x

Хүний эрхэм чанарыг хог болгох явдал

Тархины саажилттай Ц.Мөнхтулга өглөө гэрээсээ гарчээ. Тэр өдөр Сувилахуйн сургуулийн Хөдөлмөр заслын ангийн нэгдүгээр дамжааны оюутнуудад “Хүний эрхэм чанар” сэдвээр хичээл заах байсан гэнэ. Гэвч олон нийтийн сүлжээнд мань эрийг “өрөвдөлтэй амьтан” болгож орхилоо.

Гарцаар гарахаар зогсож байхад нь цагдаа ирж хөтлөөд гаргасан аж. Хэн нэгэн энэ мөчийг утсаараа бичиж, зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээнд байршуулжээ. Ингээд мянга мянган хүн мөнөөх бичлэгийг үзэж, лайк дарж, шейр хийж, сэтгэгдэл үлдээх уралдаан өрнөж таарна. “Харгалзах хүнтэй явж баймаар юм байна”, “Өрөвдөлтэй юм аа”, “Тусламж хэрэгтэй хүн байна”...

Ийм комментуудаас нэг зүйл анзаарагдана. Хүмүүс Ц.Мөнхтулга гэж хэн болохыг мэдэхгүй. Юу хийдгийг нь мэдэхгүй. Ямар боловсролтой, ямар ажилтай, хаашаа ямар хэргээр явж байсныг нь ч мэдэхгүй. Ц.Мөнхтулгын зохиол бүтээл, үзэл санааг бол бүр гадарлах ч үгүй. Гэхдээ шууд л “өрөвдүүлэх ёстой этгээд” мөн гэж үзжээ. Ц.Мөнхтулга удалгүй өөрөө “Би зүгээр л гарцаар гарах гэж байсан. Улаан гэрэл солигдохыг хүлээж зогссон. Цагдаа үүргээ гүйцэтгэж тусалсан. Би ямар нэгэн асуудалд орсон хүн биш. Би энэ өглөө Сувилахуйн сургуулийн оюутнуудад Хүний эрхэм чанар сэдвээр хичээл заахаар явж байсан” гэдэг тайлбар хийхдээ “Яагаад цагдаа сайн хүн болж, харин би асуудалтай хүн болчихдог юм бэ” гэдэг асуулт тавьжээ. Энэ асуулт өнөөдөр Монголын нийгмийн асуудал болчихоод байна.

Бидний төсөөлөл

Энэ үйл явдлын гол асуудал нь цагдаа тусалсан эсэхдээ биш, хүний зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэг хийж, олон нийтэд түгээсэн явдал. Түүнээс ч ноцтой нь тухайн хүнийг бодит амьдрал дээр хэн болохыг огт мэдэхгүй атлаа “өрөвдөх объект” болгон хувиргасан нь зэвүүцэм. Нийгмийн сүлжээнд тарсан тэр бичлэгээс бид хөгжлийн бэрхшээлийн тухай өөрсдийнхөө төсөөллийг л харцгаалаа. Тэр төсөөлөлд бодит хүн алга, багш алга, иргэн алга, “өрөвдөлтэй дүр” л байх ажээ.

Хэрэгтэй хэдэн ойлголт

Орчин үеийн ёс зүй, медиа судлалд ийм үзэгдлийг тайлбарласан хэдэн ойлголт бий:

Performative altruism буюу Үзүүлэнгийн энэрэл. Өөрийгөө сайн хүн болгож харуулахын тулд бусдад “туслах”-ыг хэлдэг. Чин сэтгэлийн тусламж хүний сайн сайхны төлөө байдаг бол үзүүлэнгийн тусламж нь имиж бүтээх. Өөрөөр хэлбэл “Миний сайхан сэтгэлийг хараад аль” гэдэг сурталчилгаа. Лайк, шэйр, магтаал сонсох боломж олгодог сошиал орчин энэ үзэгдлийг гааруулж, эцэстээ галзууруулжээ. Хүнд тусалж бололгүй яах вэ, гэхдээ заавал пост хийх шаардлагатай юу?

