x

Малын яснаас бордоо, онгоцны түлшний түүхий эд гаргаж буй үйлдвэрийг төрөөс дэмжинэ

Манай улс жилд 15 мянган тонн бордоо хоёр хөршөөсөө импортолдог.

Гэтэл энүүхэн хотын баруун зах Эмээлтэд жилд 20 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр бий.

Улсынхаа хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын бордооны хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь экспортод гаргах боломжтой гэсэн үг. Энэ бол "Protein Mongolia" ясны үйлдвэр.

Эднийх ашиглагдалгүй хаягдаж буй малын яс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн технологиор боловсруулж, байгальд ээлтэй, органик бордоо, мал, амьтны тэжээл үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн бордоог газар тариалан, төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн салбарт өргөн хэрэглэж байгаа аж. Хоногт 30-50 тонн малын хаягдал яс, махыг боловсруулж, 30-35 тонн бордоо, тэжээл үйлдвэрлэдэг байна. "Protein Mongolia" үйлдвэр мөн малын яснаас тос гаргаж, 2023 оноос БНСУ-д экспортолж эхэлжээ. Уг тосоор солонгосууд онгоцны түлш үйлдвэрлэдэг гэнэ. Одоогоор 3000 тонн ясны тос БНСУ руу экспортлоод байгаа тухайгаа "Protein Mongolia" үйлдвэрийн захирал Н.Оюунбат ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатад танилцуулав. Сайдын хувьд малын гаралтай түүхий эд, тэр тусмаа арьс, шир, дайвар, яс зэргийг ашиглалгүй хаях бус үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгох ёстой гэж үзэж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах зорилгоор эдний үйлдвэрийн талаар олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч, удирдлагуудтай нь холбоо барьснаар зорьж ирсэн нь энэ юм.

Тус үйлдвэр хаягдал ясыг байгалийн эрдсээр баяжуулсан органик бордооноос гадна мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, шувууны аж ахуйнуудад нийлүүлдэг. "Түмэн шувуут", НВЦ, "Баян" гээд томоохон шувууны аж ахуйнууд "Protein Mongolia" үйлдвэрийн байнгын хэрэглэгчид гэнэ. Бэлэн мөнгөгүй үедээ тэд тэжээлээ зээлээр авдаг. Шувууны аж ахуйд хэдэн зуун мянган ам шимт, органик тэжээлээ нэхээд ангалзаж байгаа гэж бодохоор татгалзах аргагүй. Цаад утгаараа нийслэлчүүдийн өргөн хэрэглээний амин дэмт хүнс өндөг тасрахгүй байх ёстой. Дэм дэмэндээ гэгчээр үндэсний үйлдвэрлэгчид нэг нэгнээ дэмжиж, хамтарч ажилладгийн нэг жишээ. Мөн эдний үйлдвэрлэж буй органик тэжээлээр тэжээмэл, муур нохойн хоол хийх сонирхолтой гадаадын аж ахуйн нэгж, иргэд ирж уулзаж байгаа гэнэ.

Итали технологийг Монголд нэвтрүүлсэн "Protein Mongolia" ясны үйлдвэр цаашид нунтаг органик бордоогоо үрлэн хэлбэртэй болгон үйлдвэрлэх, улмаар экспортод гаргахаар ажиллаж байгаа. Ясны тосныхоо экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 2500 тоннын багтаамжтай агуулахтай болжээ. Энэ бүхний зэрэгцээ бэрхшээл, хүндрэл цөөнгүй бий гэнэ. Тэдгээрийн ихэнх нь өөрсдөөс үл шалтгаалах хүчин зүйлүүд. Товчхондоо төрийн хүнд суртал, шат дамжлага, хэрэгтэй хэрэггүй олон зөвшөөрөл, бичиг цаас хувийн хэвшлийнхэнд дэмжлэг биш дарамт чирэгдэл болдгийн нэг жишээг "Protein Mongolia" ясны үйлдвэрээс харж болохоор. Тус үйлдвэр эдүгээ хүчин чадлынхаа дөнгөж 30 хувиар ажиллаж байгаа. Үүнийг 100 хувь болгох боломжтой. Гагцхүү үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл хязгаарлагдмал, үүн дээр төрийн дэмжлэг сул. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн оронд импортын бордоог газар тариалангийн салбартаа нийлүүлж байгаагаас энэ нь харагдана. Мөн органик бордоогоо экспортод гаргахын тулд малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг утгаар нь эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан гэдэг баталгаа хэрэгтэй болдгоос гацдаг байна. Манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-д газар тариалан, хөдөө аж ахуйн бордооны хэрэглээ өндөр, зах зээл том боловч эрүүл ахуйн шаардлага өндөр. Монголчууд бид малаа бүрэн эрүүлжүүлж байж малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой. Энэ тал дээр мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа учир дутагдалтай хэвээр.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат "Protein Mongolia" ясны үйлдвэрийн удирдлагуудтай уулзах үеэрээ үндэсний үйлдвэрлэгчид экспортлогчид болж байж хөгжинө. Төрөөс үүнийг татаас, хөнгөлөлтөөр дэмжих ёстой. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр мах, ургамал, ноос, ноолуур болон Евразийн худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий дөрвөн ажлын хэсэг байгуулаад байгаа гэдгийг хэллээ.

Сайд мөн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдээ төр бодлогоор дэмжинэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Тухайлбал, ясны үйлдвэрийг Ерөнхийлөгчийн санаачилсан "Цагаан алт" хөтөлбөрт хамруулж, тодорхой дэмжлэг үзүүлэх боломжтой эсэхийг судална гэлээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 58 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 7 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 7 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 6 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 6 цаг 9 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 6 цаг 10 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 6 цаг 11 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 12 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 37 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 39 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 39 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 40 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 44 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 36 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 40 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 41 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 43 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top