамүра Иппэйг хүлээн авч уулзав 4 цаг 1 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр хамтран ажиллах талаар санал солилцов 4 цаг 7 мин УИХ СЕХ-ны дарга, гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв 4 цаг 8 мин Төрийн албаны хүнд суртал, ёс зүйн зөрчилд АТГ хяналт тавив 4 цаг 9 мин Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав 5 цаг 36 мин Бусдын эрхийг хүндэтгэж, нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна 5 цаг 41 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ...
Top