x

Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо

Голомт банк дэлхийд 800 сая гаруй хэрэглэгчтэй Apple Pay төлбөрийн системд картаа холбох боломжийг нэвтрүүлж, iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан төлбөр тооцоогоо хялбар гүйцэтгэх цоо шинэ боломжийг өөрийн харилцагчдадаа арилжааны банкнуудаас анхлан олгосон байдаг.

Apple Pay төлбөрийн хэрэгсэлд өмнө нь зөвхөн Mastercard болон Т брэндийн картыг холбох боломжтой байсан бол одооноос эхлэн Visa брэндийн картыг холбох шийдлийг шинээр нэвтрүүллээ. Ингэснээр Голомт банкны харилцагчдын хувьд Apple Pay-д холбох боломжтой картын сонголт илүү өргөн болж байна.

Голомт банк нь арилжааны банкнуудаас Visa брэндийн кредит болон дебит картыг өөрийн харилцагчдадаа хамгийн олон төрлөөр хүргэж буй. Үүнд биет картаас гадна онлайнаар идэвхжүүлэн ашиглах боломжтой виртуал карт ч багтана. 

Та Apple Pay-дээ Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглахыг хүсвэл юун түрүүнд ЭНД дарж, картуудын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаад шинэ картаа захиалаарай.

Харин картаа захиалсны дараа SocialPay аппликэйшнээр дамжуулан Apple Pay-д картаа холбох юм.

Мөн Голомт банкны зүгээс шинээр Visa картаа Apple Pay-д амжилтай холбосон харилцагчдад дараах урамшууллаар бэлэг барьж байна.

Анхны гүйлгээний урамшуулал

SocialPay аппликэйшнээр шинэ харилцагч болоод Visa брэндийн Виртуал дебит картыг үнэ төлбөргүй идэвхжүүлэн картаа Apple Pay-д холбож, анхны гүйлгээгээ хийсэн харилцагчид шууд 10,000₮-ийн урамшуулал авах боломжтой.

Flash Deal

Apple Pay-д Visa картаа холбосон харилцагчид автоматаар 10,000 лояалти оноо бэлэглэнэ. Та оноогоороо 2026.05.29-нд зохион байгуулагдах “Flash Deal”-д оролцон Apple брэндийн бүтээгдэхүүн болон Universe картын merch бүтээгдэхүүнийг авах 4 харилцагчийн нэг болоорой.

Та Apple Pay-д үйлчлэх Анхны гүйлгээний урамшуулал болон Flash Deal урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг SocialPay аппликэйшний “Лояалти” цэсээс харах боломжтой.

Харин Голомт банкны ПОС дээр болон онлайнаар Apple Pay ашиглан төлбөр төлөх заавартай танилцах бол ЭНД дарна уу.

Apple Pay-ийн тухай: Apple Pay нь дэлхийн 90 орчим оронд хэрэглэгддэг хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл юм. Та Монголд төдийгүй дэлхийн хаана ч явсан Apple Pay тэмдэглэгээ байршсан худалдаа, үйлчилгээний байгууллагад Apple Pay-ийг ашиглан хормын дотор, зөвхөн нэг үйлдлээр төлбөрөө төлөх боломжтой.

Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас аваарай.

Дэлхийн жишиг Монголын банк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 0 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 11 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 36 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 40 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 44 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 50 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 1 цаг 55 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 16 цаг 54 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 16 цаг 58 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 43 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 20 цаг 57 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 9 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top