Японы мэргэжлийн сумо бөхийн Нацү башё үргэлжилж байна.
Банцүкэд хоёр ёкозүна, гурван озэки цолтныг бичсэн ч башё эхлэхэд 75 дахь аварга Ооносато, озэки Аонишики нар бэртлийн улмаас өнжсөн. Тэгвэл эхний өдөр 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн бэртсэнээр башёг орхилоо. Харин өчигдөр комүсүби Такаясү бэртэж, дохёд гарсангүй. Ингэснээр тавдугаар сарын башё цолтой таван бөхтэй үргэлжилж байна. Хаврын башёд түрүүлэн озэки цолоо эргүүлэн авсан Киришима Б.Лхагвасүрэн дөрвөн даваатай тэргүүлэгчдийн эгнээд явна. Харин макүүчигийн 100 дахь башёдаа барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил даваа авч амжаагүй байна. Үүнээс гадна жюүрёод манай хоёр бөх уналгүй тэргүүлж байгаа бол иакүшитад Ваканофүжи Т.Бөхчулуун бэртсэнээр башёг орхихоор болжээ. Монгол бөхчүүдийн явцыг танилцуулъя.
Макүүчи
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн (өнжсөн)
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 4-0
М-З-7 Чиёошома Г.Мөнхсайхан 2-2
М-З-8 Оошёома П.Дэлгэрбаяр 2-2
М-Б-8 Асахакүрюү Р.Жамъянтогтох 2-2
М-Б-12 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-4
М-Б-14 Рога А.Амарсанаа 3-1
Жюүрёо
З-1 Оонокацү Б.Чойжилсүрэн 2-2
З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 0-4
З-4 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4-0
Б-7 Тошинофүжи Ө.Дэмиджамц 4-0
Б-12 Тамашёохо Э.Энхманлай 3-1
Макүшита
З-3 Ваканофүжи Т.Бөхчулуун (Өнжсөн)
Б-8 Хокүтэнкай Г.Сүхбат 1-1
З-18 Казэноүми Ц.Билгүүн 1-1
З-39 Тацүбаяма М.Буянтогтох 2-0
З-46 Тэнросэй С.Лувсангомбо 1-1
Б-48 Саданохикари Д.Наранцогт 0-2
Санданмэ
З-2 Госэйзан Б.Мөнх-Од 2-0
З-6 Асахифүжи Б.Очирсайхан 2-0
З-23 Сачинофүжи Г.Оргил 1-1
З-55 Тэншёояма Г.Отгонбат 2-0
Жонокүчи
З-15 Хакүгэцүро А.Сүхбат 2-0



