x

Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу?

Израилийн Батлан хамгаалах ба аюулгүй байдлын форумыг үндэслэгч бригадын генерал Амир Авивын дүн шинжилгээг бүрэн эхээр нь хөрвүүлэв.

Нэг талаас АНУ, Израиль, нөгөө талаас Иран оролцоод  40 хоног үхэн хатан байлдаад хоёр 7 хоногийн гал зогсоогоод байна. Ираны дэглэм эргэлтгүй унах болов уу, яах болхэмээсэн хүлээлт гайхал, түгшүүр зэрэг төрүүллээ. Израилийн нийгэм, тэр дундаа сионист иргэдийн дунд түгшүүр төрүүлсэн дуу хоолой цууриатсаар. Ганц олдсон түүхэн боломжийг алдчихав уу гэсэн асуулт тасардаггүй.

Байлдааны үр дүн 40 хоногт

Гал зогсоох хүртэл Израилийн батлан хамгаалах арми (ЦАХАЛ) америкийн зэвсэгт хүчинтэй хамтран агаарын үй олон цохилтуудаараа өмнөө тавьсан зорилгодоо бараг хүрсэн. Зорилгоо жагсааж үзээд эргээд харвал 40 хоногт Ираны цэргийн үйлдвэр заводууд бүгд сөнөсөн, агаарын довтолгооноос хамгаалах систем ба агаарын цэргийн бүх дэд бүтэц бут цохиулсан. Ираны тэнгисийн цэргийн бүх флотыг Америкийн флот живүүлсэн. Цохилтууд үргэлжлээд нефть-химийн үйлдвэрүүд, ган хайлуулах ба цувих заводууд, гүүр, төмөр зам, тээврийн артерын гол зангилаа объектуудыг жагсаалаас хуу гаргаж, Ираны хувьсгалт гвардын олон арван тэрбум долларын орлогыг тасалдуулчихаад байна.

Агаарын дайралтын хамтарсан кампанийн эхний шатанд Ираны дэглэмийн командын босоо тогтолцоо, дэглэмийн тулгуур Лалын хувьсгалыг хамгаалах корпусын удирдлага, залхаан цээрлүүлэх “Басиж”-ын бүтцийг устгах зорилтыг шийдлээ. Дараагийн шатанд бид эдийн засгийн дэд бүтэц рүү нь агаарын дайралтаа чиглүүллээ. Тэгэхдээ хоёрдмол үүрэг гүйцэтгэлээ.  Дэглэмийн санхүүжилтийн уг суурийг нураалаа, мөн өөрчлөлт хийхийг Ираны нийгэм эрх баригчдаасаа шаардах нөхцөл бий болгохыг зорилоо.

Гэхдээ зарим нэг чухал объектууд хөндөгдөөгүй үлдлээ. Өнөөгийн нөхцөл байдлыг ойлгоё гэвэл энэ нь зарчмын өнцөг юм. Иран нь азаар цэргийн потенциалынхаа нэлээд хэсгийг ууланд нууж амжлаа. Газрын нэн гүнд баллистикпуужингийнх нь комплексууд нуулттай байна. Америкийн стратегийн бөмбөгөгч B-2 тэр гүн рүү хүрч сөнөөж чадахгүй байна. Бас тэнд нь цөмийн объект, баяжуулсан ураных нь нөөц байна. Ираны уулс руу ордог нүх сүв зам туннелийг хаах гэж ЦАХАЛ оролдсон. Уулын гүнд буй хөөргөх харвах төхөөрөмжийг нь илрүүлэх гэж оролдсон, гэхдээ энэ бол тактикийн алхам байлаа. Харин стратегийн зураглалын хувьд зорилго хэвээрээ. Ямар ч гэсэн баллистикпуужингийн нь үйлдвэрлэлийг бүрэн устгасан. Хэрэв сэргээн байгуулна гэвэл олон жилийн ажил болно. Хуримтлуулсан нөөцөө хаашаа ч нууж чадахгүй.

