x

Парламент өөрсдийнхөө тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

Парламентын боловсрол бол парламентын тогтолцооны салшгүй бөгөөд зайлшгүй хэсэг юм. Парламентын боловсрол хөтөлбөрийн агуулга нь парламентын үүх түүх, үйл ажиллагаа, хууль батлах явцыг танилцуулах төдий бус, илүү өргөн цар хүрээтэй ойлголт юм.

Парламентын засаглалтай улс орнуудын жишгээс харахад “Парламентын нэр хүнд” гэхээсээ илүүтэй “Төрд итгэх иргэдийн итгэл”-ийн тухайд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Иргэд төрд яагаад итгэхгүй болж байна вэ гэдэг нь сонгосон гишүүд нь сонгогчдынхоо итгэлийг алдах явдлаас үүдсэн байдаг. Энэ итгэлийг сэргээхийн тулд юуны өмнө УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудал яригдахаас өөр аргагүй. Тэгж байж иргэдийн итгэл сэргэнэ.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг иргэд, сонгогчид дэмжээд байгаа нь тодорхой хэмжээнд “нийгмийн захиалга” болоод байсан юм болов уу. Ямартай ч ойрын өдрүүдэд зөвхөн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөс үүдсэн талцлаар бүх институц хоорондоо далд байсан зөрчил, дутагдлаа илчилж уудалцгаасан нь нэгийг хэлээд байгаа юм.

Энэ үеэр нэг зүйл тод харагдлаа. Жишээ нь хууль бус “бойкот”-ыг хаах шаардлагатай юм байна. Өнгөрсөн богинохон хугацаанд хэд хэдэн удаа “хууль бус бойкот” дэмжигдлээ. Цаашид дандаа ингэж явж болохгүй, хуулиараа л явах хэрэгтэй. Одоо мөрдөж буй хуульд “Үндсэн хууль зөрчсөн заалт, хуулийн төсөл хэлэлцэх гэж байна гэж үзвэл гишүүн хуралдааныг орхиж болно. Бусад нөхцөлд хуралдааныг орхиж гарахыг хориглоно” гэж заасан байдаг. Энэ зөрчлийг ч бас иргэд, сонгогчид харж л байгаа.

Парламентат ёсны онол, парламент судлалд иргэдийн заавал мэдэж байх ёстой хоёр зүйлийн нэг нь Үндсэн хууль. Яагаад гэвэл Үндсэн хууль бол УИХ-ын гишүүдэд зориулсан хууль. Иргэд бол “Мэдэгтүн, Сахигтун” гэдэгчлэн үг дуугүй мөрдөж ажиллаж амьдардаг шүү дээ.

Харин өдөр тутамдаа Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх хүмүүс нь УИХ-ын гишүүд. Учир нь, жишээлбэл Шүүх эрх мэдлийн хуулийг шүүгч нар өөрдийнхөө хуулийг өөрсдөө баталдаггүй Парламент баталдаг. Гүйцэтгэх эрх мэдэл буюу Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулийг хэн баталдаг вэ? Мөн л Парламент баталдаг. Тэгсэн мөртлөө тэд өөрсдийнхөө тухай хуулийг өөрсдөө баталдаг. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хяналт шалгалтын тухай хуулиа баталдаг. Өнөөдрийн өдрүүдэд ч эдгээр хуулийг хэлэлцэж байна.

Ийнхүү Парламент өөрөө өөрийнхөө хуулийг баталдаг. Батлахдаа нэг л хуульд захирагддаг. Тэр нь Үндсэн хууль. Үндсэн хуульд заасан, Хууль тогтоох эрх мэдэл: “Улсын Их Хурал” гэсэн бүлэг бий. Үүнийг хууль ёсны дагуу эрхээ ч эдэлж, үүргээ ч хүлээдэг заалтууд нь Дэгийн хуулиар илэрдэг, процессжиж явдаг. Тиймээс Дэгийн хуулийг иргэд зайлшгүй мэдэх ёстой. Бусад улс оронд Дэгийн хууль зөрчсөн л бол тэр хуулийг легитим буюу хууль ёсны чанараа алдсан гэж үздэг. Гэтэл манайд зүгээр л хурлын үйл ажиллагааг зохицуулсан “дотоод дүрэм” шиг ханддаг. Дэгийн тухай хууль бол өөрийн гэсэн онол арга зүйтэй.

Дэг бол ёс юм. Баримтлах дүрэм горим, мөрдөх сахилга, хариуцлага ч гэж ойлгож болно.

