Монголын Урлагийн зөвлөл 2022-2023 онд Чойжин ламын сүм музейн Ядамын сүмийн сэргээн засварлалтыг амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн тус музейн Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварлалтын ажлыг эхлүүллээ.
Төслийг Дэлхийн хөшөө дурсгалын сан /World Monuments Fund/-гийн санхүүжилтээр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Соёлын өвийн үндэсний төвийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монголын соёлын өвийг хамгаалах, хадгалан үлдэхийн зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн сэргээн засварлалтын аргачлалыг нэвтрүүлэх зорилготой юм.
Өндөр гэгээний сүмийн дээврийн сэргээн засварын ажлын бэлтгэлийг 2025 оноос эхлүүлсэн бөгөөд үндсэн сэргээн засварын ажлыг 2026 оны 9 дүгээр сард бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Төслийн хүрээнд сүмийн дээврийн бүтэц, уламжлалт хийц, түүхэн үнэ цэнийг хадгалах зарчимд тулгуурлан сэргээн засварлалтын ажлыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхээр төлөвлөжээ.




