x

Зорилгодоо хүрэх зургаан арга

Нэгдүгээр сарыг шинэ оны зорилтуудаа тодорхойлж, төлөвлөхөд маш тохиромжтой хугацаа гэж Forbes сэтгүүл онцолжээ. 

Үүний тулд та өнгөрсөн онд ямар амжилтууд гаргасан, цагаа юунд зарцуулснаа бодож, шинэ ондоо юу хийж бүтээмээр байгаагаа эргэцүүлэн, зорилго, зорилтоо тодорхойлоорой.

1. Үнэхээр амжилтад хүргэхийг хүсэж буй зорилгоо тодорхойл

Ихэнх хүмүүс аав, ээж, найз нөхдийнхөө зөвлөгөөг дагаж, гадны нөлөөтэй зорилгоо тодорхойлох нь бий. Зарим хүн зорилгоо тодорхойлж чаддаггүй. 

Өөрийн амьдралд үнэхээр хүсэж буй зүйлээ олж мэдэх шилдэг арга бол урт жагсаалт бичих юм. Толгойд орж ирсэн, хийхийг хүсдэг санаа болгоноо бичих хэрэгтэй. Дараа нь тэдгээрээс чамд хамгийн их урам зориг өгч буй, биелүүлэхийг хүсэж буй зорилтоо дугуйлаарай.

Дараа нь, энэхүү жагсаалтаасаа өөрийн хийх ёстой эсвэл хийхийг хүсэж буй том төслөө олж жагсаа.

2. Зорилгодоо хүрэх алхмуудаа тодорхойл

Энэ нь тавьсан зорилгодоо хүрэх жижиг алхам, зорилтуудыг дэвшүүлнэ гэсэн үг юм. Жишээ нь ирэх онд Англи хэлний түвшингээ ахиулах зорилго тавьсан бол өдөрт доод тал нь хоёр цагийг зарцуулна, жингээ хасах зорилт тавьсан бол зөв хооллож хэвших, тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэх мэтчилэн бодит алхам хийж, түүндээ цаг гаргах хэрэгтэй.

3. Бусдад хуваалцах

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хуваалцах нь зорилгодоо хүрэх хамгийн сайн арга замуудын нэг юм.

Мэдээж, дутагдалтай талаа бусдад ярих эвгүй.  Гэхдээ ингэснээр та сайн зөвлөгөөг авч чадна. Магадгүй, таны сонсогч өмнө нь адил зорилготой байсан байж болно. Тэгвэл тэд танд тэрхүү зорилгод хүрсэн туршлагаасаа хуваалцана. 

Хүмүүст зарлах тусам үүнийг хийхгүй бол болохгүй гэсэн бодол төрж, өөрийгөө дайчилдаг сайн талтай.

4. Зорилгодоо хүрэхийн тулд илүү их зорилго тавь

Билл Гейтс нэг удаа "Ихэнх хүмүүс нэг жилийн дотор юу хийж чадахаа мэддэг, харин 10 жилийн дараа юу хийсэн байхаа мэддэггүй" гэж хэлсэн байдаг.

Хэрэв таны зорилго маш том бол, ихэнх хүмүүс зорилгоосоо ухардаг, болихоор шийддэг. 

Гэхдээ үүний оронд магадгүй та төлөвлөгөөгөө өөрчлөөд үзэх хэрэгтэй. Жишээ нь, дарга болох зорилготой гэж бодъё. Энэ бол сайхан зорилго, гэхдээ хэрэв та дөнгөж ажилд орсон нэгэн бол энэ нь маш том юм. Зүгээр сууж байгаад л, нэг л өдөр дарга болчихгүй шүү дээ. Тиймээс та том зорилгодоо хүрэхийн тулд жижиг зорилт, төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. 

5. Өөрийгөө зорилгодоо хүрч буйгаа төсөөл

Жишээ нь та энэ жил Лондонгоор аялах зорилго тавьсан бол онгоцны билет авчихсан, явж байна гэж төсөөл. Чи л өөртөө итгэж, эерэг байх нь чухал.

6. Зорилгодоо хүрсэн байх цаг хугацааг тодорхойл

Хугацаагаа мэддэг байх нь амжилтад хүрэх гол түлхүүр. Ингэснээр таны зорилго илүү тодорхой болж, та яаралтай эхлэх хэрэгтэй гэдгээ ухамсарлах болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Оклахома Сити Тандер" баг "Лэйкерс"-ийг хожиж, Баруун бүсийн аваргын төлөө тоглох эрхээ авлаа 11 цаг 32 мин Таван байршилд нарны цахилгаан станц барих сонгон шалгаруулалт зарлалаа 11 цаг 34 мин Сидней, Франкфурт хотод Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ 11 цаг 35 мин Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна 11 цаг 37 мин УИХ-ын байнгын хороод төсвийн тодотгол, НӨАТ-ын буцаан олголт болон гадаад зээлийн асуудлыг хэлэлцлээ 11 цаг 38 мин “Сибирийн хүч-2” төсөл Хятадын эрчим хүчний эрсдэлийг бууруулна гэж үзэж байна 11 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 14 цаг 21 мин Авлигатай тэмцэх газраас 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ 14 цаг 22 мин Ерөнхийлөгчийн ивээл дор "Сувилагч тандаа баярлалаа" улсын зөвлөгөөн боллоо 14 цаг 29 мин УИХ-ын гишүүд орон сууцны дэмжлэг авсан гэх мэдээллийг няцаалаа 14 цаг 30 мин Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа 14 цаг 32 мин Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлүүдтэй цахим уулзалт хийж байна 14 цаг 35 мин Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны эрүүл мэндийн төвийн барилгын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна 14 цаг 36 мин Барилгын салбар дахь хүний эрх, хариуцлагатай бизнесийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ 16 цаг 25 мин Боловсролын салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" Сүхбаатарын талбайд үргэлжилж байна 16 цаг 26 мин Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд 16 цаг 29 мин МҮБХ-ны ээлжит аравдугаар "Их Эе" хурал 2026 онд болно 16 цаг 30 мин Орон нутгийн замд зорчих жолооч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ 16 цаг 30 мин Монгол, Энэтхэг улсууд хөдөө аж ахуй, ЖДҮ-ийн салбарт хамтран ажиллана 16 цаг 31 мин Сэлэнгэ аймагт хиймэл оюун ухаанд суурилсан оношилгооны төхөөрөмж нэвтрүүллээ 16 цаг 33 мин
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ СОЛИОРОЛ ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top