x

Ихэмсэг түшээдийн хэмжээ

(оргилд арай гэж заларсных баяжаад авбал буух цагт амин хувьд улсын хөгжлөөс унацтай)

Дархан цаазат хангай сэргэдэг бол халдашгүй эрхтэй гишүүд ялзардаг аж. Инээх дүр нүүрэндээ идэх санаа цээжиндээ гэх үг яагаад гарсан юм бол? Гишүүнийг тойргийн сонгогчдын хяналтад өгч 3-ны 2 хувийн саналаар эргүүлэн татдаг хууль гялс үйлчилбэл даврагчид гүлс хийнэ. Өөрөөр хэлбэл эргүүлэн татах эрхтэй сонгогчдын толгой дээр хулгайч гишүүн сайдууд дураараа дургиж чадахгүй шогнойно. Даварсан хулгайчдыг хазаарлах ийм хүчирхэг боломж байсаар атал хэрэглэх сортоо манууст төрдөггүй нь маанагийнх. Мэдсээр байж хэмжээгүй эрх дархтаныг хуулийн дээр залж,давруулснаа сонгогчид минь ухаар. Үүнд тэд биш бид буруутай. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэд эрх мэдэлгүй сүрэг болжээ. Хариуцлага хүлээх хуульгүй болсон “ноёд” ямар ч хэрэг тарина. Эзгүй хээр тарвалзаж амьдарсан тархай бутархай малчдын удам хуулиа нулимаад зоргоор туйлахдаа өчүүхэн ч гудийхгүй.

Хуулийн байгууллага хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй бүлэглэлийг дүнхүү сонгогчид “бурхад” хэмээн толгой дээрээ залж ирэв. Тиймээс сонгогдсон хулгайчид буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг төрийн толгойд залсан сонгогчид 90 онд Монголд үрсэлсэн ардчиллын үндсийг үхүүлсэн нүгэлтнээр түүхэнд үлдэв. Тийм нүгэлтэн-бүх сонгогчдын дийлэнх учраас тэдний санал ялдаг. Сонгуулийн ялалтыг шийдвэрлэгч-дүнхүү олныг дөрөөлөгчид эрх мэдэлд хүрч эргэлт буцалтгүй хожив. Ёс зүй үнэгүйдэж, авилга хулгай дархлагдан оодорлоо. Тархи үнэгүйдэж, боловсрол хог дээр хаягдав. Сонгогчид гэгээрвэл хулгайчид төрийн толгойд заларч тонгочихгүй. Луйвар хулгайг гишүүд хийдэг-бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Бид сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнээ эргүүлэн татах хоншооргүй. Гишүүдийн ёс суртахуун хэмжишгүй агаад халдашгүй эрхтэй. Хэмжиж болохгүй ёс зүйн ард авилга хулгай луувар дархлагдав.   

Мандатаа өвөртөлж тангаргаа өргөх ёслолоор төрийн ноёлох оргилд заларснаа мэдэрнэ. Ноёлох оргилд заларсан Танд ямар ч хууль үйлчлэхгүй. Халдашгүй дархан эрхтэй болсон тань хамгийн гол олз. Хууль биелүүлэхээ түвэгшээдэг монгол хүн хуульгүй амьдрахыг диваажин гэдэг. Хууль хүрдэггүй халилд хөл тавьж гэмээнэ томилгоо, шахаа, лиценз, тендер, концесс атганд. Тансаглах мөнгө аминых бус төсвийнх. Өөрийнх нь хураалгасан татвараас тасдаж Та өөрт нь өгөхдөө өөрөөсөө өгч буй дүр эсгэ. Таныг хувиасаа туслав гэж харанхуй сонгогч чинь баярлаж тэнэгтэнэ. Ингэ гэж гишүүн тус бүрт төсвөөс 4 тэрбумыг тараадаг. Шинэ гишүүдэд эхлээд тансаг хаус хүчирхэг жийп бүрэлзэх нь мэдээж. Гэлээ ч архаг гишүүдийн буруу гарын нууц олзны хэмжээг шинэ гишүүд тантмагц хаус жийп юу ч биш болж “Хуульгүй 4 жилээ чамлаж, үтэр түргэн амжиж баяжъя” гэдэг хувиа борлуулах овсгоо чинь эрхэм шинэ гишүүн таныг яаруулна.

Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас ноёлох оргилд нэр нүүр мөнгөө барж авирсны утга юу билээ гэж Та шанална. Хуульгүй хугацаа 4-хөн жил гэж чамлана. Иймхэн хугацаанд төр түмний төлөө тархиа ядраах тэнэглэл болох нь танигдана. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй. Бөөн ядаргаа. Өөртөө хайргүй хүн үгүйтэй адил-ард олондоо хайртай хүн яг үнэндээ УИХ-д байхгүйг ухаарна. Оргилд арай гэж гарсных баяжаад авбал буух цагт эрхэм гишүүнд улсын хөгжлөөс унацтай гэх монгол ухаан дээгүүрээ дийлж буй. Та нарын хэмжээ ердөө энэ.