Гал зогсоосон нь капитуляц биш, ердөө тактикийн амсхийлт

Ираны цахилгаан станцуудад Америк цохилт өгөхийн өмнөхөн Тегеранаас хэлэлцээнд бэлэн байгаагаа мэдэгдэж, хэлэлцээ хийх болсныг нь Вашингтоны сул дорой байдлын илэрхийлэл, хэлэлцээ хийгээд зогсчих юм байна гэж олон хүнд ойлгогдсон байх. Миний бодлоор арай өөр өнцөг харагдаж байна. Ираны тал ч өөрийнхөө нөхцөл болзлыг дэвшүүлсэн. Тэд юу гэсэн гээч. Хоёр 7 хоног биш, бүр 45хоногоор гал зогсооно. Америкийн цэргийг бүрэн гаргана. Санхүүгийн нөхөн төлбөр авна, дайн дууслаа гэсэн баталгаагаргуулна болж хувирсан. Хариуд нь АНУ юу гэсэн бэ? Иранд ямар ч баталгаа өгөхгүйгээр “хоёр 7 хоног”-оо тулгасан, холбоотнууд ухрахгүй үлдэнэ, Ормузын хоолойг нээх үүрэг Иран өөрөө хүлээхээр болсон. АНУ усан замын стратегийн артераар чөлөөтэй орж гарах эрхтэй болсон.Ийм амсхийлт холбоотнуудад ашигтай тусна. Амсхийлтээр далимдуулан Вашингтон нэмэлт хүчээ бүс нутагт татанавчирсан; Израиль нь дайнд хэрэглэх сум галт хэрэгслийнхээ нөөцийг сэлбэсэн. Гэхдээ бууж өгүүлэхкапитуляцын тухай яриа өрнөөгүй. Дайн эхлэхээс аль өмнө АНУ шаардлагаа томъёолсон. Баллистик пуужингийнхаапрограммыг Иран зогсооно, бүр байхгүй болгоно, уран баяжуулалтаа Иран демонтаж болгоно, баяжуулсан уранаа хураалгана, гар хөл нь болдог прокси террорист хүчнүүдээсанхжүүжүүлэхээ болино гэж. Иран татгалзсан. Ингэж татгалзсан учраас, АНУ энд тавьсан шаардлагуудаа хүлээн авахуулах үүднээс дайн эхлүүлсэн. Логикоор төсөөлөөд үзвэл Ираны цэргийн потенциалын 90%-ийг нураачихаад байхад энэ жагсаалт доторхи шаардлага өөрчлөгдөөгүй байна.

Бүслэлт: Гал нээхгүй ч дайн үргэлжилсээр байна

Нийт 21 цаг үргэлжилсэн хэлэлцээн дээр Ираны тал капитуляц хийх нөхцлийг хүлээн авахаас татгалзсан учраасАНУ даралт шахалт үзүүлэх дараахи зэвсгээ ашиглах болжээ. Тэнгисийн зүгээс бүрэн блокад хийж Ираныг хаах.Миний үзэхээр энэхүү мөргөлдөөний явцад хэрэгжүүлэх хамгийн хатуу, эрс тэс арга хэмжээ нь энэ болно. Блокад нь зөвхөн Ормузын хоолойг хамрах төдийгүй, Ираны эргийн боомтуудыг ч хамарна. Цаашаа тэлээд Энэтхэгийн далай, Оманы эрэг хүрнэ. Энэ олон бооомтуудаар дамжиж Ираны  экспорт, импортын 90% хэрэгждэг. Эдийн засгийн хувьд энэ блокад нь санкц, цэргийн ялагдлаас ч дутахгүй нөлөө үзүүлнэ. Эдийн засаг нь бараг нурна гэсэн үг. Блокадтай зэрэгцээд америкийн тэнгисийн цэрэг Ормузын хоолойг минагүйжүүлж байна. Ираны хувьд дарамтлах цорын ганц, сүүлчийн үр дүнтэй хэрэгсэл нь мина байсан. Одоо энэ хоолой нефтиэ экспортолдог АНЭУ, Саудын Араб, Кувейт гэхчлэн арабын орнуудын худалдааны хөлөг онгоцуудад чөлөөтэй болно.  