Inspiration porn буюу Урам зоригийн порно. Австралийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн идэвхтэн Стэлла Янг энэ нэр томьёог дэлхийд түгээжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдад урам өгөх хэрэгсэл мэт ашиглахыг ингэж хэлдэг байна. “Хараач, ийм хүн хүртэл амьдралын төлөө зүтгэж байна. Чи яагаад чаддаггүй юм”, “Ийм өрөвдөлтэй мөртлөө ямар мундаг юм бэ” гэх мэт агуулгатай. Өнгөц харахад магтаал мэт боловч үнэндээ хувь хүнийг үлгэр жишээний үзүүлэн болгож байгаа хэрэг. Тухайн хүн өөрийнхөөрөө амьдрах эрхтэй болохоос хүмүүст урам зориг өгөх үүрэггүй.

Savior complex буюу Аврагчийн синдром. Зарим хүн бусдыг аварч байж өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг. Тэд нар тухайн хүн тусламж хүссэн эсэхийг огт тоохгүй. Өнөөх “тусламж” нь үнэхээр хэрэгтэй эсэхийг ч боддоггүй. Хамгийн гол нь өөрөө “аврагч” болох чин хүсэл. Тэгж гэмээн сая гол дүр болно.

Сэлэм агссан Сюй Шүжан

Хүн өөрөө амьдралаа шийдэх эрхийг автономи гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л ямар ч чадваргүй амьтан гэсэн үг биш. Тэр хүн өөрөө шийдвэр гаргаж чадна. Ажиллаж чадна. Сурч чадна. Хичээл зааж ч чадна. Гэтэл бид хөгжлийн бэрхшээлтэй хүний чадварыг огт хайхралгүй бэрхшээлийг нь л хардаг. Ингээд эрх мэдлийг нь булааж Сюй Шүжан шиг хувь хүний автономийг бахтайгаар “устгадаг”.  

Ц.Мөнхтулга тухайн өдөр “Хүний эрхэм чанар” сэдвээр лекц уншихаар явж байсан. Хүний эрхэм чанарын тухай заахаар явж байсан хүн өөрийнхөө эрхэм чанарыг хамгаалан тайлбар хийхээс өөр аргагүйд хүрчээ. Ямар зэвүүн шоглоом бэ. Хүмүүс Ц.Мөнхтулгын мэдлэг, боловсролыг мэдэхгүй. Бакалаврын дипломыг нь үзээгүй. Ердөө л алхаж буй дүрсийг нь харсан. Хэдхэн секундын бичлэгээр Ц.Мөнхтулгыг төсөөлсөн. Ингээд бардам Ц.Мөнхтулга өөртөө итгэлтэй залуу сэхээтэн биш, ердөө л өрөвдөлтэй объект болжээ.

“Өрөвдөлтэй”, “Харгалзах хүнтэй явж баймаар юм байна”... Ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс сайхан сэтгэлтэй гэдэгт эргэлзэх явдалгүй. Гэхдээ сайн санааны үр дүн дандаа сайхан байдаггүй. Хүний нэр төрд халдана гэхээр л нэр хоч зүүхийг хэлдэг юм биш. Хүнийг бодит байдлаас нь доогуур үнэлэх ч нэр төрд нь халдсан хэрэг мөн.

Өнөөдөр сошиалд хүний зовлон хамгийн хурдан тардаг контентын нэг. Үүгээр дагнаж хандалтаа нэмэх уралдаан нэгэнт хавтгайрсан. Ядуу өвөө. Өлссөн хүүхэд. Хөгжлийн бэрхшээлтэй хүн. Өрөвдөлтэй түүх... Хамгийн өндөр хандалт авдаг пост. Гэвч ийм контент үнэхээр тухайн хүний төлөө юу, эсвэл хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндөхийн тулд уу, зүгээр л лайк болоод шейрийн төлөө хүний нэр хүндийг худалдаж байна уу гэдэг асуулт босно. Хүний нэр хүндэд сэлэм агссан Сюй Шүжан шиг хандаж болох уу?