Барууныг хөгжүүлсэн ардчилал Монголд хараалын бай болов. Өөдрөг яваа монголоо өөдгүй монгол дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн миний нас дууслаа. Ардчиллаар явъя гэтэл авилгатай замд будилчхав. Гоё гоё төслийн үлгэрүүдэд самгардалгүй, жаахан хүч хөрөнгөө чадах ганц нэгд төвлөрүүлж, ашиглалтад оруулаад өгөөжийг хүртсэн цагт-үр дүнд хүрлээ гэж занш. Хомс тэнхээ маань үл бүтэх мөрөөдлүүдэд тарамдаж замхарлаа. Олон санаат оргож чаддаггүй. Гадны хорт хатгаас-дүнхүү Монголд дийлж амтшав. Баялаг бүтээх бизнес нь дажгүй цэцэглээд үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхвөл барууны гар хөл, хорлон сүйтгэгч гээд өргөн фронтоор дайрна. Цаазалдагсан бол цөөнгүй бизнесмэн, лидер буудуулсан. Хэн хэн буудуулах нь тааж цөхөлтгүй. Хэн хэн буудах нь ч оноож ядалтгүй. Буудах хууль алга. Буудах эх орончид бэлэн. 

Адгийн Монголд ардчилал ахдав уу? Улныхан гэгч бидэнд ардчилал ахдав уу? МАН-ын дараалсан үнэмлэхүй ялалт бахтай ч хэт тасархай нь “монгол сонгогчид хэн бэ” гэх эргэлзээ мөн үү? Мөн. Сонгогчид итгэлээрээ МАН-д ингэж нэгдсэн гэхэд сэжигтэй. Нуулгүй хэлэхэд яг л коммунист сонгууль. Бидний сэтгэхүй либериаль ардчиллаар амьдрах өдий юм уу. 4-р анги төгсөөгүй малчныг их сургуульд оруулсантай ижил-бүдүүлэг харанхуй монголчуудад барууны ардчилал, чөлөөт зах зээлийн программ хүнддэв үү. Адгийн Монголд ардчилал гоёдолгүй яахав гэж тавлан жуумалзах гүрэн ч бий дээ. Бүх сонгогч МАН руу ханардаг ч сөрөг хүчнээр цангагчид дураараа дургигч МАН-ыг хазаарлахуйц санал өгсөн. Найман жилийнхээ луйвар хулгайд МАН сөхрөөд Ц.Туваан, О.Алтангэрэл, Т.Доржханд нарын-эрх мэдэлд нугасгүйг далимдуулж, дампуурсан яамдаа АН, ХҮН-д өгч тарьсан балгаа хөнгөлөхийг санаархав. 

Төмөр замын гацааг Л.Оюун-Эрдэнэ мулталсан юм биш. Төмөр замыг орос олигархиудын захиалгаар Х.Баттулга гацаахад МАН байтугай АН-ын эсэргүүцэл мэдрэгдээгүй. Монголчуудын маллуулж буйг мэдэхийн дээдээр мэдэх-ажил хэрэгч хятадууд боомт холболтыг хүлээж цөхрөөд эцэст нь шууд оролцоход барууны хоригт сульдсан Орос ганц том түшгээ сөрөх тэнхээгүйдэж, манай төмөр зам хөдлөв. Миний болхи таамаг ийм. Женькогийн тарьсан гай 31,5 тэрбумаар тогтохгүй-боомт холболтод 10 тэрбум долларын хохирол учирна гэж Намбарын Энхбаяр шүгэлдэв. Зохиолчид аль ч намд харшилтай. Би ч тиймэрхүү. Сайд дарга болгохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй хулгайчдынхаа хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтраач. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер танай намуудад байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч гарааныхаа зураан дээр тэмүүлж байна. Намаа самарчаад ялалт өгсөнгүй гэж туних шившиг. Юун түрүү багаар ажиллаж сур. Дарга болох амбицаа аль ч намынхан нэгд эрэмбэлдгээ боль. Улсаа баяжуулж, ядуусаа өөд татахаа голлодог лидер Монголд алга. Өвгөн би хоёр гол намдаа ухаан суухыг ерөөж бичдэг. Сайн муу хэлүүлсэн залуус ная гарсан буурайг энэ үүдээр харах эсэхээ өөрсдөө мэд-би гуйхгүй. Та нарыг бурхан өршөөг.

Гадаад дотоодоос санхүүжилттэй, аюулгүй байдал тусгаар тогтнол гэх хийрхэл нь буцалсан ТББ олонтой улсад гадны хөрөнгө орж ирдэггүй аж. “Гадны хөрөнгө оруулалт их, гаднаас авдаг зээл бага” байхыг зохистой харьцаа гэдэг. Гэтэл манайх гадны хөрөнгө оруулалтыг хаагаад өндөр хүүтэй гадны зээлийг ихэсгэх замаар амиа зогоож үр удмаа өрөнд унагав. Хуулийн орчин Монголд гэнэт хувирч гадныхан хөрөнгөө алдах эрсдэл их. Тооцоотой хөрөнгө оруулагчид зугтсан шалтаг ердөө энэ. Манай ордууд аварга хэрэглэгч Хятадтай хилэлдэг нь барууны хөрөнгө оруулалтыг татаж, өөдлөх ганц өгөгдөл. Энэ өгөгдлийг “чулуу” болго.