Ираны флот устгагдсан. Ираны боомтуудыг бүсэлсэн. Ираны агаарын орон зай АНУ, Израилийн эвслийн бүрэн хяналтад байна. Ираны дэглэм ямар байдалд орчихов?Израиль руу пуужингийн цохилт өгч, бүслэлтээ сэтэлнэ гэхэд тэр дороо хатуухан хариу цохилт амсахаар нөхцөлд байна.

 Трампын стратеги: Нефть, SWIFT ба эвслийн шинэчлэл

Бидний цэргийн хамтарсан операцын цаана юу харагдав?Эдийн засгийн ба геополитикийн өргөн хүрээтэй логик ил боллоо. АНУ-ын эрх ашиг Израилийн тавьсан зорилтын хүрээнээс халиад явчихав уу? Яав?

Ормузын хоолойг хэдийгээр блокадласан ч дэлхийн нефтийн зах зээл хөдөлгөөнд орж эхэллээ. Танкераар нефть зөөдөг трафик Ойрхи Дорнодоос халиад Америкийнбоомтуудад руу чиглэж эхэллээ. Трамп энэ тухайгаа ил тодоор нийгмийн сүлжээнд бахдан бичжээ. Ормузын хоолойг хааснаар Америкийн нефтийн салбарын хувьд гэнэтийн ашиг гараад ирэх шиг боллоо. Америкийн нийлүүлэгчид өндөр үнээр нефтиэ борлуулах алхам руу дөхөж магадгүй байна. Гэхдээ АНУ-ын стратегийн зорилго нь үүгээр хязгаарлагдахгүй. Вашингтоны хувьд Ираны гадаад бодлогын чиг шугамыг өөрчлүүлэхийг зорино. Хятад руу чиглэсэн, Хятадтай сүжирдэн Тегераны гадаад бодлогыг Америкийн альянсад ашигтайгаар өөрчлүүлнэ гэсэн үг.Нефть-долларын тооцоо хийлгэхээр Ираны нефтийг SWIFTруу оруулчихна. Өрнөдийн санхүүгийн систем ба зах зээлийг алгасан шууд Америкийн эдийн засагтай уяад авна гэсэн үг. Энэ бол геополитикоор тогтохгүй том бодлого юм.

 Израиль энэ талаар АНУ-д даралт шахалт үзүүлэх, дайнаа дахин эхлүүлэх талаар нөлөөлж чадахгүй. Харин ч эсрэгээрээ бүс нутаг дахь Вашингтоны стратегийн сонирхол нь Израилийнхаас илүү өргөн хүрээний, цогц бодлого болжхэрэгжих нь байна. Баллистик пуужин, цөмийн программ, прокси хүчний сүлжээнээс Израиль болгоомжилж байгаа бол АНУ мэдээж ингэхийн сацуу нэмээд Ормузын хоолойд тавих хяналт, ираны нефтийг өөрийнхөө тойрогт оруулах, бүс нутгийн альянсыг дахин өөрчилж шинэчлэхийг зорино.

Ливан ба ХАМАС: Дуусдаггүй, алга болдоггүй фронт

 Ирантай гал зогсоосон нь Ливанд хамаарахгүй. Дипломатчид хэлэлцээ хийж, нөхцлөө харицан ярилцаж байгаа боловч Ливаны өмнөд хэсэгт ЦАХАЛ байлдааны идэвхтэй ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Израилийн 5дивиз одоо Ливан ажиллаж, Ираны эсрэг дайнаас чөлөөлөгдсөн израилийн авиац Хезболлад агаараас тасралтгүй цохилт өгч байна. Израилийн арми Өмнөд Ливанд 10 км гүн зурвас дагуу Хезболагийн түүхэн оромж болох Бинт-Жбейль хот руу дөхөж ирээд байна. Ливаны шиит хүн ам нь Литани, Захарани голын хойд эрэг рүү дүрвээд байна. Байлдааны ажиллагаа эрчимтэй өрнөж, Хезболлагийн хохирол ч үлэмж боллоо. Зэвсгийн сан хөмрөгөө устгуулсаар байна.

