x

Монгол Улс Буриад руу 5000 тонн мах экспортлох боломжтойг онцоллоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаевыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Монгол Улс анх удаа орж байгаа бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд татвараас чөлөөлөгдөх 367 нэр, төрлийн бүтээгдэхүүний 90 хувь нь хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн байгаа.

Тиймээс манай талаас экспортын барааны стандартыг хангуулж, эргэлтийг сайжруулан, хоёр улсын худалдааг эрчимжүүлнэ. Тухайлбал, Монгол Улсаас ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг малын эрүүл мэнд, хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэлээ.

2025 онд ОХУ-ын Эрхүү хотноо болсон Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр ОХУ-аас Монгол Улсад 200 мянган тун шүлхийн вакциныг шугамаар нийлүүлэхээр тохиролцсон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат ОХУ-аас манай улсад шүлхийн вакцин нийлүүлж байгаад талархал илэрхийлж, уг вакциныг үр дүнтэй ашиглах чиглэлээр мэргэжлийн байгууллага Мал эмнэлгийн ерөнхий газар анхаарч ажиллана гэв.

Мөн сайдын зүгээс ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад Монголын хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах хүсэлт тавилаа.

ХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын орлогч дарга, Хүнс, хөдөө аж ахуйн сайд А.Д.Дармаев Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Бүгд найрамдах Буриад улс руу нийлүүлэх махны экспортыг нэмэгдүүлж 5000 тонн-д хүргэх боломжтой гэдгийг онцлов. Тухайлбал, Буриадын "Мяспром" компани Монгол Улсаас 2000 тонн үхрийн мах, 1000 тонн адууны мах авахад бэлэн байгаа юм байна.

Бүгд найрамдах Буриад улс Монгол Улстай малын үржил, селекц болон мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, тухайлбал, бухын хөлдөөсөн үр авах, адууны мах их хэмжээгээр импортлох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 57 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 6 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 6 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 6 цаг 7 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 6 цаг 8 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 6 цаг 9 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 6 цаг 10 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 11 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 36 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 38 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 38 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 39 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 43 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 35 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 39 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 39 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 41 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 42 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 43 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top