Эрх баригчдын нэр хүнд навс унав. Тэд эх орноо сайхан болгоё гэж тэмүүлсэн нь үнэн хөөрхий. Ардчилал чөлөөт зах зээлийг сонгоод зүтгэсэн юм зайлуул. Гэвч мөрөөдөл нь үлгэр мэт аяндаа бүтсэнгүй. Эх орон хөгжих сайхан ч өөрөө баяжих бүр гоё ньявцын дунд тэдний шуналыг бадраав. Улсаа шударгаар удирдах ярвигтай тул халиранхай эрх баригч нар дүнхүү олноо зальдахаар сул олзонд хошуурлаа.Насаараа тансаглахад гарын ая даах бэл хураахгүй аваас нэр нүүр, мөнгөө барж гишүүн болсны ашиг юу билээ. Оргилд арай гэж гарсных баяжиж аваад буувал өөрт-улсын хөгжлөөс унацтай. Хүн төрөлхтөний хөгжлийн загвар судалж барагдахгүй-бөөн ядаргаа. Улсаа хөгжүүлэх бадрангуй мөрөөдөл-дов жалгын аминцар монгол мэхэнд сөхрөв. Залхуу монголчууд зах зээлийн шударга өрсөлдөөнөөс шантарч шогнойв. Бид бусдын адил баяжих дуртай ч мэдээж сул олзоор. Өөртөө хайргүй хүн байдаггүй ч олондоо хайртай нь бас алга. Улсаа хөгжүүлэх эх оронч үзлийг нүүдэлчний аминцар шунал дийллээ.  

Аль нам ялах-ард түмэнд түй ч үгүй. Учир нь тэд бүгд хулгайч. Хулгайч хулгайчаа ялах-олонд ашиггүй. Нийтийн давлагаагаар хулгайчдыг үсгүй хусвал сая цэвэршинэ. Үүний төлөө нийтээр зүтэг. Биесээ барьж идэхээр тэмцэлдэж буй хулгайч бүлэглэлүүдийг төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адил хулгайчид гэдэгт бүү эргэлз гэдгээ давтая. Төр засгийн толгойд нэг ч хулгайч бүлэглэл үлдээхгүй гэх зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлбэл шударга ёс тогтоно. Хулгайч бүлгийг хулгайч бүлэг ялснаар хожил гарахгүй. Ялсан хулгайч бүлэг дархлагдаж ганцаараа даналзана. Луйвар хулгайг хүн ам нийтээрээ элбэж дийлсэн цагт л эх орон гүйцэд цэвэршинэ гэж мэд. Феодализмээс капитализмыг харайхаар 70 жил нисээд “Их өр” гэгчтэй газардсан сургамж саяхных. Магтсаар байж малыг минь барж, маажсаар байж голыг минь таслах дөхсөнийг бүү март.

Ц.Доржготовь baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн хэмжээнд галын гидрантуудын бэлэн байдлыг шалгаж эхэллээ 30 мин Туарег омгийн босогчид Мали улсын Кидаль хотыг эзлэн авлаа 31 мин Сургуульгүй болон ачаалал өндөртэй бүсүүдэд чингэлгэн сургууль байгуулна 31 мин Болгар улс Европын Холбооны санхүүжилтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргав 32 мин Нийслэлд стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж байна 32 мин Завхан аймагт ой, хээрийн түймрийн аюул нэн өндөр түвшинд хүрчээ 33 мин Тайсон Фьюри, Энтони Жошуа нар 11 дүгээр сард тулалдана 34 мин Баруун бүсийн хурдан морины уралдаан долоодугаар сарын 24-26-нд Завхан аймагт болно 34 мин Монгол Улсад Генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой тохиож байна 35 мин Ихэмсэг түшээдийн хэмжээ 1 цаг 24 мин Ш.Амангүл: Казахстантай тээврийн коридор хөгжүүлэх нь эдийн засагт том боломж төдийгүй геополитикийн хувьд аюул багатай 1 цаг 35 мин В.Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзлаа 1 цаг 45 мин Цаг агаарын урьдчилсан төлөв: Алтайн уулархаг нутгаар нойтон цас орж, нийслэлд дулаарна 1 цаг 45 мин Д.Трамп: Иран хэлэлцээр хийхийг хүсвэл өөрсдөө холбоо барих ёстой 1 цаг 46 мин Монголын генералуудын өдөр тохиож байна 1 цаг 46 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт болсон "Сэргээгдэх эрчим хүч" хэлэлцүүлэгт оролцлоо 1 цаг 47 мин Д.Трампын амь насанд халдахыг завдсан К.Алленыг шүүх хурал эхэллээ 1 цаг 48 мин Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг онцоллоо 15 цаг 0 мин COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалтын талаар хэлэлцлээ 15 цаг 1 мин Гаалийн байцаагчийг 50 сая төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ 15 цаг 2 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олго... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний ... УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримы... Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг дав... Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 2...
Top