x

Нийслэл 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станц болон трамвай төслийг санхүүжүүлнэ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, есөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хот 2027 онд дотоодын үнэт цаас гаргаж, шаардлагатай томоохон төслүүдийг санхүүжүүлэх тухай асуудлыг онцлон хэлэлцэв. Уг саналыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанд хэлэлцүүлэхээр дэмжлээ. Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэл 2027 онд нийт 300 тэрбум төгрөгийн дотоод үнэт цаас гаргаж санхүүжилт босгохоор төлөвлөснийг НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах танилцууллаа.

Ингэхдээ Дулааны V цахилгаан станц болон Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан байна.

Тодруулбал, Дулааны V цахилгаан станцын төсөлд нийслэлийн зүгээс 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд үүнийг үнэт цаас гаргах замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн бол Улаанбаатар трамвай төсөлд 50 тэрбум төгрөгийг мөн энэ эх үүсвэрээр бүрдүүлэхээр тооцоолжээ.

Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа сайжирч, 100 мянга орчим айл өрхийг цахилгаан, 40 мянган айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэхээс гадна агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм. Мөн барилгын үе шатанд 1600 орчим ажлын байр, ашиглалтад орсны дараа 300 гаруй байнгын ажлын байр бий болох тооцоо гарсан байна.

Харин Улаанбаатар трамвай төслийн хүрээнд нийтийн тээврийн хүртээмж, хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчих хугацааг 90-100 минутаас 29-37 минут болгон бууруулах, жилд 35-73 мянган тонн нүүрс хүчлийн хийн ялгарлыг бууруулах зэрэг нийгэм, байгаль орчинд эерэг үр нөлөө үзүүлэхээр тооцоолжээ.

Мөн уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн DBFOT загвараар хэрэгжүүлж, барилга угсралтыг 3 жилд, ашиглалтыг 27 жилийн хугацаанд явуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр төрийн зээлийн дарамтыг нэмэгдүүлэхгүйгээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, менежментийг ашиглах боломж бүрдэх юм .

Түүнчлэн нийслэлийн өрийн удирдлагын хүрээнд өмнө гаргасан гадаад үнэт цаасны эргэн төлөлтийг үе шаттайгаар зохицуулах, 2027 онд төлөх дүнгийн тодорхой хэсгийг хойшлуулах саналыг холбогдох яаманд хүргүүлсэн талаар танилцуулгад дурдлаа. Ийнхүү эдийн засаг, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн дээрх асуудлыг НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 6 мин Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хэргийг илрүүллээ 7 мин ЖДҮХС-аас орон нутагт хөнгөлөлттэй зээл олгож, Улаанбаатарт олгохгүй 7 мин ОБЕГ-аас говийн бүсийн аврагч-нохой хөтлөгчдийн сургалтыг зохион байгуулж байна 8 мин Азийн элсний спортын VI наадам БНХАУ-д эхэллээ 8 мин Сэлэнгэ аймгийн Боловсролын газар Филиппиний CPILS академитай хамтран ажиллана 8 мин Орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 9 мин Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди 1 цаг 2 мин Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна 1 цаг 29 мин УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстанд болж буй экологийн дээд түвшний уулзалтад оролцлоо 1 цаг 31 мин Нийслэл 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, Дулааны V цахилгаан станц болон трамвай төслийг санхүүжүүлнэ 1 цаг 33 мин А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн ч хэлэлцүүлгийн шатанд засах зүйлс байна 1 цаг 33 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 1 цаг 35 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна 1 цаг 41 мин Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Казахстанд "Монголын сайхан орон" тоглолт болов 1 цаг 41 мин Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ 1 цаг 42 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнтэй уулзлаа 16 цаг 48 мин Баянгол дүүрэгт 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг тохижуулжээ 16 цаг 56 мин Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, гурван сэжигтнийг баривчилжээ 16 цаг 58 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу...
Top