x

Эмээлт захын дэргэд өдөрт 4 тонн органик бордоо үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ

“Эл Жи Сингапур Органик Монголиа” компани Сингапур улсын технологиор хоногт 4 тонн органик бордоо үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг “Эмээлт” захын дэргэд байгууллаа.

ХХААХҮЯ-ны мэдээлснээр, тус үйлдвэрийн технологи нь хоолны хаягдал, мал аж ахуй, шувууны аж ахуйн хаягдлыг 16 цагийн дотор органик бордоо болгон хувиргах боломжтой. Мөн өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй аж.

“Эмээлт” малын захаас өдөрт 7 тонн орчим малын гаралтай хог хаягдал гардаг. Тус үйлдвэр эдгээр түүхий эдийг биотехнологийн аргаар боловсруулж, органик бордоо үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхээр зорьж байна.

Бордооны үйлдвэрийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нар оролцож, үйлдвэрлэлийн удирдлага болон Сингапур улсын мэргэжилтнүүдтэй Монгол Улсад бордооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцлоо.

Тус компанийн удирдлагууд био хаягдал боловсруулах органик бордооны үйлдвэрийг өргөжүүлэх, орон нутагт сүлжээ хэлбэрээр байгуулах, тахианы ферм, хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр үйлдвэрээ таниулах яриа, хэлэлцээр хийж байна.

Дэлхий нийтэд хүнс, хөдөө аж ахуйн салбарт дахин боловсруулж ашиглах боломжтой их хэмжээний органик хаягдал байдаг. Үүнийг улс орнууд ихэвчилэн бордоо болгон хувиргаж, газар тариалан, ногоон байгууламж, ойн аж ахуйд өргөн ашигладаг. Манай улсад малын гаралтай түүхий эд хаягдаж, байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг үр дагавар үзүүлдэг. ХХААХҮЯ-наас дээрх нөлөөллийг бууруулах, малаас гарч буй түүхий эдийг үнэ цэнтэй болгохыг зорьж байгаа юм.

Тиймээс органик бордооны нэр төрлийг нэмэгдүүлэх, газар тариаланд хялбар хэрэглэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, судалгааны байгууллага, судлаачидтай хамтран ажиллахыг “Эл Жи Сингапур Органик Монголиа” компанийнханд зөвлөж, бодлогын хүрээнд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс газар тариалангийн салбарт жилд 100 гаруй мянган тонн бордоо шаардлагатай гэсэн тооцоо гаргасан байдаг ч чийг, тариаланчдын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүний 20 орчим хувийг л хэрэглэж байна.

Тиймээс салбарын яамнаас цаашид хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан органик бордоо хэрэглэсэн тохиолдолд давуу байдлаар урамшуулал олгодог болох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 57 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 6 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 6 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 6 цаг 7 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 6 цаг 8 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 6 цаг 9 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 6 цаг 10 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 11 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 36 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 38 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 38 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 39 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 43 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 36 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 39 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 40 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 41 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 42 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 43 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top