x

Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна

Зургийг MSM Industrial фэйсбүүк хуудсаас...

MCM групп Өмнөговь аймгийн Ханбогд суманд шинэ салбар, агуулахын цогцолбороо нээлээ. Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгохын зэрэгцээ бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү ойртуулж байна. 

Эдгээрийн нэг болох MCM групп нь Оюу толгойн уурхайн бүтээн байгуулалтын үе шатнаас эхлэн тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, засвар үйлчилгээ, уурхайн хэрэглээний бусад материал зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлж ирсэн стратегийн чухал түнш юм.

“Оюу толгой” компани Ханбогд сумыг хөгжүүлэх стратегийнхаа хүрээнд MСM групптэй 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тус суманд агуулах, засварын төв байгуулахаар тохиролцсон бөгөөд уг бүтээн байгуулалт үе шаттайгаар ашиглалтад орж байна. 

Мөн Оюу толгойн ханган нийлүүлэгчид болох Эпирок (Epiroc), Трансвест (Transwest), Эс Жи Эм Эс (SGMS) зэрэг компаниуд засварын төв, агуулахаа Ханбогд суманд нээн, логистик, засвар үйлчилгээ, нийлүүлэлтийн сүлжээгээ орон нутагт тэлж, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулж байна. Нормет (Normet), Сандвик (Sandvik) компаниуд засварын төвөө нээхээр үе шаттайгаар бүтээн байгуулалтаа хийж байна. 

Ханбогд сумын бизнес идэвхжил Улаанбаатарын зарим дүүргээс ч өндөр байна

MMCG компанийн хийсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюу толгой” компанийн оруулж буй хувь нэмэр” судалгаагаар 2013 онд Ханбогд суманд 1,000 хүнд ноогдох бизнесийн тоо 15 байсан бол 2024 онд 43 болсон байна. Ингэснээр Ханбогд сум бүс нутгийн хөгжлийн гол индекс болох бизнес идэхжилийн үзүүлэлтээрээ үндэсний хэмжээнд 5-т буюу 21 аймаг, 330 сумаар зогсохгүй Улаанбаатар хотын зарим дүүргээс өндөр байна.


“Монгол улсын эдийн засаг, нийгэмд Оюу толгой ХХК-ийн оруулж буй хувь нэмэр” судлагааны хэсгээс(MMCG)

 Оюу толгой үйлдвэр малчдын орлого нэмэгдүүлэх төслүүд хэрэгжүүлж байна

“Оюу толгой үйлдвэр Ханбогд сумын малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанар, бүтээмжийг сайжруулах, нэмүү үнэ цэн бий болгон орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахаар орон нутгийн засаг захиргаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоо иргэд, сумын удирдлагуудтай хамтран ажиллаж байна. 

2026 оны 02 дугаар сарын 24. Ханбогд сумын малчид цахилгаан ингэ саалтуураа хүлээн авч байна

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн төсөл санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт, цаашдын бизнесийн үйл ажиллагаа, менежментийг Ханбогд сумын нийт малчдын нээлттэй гишүүнчлэлтэй “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо хариуцан ажиллах юм. Үүнд:

Эдгээр хамтын ажиллагаа нь 2015 онд “Оюу толгой” компани, Ханбогд сумын малчид болон сумын удирдлагууд хамтран байгуулсан “Гурван талт зөвлөл”-ийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжиж байна. Тус зөвлөл нь төр, салбарын бодлогыг баримтлан мал аж ахуйн салбарын суурь нөхцөлийг бэхжүүлэх, тухайлбал бэлчээрийн усан хангамж, мал эмнэлгийн үйлчилгээ, өвс тэжээлийн хангамжийг сайжруулахын зэрэгцээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 19 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 26 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 17 цаг 32 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 17 цаг 36 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 17 цаг 41 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 20 цаг 47 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top