“Өвөөд цай өглөө”, “100 хүүхдэд бэлэг өглөө”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тусаллаа” гэдэг пост сошиалд байнга харагддаг. Камер ч зэхээтэй. Камераар баталгаажуулж, бахаа хангадаг энэрэл ч гэж юу байх билээ. Жинхэнэ тусламж тус хүртсэн хүний эрхэм чанарыг хамгаалдаг байх ёстой. Үзүүлэнгийн тусламж тусалсан хүнээ гол дүр болгож, туслуулсан хүнээ фон болгодог. Энэ хоёр асар том ялгаатай биз?

Хэлнэ...

Энэрэнгүй сэтгэл гэдэг хошуу цорвойж өрөвдөхөөсөө илүү хүндэтгэхийг хэлнэ. Тусламж хэрэгтэй эсэхийг асуухыг хэлнэ. Зөвшөөрөл авахыг хэлнэ. Хүний зураг, дүрсийг нийтлэхээс өмнө зөвшөөрөл хүсэхийг хэлнэ. Сул талаас нь илүү чадварыг нь олж харахыг хэлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг баатар ч болгохгүй, өрөвдөлтэй амьтан ч болгохгүй байхыг хэлнэ. Зүгээр л хүн гэж харахыг хэлнэ. Энгийн мөртлөө хамгийн хэцүү нь энэ.

Нийгмийн хөгжлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нэр төрийг яаж хамгаалж байгаагаар хэмжихээс хэдэн төгрөгөөр хэмжихгүй. Тэднийг өрөвдөхөөсөө илүү хүндэтгэх нь нийгмийн хөгжлийн хэмжүүр. Гарцаар гарах гэж зогссон багш залууг бид өрөвдөлтэй амьтан болгож чадсан. Харин багш залуу бидэнд чухал хичээл заалаа. Тэдэнд дорд үзсэн өрөвдөх сэтгэл, хуурай нулимс, хоосон лайк ёстой хэрэггүй. Тэдэнд тэгш эрх, дэд бүтэц, хүртээмжтэй орчин, хамгийн гол нь хүнийг хүн гэж харах хүндэтгэл хэрэгтэй гэнэ. Ц.Мөнхтулга танд баярлалаа.

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Мэри Жордан (105.127.15.27)
    Сайн байцгаана уу хүмүүсээ Бен бол хэнд ч байхгүй нөөц мастер түлхүүртэй тусгай хувийн болон мэргэжлийн jbeespyhack юм. Тэр юуг ч хакердаж чадна. Бид бүрэн аюулгүй бөгөөд таны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигддаг. Тэр бол хакердахтай холбоотой аливаа ажлын хамгийн шилдэг нь бөгөөд үүнд: . Сургуулийн ангийг өөрчлөх . Банкны ажил, бэлэн мөнгө солих . Аливаа роботыг хакердаж, удирдах . Мэдээллийн сангийн хакердах . Эрүүгийн бүртгэлийг устгах 1-Фэйсбүүк хакердах 2-Gmail хакердах 3-Whats апп хакердах 4-Вэбсайт хакердах 5-Дуудлагыг хянах 6-Онлайн хакердах лекц 7-Утасны хуулбар 8-Онлайн бүртгэлийн өөрчлөлт 9-Хакердсан сошиал медиа хаягуудыг сэргээх 10-Их сургуулийн дүн 11-Андройд болон iPhone хакердах 12-Твиттер хакердах 13-Вэбсайт хакердах Хэрэв та дээрх хакердахтай холбоотой үйлчилгээ болон сургуулийн дүнг өөрчлөх чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн хакер хайж байгаа бол Түүнтэй холбогдоно уу… И-МЭЙЛ: jbeespyhack@gmail.com мөн үүрд аз жаргалтай байгаарай. Түүнд мессеж илгээж, танд юу хэрэгтэй байгааг болон ТЭР танд хэрхэн тусалж чадахыг тайлбарлана уу. Тэр үргэлж онлайн байдаг. Өдөр бүр 24 цаг. Өдөр бүр танд төгс, ул мөргүй ажлыг хүргэхийн тулд. Тэр таны мессежийг хүлээж байна! Түүний ажил 100% илрэхгүй бөгөөд хурдан бөгөөд найдвартай.
    2026 оны 06 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 44 мин Мэдээж “Ар нь түүз!” 55 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 20 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 23 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 28 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 34 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 39 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 38 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 42 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 27 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 41 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 20 цаг 53 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top