БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хэлэлцээ Бээжин хот дахь Ардын хурлын ордонд эхэлсэн тухай Хятадын Төв телевиз мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улсад төрийн айлчлал хийхээр лхагва гаргийн орой Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Түүний айлчлал баасан гарагт өндөрлөнө.
Хэлэлцээ эхлэхийн өмнө Ардын хурлын ордны зүүн хаалганы өмнөх талбайд АНУ-ын удирдагчийг угтан авах ёслол болжээ. Д.Трамп энэ удаагийн айлчлалаас нааштай үр дүн хүлээж байгаагаа Бээжинг зорихынхоо өмнө мэдэгдсэн байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Хятадын удирдагчтай Ираны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал, мөн эрчим хүч болон Тайваньд цаашид зэвсэг худалдахтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа дурдсан байна.
Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, хоёр орны удирдагчид хоёр талын харилцаа, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн асуудлуудыг хэлэлцэнэ гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны удирдагчид албан ёсны хүлээн авалтад оролцоно.
Эх сурвалж: RIA Novosti



