x

АНУ-ын Миннесота, Юта мужид суух Монгол Улсын Өргөмжит консулуудыг томиллоо

Элчин сайд Ө.Батбаяр өчигдөр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужид суух Өргөмжит консулаар Ц.Энхбилэг, Юта мужид суух Өргөмжит консулаар Рэймонд Ричард Прайс нарыг томилсон тухай патентын хуулбарыг гардуулан өгөв.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр шинээр томилогдсон Өргөмжит консулд Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих, Монголыг сурталчлан таниулах, мөн Миннесота мужид оршин суугаа монгол иргэдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг онцгойлон анхаарч ажиллахыг захьсан байна. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Өргөмжит консул нь дипломат албаны орон тооны ажилтан биш бөгөөд тухайн улсад байнга оршин суудаг, хариуцсан тойрогтоо бизнес, нийгэм, олон нийтэд нэр хүнд бүхий иргэнийг томилдгоороо онцлогтой.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас санхүүгийн дэмжлэг авалгүйгээр сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг юм. Өргөмжит консул нь Монгол Улсыг тухайн бүс нутагт төлөөлөхөөс гадна хариуцсан нутаг дэвсгэрт оршин суугаа иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамтай холбох, онцгой нөхцөл байдал үүссэн үед дэмжлэг үзүүлэх зэрэг туслалцаа үзүүлдэг.

Мөн хоёр улсын бизнесийн байгууллагуудыг холбох, хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, спортын арга хэмжээг дэмжин зохион байгуулах зэрэг чиглэлээр ажилладаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Испанийн шүүх дуучин Шакираг цагаатгаж, 60 сая еврог буцаан олгохоор болжээ 57 мин Японд их сургууль төгсөөд хилчин болохоор ирсэн Ч.Тэмүүлэн 57 мин “Оюу толгой”, “Энержи ресурс” компаниуд орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэлэлцлээ 58 мин АНУ-ын Миннесота, Юта мужид суух Монгол Улсын Өргөмжит консулуудыг томиллоо 59 мин Азийн аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотод болно 1 цаг 0 мин Ховордсон хонин тоодог шувууг агнах, худалдахыг хуулиар хориглодог 1 цаг 1 мин Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 1 цаг 2 мин Өнөөдөр өрхийн эмч нарын өдөр 1 цаг 2 мин Ой хээрийн бүсэд ил гал гаргахгүй байхыг анхаарууллаа 1 цаг 3 мин Прокурорын байгууллагаас авлигын 6 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, 7 хүнд ял оноолоо 1 цаг 5 мин П.Ганзориг: Өнгөрсөн 30 жилийн бодлогын алдаа нь дандаа үнэ тогтворжуулахтай ноцолдож ирсэн явдал 2 цаг 59 мин АНУ Оросын газрын тосны хоригоос чөлөөлөх хугацааг дахин нэг сараар сунгалаа 3 цаг 36 мин Л.Модрич тэргүүтэй Хорватын шигшээ багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн тодорлоо 3 цаг 39 мин 5 дугаар сарын 19-нөөс 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 3 цаг 40 мин Нийслэлд стандарт бус хашаа, хайсыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 3 цаг 41 мин Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа 3 цаг 42 мин Токио хотноо "Инвест Монголиа" эрчим хүч, санхүүгийн форум боллоо 3 цаг 46 мин УИХ-ын дэд болон байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 47 мин НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргах зэрэг асуудлыг хэлэлцэнэ 3 цаг 47 мин МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ 18 цаг 39 мин
iИх уншсан
Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Манай төрийн татвар Манжийн үеийнхээс ч өндөр болжээ “Гүтгэх” гэмт хэргийг хуульчилбал улстөрчид, албан тушаалтну... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.доллары... Ерөнхий сайд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж ногоон с... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АШУҮИС-ийн эрдэмтэн багш, ажилтнуудта... Зайсанд шинэ сургууль, цэцэрлэг болон 1.9 км авто зам барина... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх багш нартай уулзаж, боловсролын салба... Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгий... "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд" улс орон даяар эхэллээ Эрдэнэт хотын гэр хорооллын өрхүүдэд үнэ төлбөргүй мод, суул... Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээрийг соёрхон батлах х... АНУ-аас НҮБ-аар дамжуулан олгох 1.8 тэрбум ам.долларын тусла... Улаангомоос Тэс сум хүртэлх авто замын бүтээн байгуулалт үрг...
Top