Зарим жишээг дурдахад БНСУ-д Үндэсний ассамблейн тухай хуульд нь “Олон нийтэд дэлгэгдээгүй материалыг хэн нэгэнд үзүүлсэн, хуулбарлаж буюу хэвлэж өгсөн бол”, “хаалттай хурлын тэмдэглэлийг олон нийтэд дэлгэсэн бол, танхимын дэг журмыг зөрчсөн бол”, “Үндэсний Ассамблэйн дарга болон Хорооны даргын даалгаврыг биелүүлээгүй бол, бусдыг доромжилсон, хувийн нууцын талаар үг хэлсэн бол. Үг хэлэхээс түдгэлзэх үүрэгтэйгээ мэдсээр байж үг хэлэхээс түдгэлзээгүй бол”, “Чуулган эхэлснээс хойш долоо хоногийн дотор ирээгүй, хуралдаа суух шаардлагыг хүлээж авснаас тав хоногийн дотор ирээгүй бол шаардлага өгнө. Шаардлага өгөөд дахиад хугацаа өгнө” гэхчлэн заажээ.

Тус улсын Үндэсний Ассамблейн тухай хуулийн 22-р зүйлд заасан “Сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл бүрдсэн тохиолдолд, тухайлбал, нээлттэй хуралдаанд санал өгөөгүй, уучлал хүсүүлэх, гуч хүртэл хоногоор хуралдаанд суухыг хориглох, хуралдаа суугаагүй хугацааг тооцон Үндэсний Ассамблэйн хуульд заасан хөдөлмөрийн хөлс, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааны хөлсийг / манайхаар О.Амгаланбаатар гишүүний 100 сая төгрөг болгоё хэмээн чамлаад буй 20 сая төгрөгтэй ижил/ болон, онцгой үйл ажиллааны хөлсийг хоёрны нэг хувиар бууруулах, эсвэл хуралдаанаас хөөхөөр заасан байгаа юм.

Мөн Үндэсний ассамблэйн хуралдаанд саад учруулсан, хурлын танхим, түүний ойролцоо газар хүчирхийлэл үйлдсэн бол 7 хүртэлх жилээр хорьж, албадан хөдөлмөр эрхлүүлэх ял оногдуулах, эсвэл 20 сая хүртэлх воноор торгох шийтгэл оногдуулна. Эд зүйлийг эвдэж сүйтгэсэн, төрийн албан бичиг баримт, цахим дата мэдээлэл зэрэг хэвлэл мэдээллийн тусгай хэрэгцээний бичлэгийг устгасан, нууцсан, аливаа хэлбэрээр саад учруулсан бол хэмээн мөн л сахилгын шийтгэлүүд оноохоор заажээ.

Гэтэл Германы Бундестагийн хуралдааны дэгийн дотор “Лобби бүртгэлийн тухай хуулийн хүрээнд тусгай ашиг сонирхол бүхий төлөөлөгчдийн ёс зүйн дүрэм” гээд хавсралт байх жишээтэй. Үүнд мэдээллийг хууль бус аргаар олж авч болохгүй, тусгай ашиг сонирхол бүхий төлөөлөл амжилттай болсноос хамаарч болзошгүй хураамж буюу цалин хөлс, түүний хэмжээг тогтоох тохиролцоо хийхийг зөвшөөрөхгүй гэхчлэн заалтууд оруулж ёс зүйн хэм хэмжээг зөрчих, авлигад өртөх зэрэг эрсдлүүдээс хамгаалсан байх юм. Энэ мэтээр Монголын парламентад суралцах зүйл их байна. Өөрөөр хэлбэл, парламентчид ажиллангаа суралцах, өөрсдийгөө боловсронгуй болгохыг цаг үе, нөхцөл байдал шаардаж байдаг аж.

Дахин хэлэхэд “Парламентын нэр хүнд” гэж олон улсад ярьдаггүй. Итгэлийг хүлээх чадвар талаас нь буюу хууль ёсны нэршлээрээ “Төрд итгэх иргэдийн итгэл” гэдэг нэр томъёогоор ярьдаг. Энэ утгаараа бид зөв чиглэл рүүгээ явж байна.

У.Оргилмаа baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Keith Wilson (45.14.195.241)
    ETHEREUM RECOVERY ASSISTANCE: CAPITAL CRYPTO RECOVER HELPED ME RECOVER $98,000 WORTH OF LOST ETH In cases of cryptocurrency scams, having accurate information and trusted support is essential. I would like to recommend Capital Crypto Recover Service, a professional team that specializes in assisting individuals with the recovery of lost or stolen Bitcoin and Ethereum (ETH). Their experienced experts are dedicated to helping victims of digital asset fraud by carefully analyzing each case, developing strategic recovery plans, Capital Crypto Recover Service knowledgeable team's primary goals are to satisfy clients and offer significant support and working diligently toward fund retrieval. The team is committed to providing reliable assistance and maintaining a high level of client satisfaction. Based on my assessment, their reputation professionalism and a strong commitment to their clients. If you have experienced a cryptocurrency loss, you can contacting them for further assistance Phone (Call/Text): +1 (336) 390-6684 Email: Capitalcryptorecover@zohomail.com Alternate Email: Recoverycapital@fastservice.com Website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 05 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 54 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 5 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 30 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 33 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 38 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 44 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 49 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 48 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 52 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 37 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 51 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 3 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top