x

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд одооноос төлөвлөж ажиллахыг чухалчлав.

Нийслэлд хэрэгжүүлж байгаа 16 мега төслийн нэг болох "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" төсөл нь Улаанбаатар хотын дагуул Аргалант-Эмээлт хот байгуулах төлөвлөлтийн дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд 30 жилийн хугацаанд 539 га газарт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөгдсөн. Энэхүү төслийн эхний үе шатанд 160 га талбайн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгаснаар 18 үйлдвэр, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ. "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийн бүтээн байгуулалтын эхний үе шат 2025-2039 он, хоёрдугаар үе шат 2040-2054 онд үргэлжилнэ. Парк нь жилд 7.5 сая ширхэг арьс, шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг олон улсын стандартын шаардлага хангасан үйлдвэрийн аргаар, байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх замаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар байгууллагынхаа үйл ажиллагаа, бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Тухайлбал, эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт болон арьс, шир боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлж, нэн хөнгөлөлттэй зээл олгох, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд газар ашиглуулах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ.

Сайд Ц.Идэрбат "Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалт бол зөвхөн нийслэлийн асуудал биш. Энэ бол 160 мянган малчны амьжиргааны асуудал. Малчид хэзээ арьс, ширээ боловсруулдаг болох вэ гэсэн хүлээлттэй байгаа. Малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудалд онцгой анхаарал хандуулна. Мега төслүүдээс хэрэгжих хамгийн боломжтой нь "Эмээлт эко аж үйлдвэрийн парк" гэж харж байна. Тиймээс холбогдох тус паркийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, ажлуудыг нь эрчимжүүлэх чиглэлд онцгой анхаарна гэлээ. Мөн эко аж үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд одооноос төлөвлөж чиглүүлэх нь чухал. Нөгөө талаар арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлснээр Туул голын бохирдлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг онцлов.

Улсын хэмжээнд жилд 10 гаруй сая арьс, шир ашиглагдалгүй хаягддаг гэсэн статистик бий. Энэ бол боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүйгээс малын түүхий эд үнэгүйдэж байгаагийн жишээ юм. Тиймээс салбарын яамны зүгээс малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, тухайлбал, ноос, арьс, шир, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 58 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 7 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 7 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 6 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 6 цаг 9 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 6 цаг 10 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 6 цаг 11 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 12 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 37 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 39 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 39 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 40 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 44 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 36 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 40 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 40 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 43 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top