Улс төрийн түвшинд мэдэгдэм ахиц дэвшил харагдлаа. Ливаны Засгийн газар Ойрхи Дорнод дахь Ираны жанжлалыг ойлгон мэдэрч, түүхэндээ анх удаа Израильтай шууд хэлэлцээ хийж байна. Тэгэхдээ энэ бол өөр нэг дохио сануулга байж болно. Болгоомжтой хандах хэрэгтэй. Ливаны Засгийн газар өөрийн төр улсаа удирдаж захирч чадахгүй байгаа нөхцөлд тэдний хувьд хоёр л зам байна. Нэг бол Хезболлагийн зэвсгийг бүрэн хураах, тэгээд  Израильтай энх тайвны хэлэлцээр байгуулах, нэг бол нутаг орныхоо өмнөд хэсэгт Израилийн цэрэг урт удаан хугацаанд байрлаж байхтай эвлэрэх, ийм л хоёр зам байна. Газа бол тусдаа асуудал. Ливанд үндсэн хүчээ ЦАХАЛ төвлөрүүлж байх хойгуур ХАМАС байлдах хүч чадлаа сэргээж, дайнд бэлтгээд эхэллээ. Израилийн арми үүнийг нь тусгаж аваад урьдчилан сэргийлэх цохилт өгөөд эхэлсэн. Гэхдээсистемээр нь шийдэж чадахгүй байна. Газад цэрэг оруулжХАМАС-ыг устгах нь дараагийн үе шатны зорилт хүлээгдэж байна. Иймд Ливаны кампаниа эхлээд дуусгая, Ирантай асуудлаа зохицуулъя. Тэгэхдээ тодорхойгүй асуудал бас байна. ХАМАС өөрөө бууж өгч капитуляц болох уу, эсвэл Ираны дэглэм сүйрсний дараа бууж өгөх үү? Бараг л үгүй болов уу.

 Прогноз: Дэглэмийн шийдэх хоёр сценар

Ираны хямралыг шийдэх хоёр л хувилбар үлдлээ. Хоёулаа ганц л зорилго дээр төвлөрнө. Эхний сценар. Одоогийн дэглэм бууж өгөх. Эвслийн тавьж буй бүх шаардлагыг Тегеран хүлээн авч хэлэлцээр байгуулна: баллистикпуужингийн программаа устгана, уран баяжуулах хүччадлаа байхгүй болгоно, баяжуулсан уранаа олон улсын хяналтад өгнө, прокси хүчнүүдээ санхүүжүүлэхээ болино. Ингэснээр Ираны нутаг дэвсгэрт олон улсын хянагч байцаагчид очно. Хоёрдугаар сценар. Дэглэм солигдох. Эдийн засаг нь багалзуурдууллаа, дэд бүтэц нь нурлаа, ард түмэн нь тэсэхээ болилоо, ингээд Лалын БНУ дотроосоо коллапс боллоо. Ираны хүн амын ихэнхи нь олон жил дэглэмийнхээ эсрэг үзэл бодолтой байна. Гадаадаас дэглэмийг нь дарамтлаад ирэхлээр дотоодын үйл явц эргэлтгүй болно. Ийм хоёр сценар яг бодитой эсэх нь ердийн логикоор тодорхой харагдаж байна. Энэ дэглэм флотоо устгуулчихсан, аж үйлдвэрээ устгуулчихсан, далайн боомтууд нь бүслэгдсэн, агаарын орон зай нь дайснуудынх нь хяналтанд байна. Хувьсгалт гвардын удирдлага дараахи хоёр сонголтын өмнө тулж ирлээ: нэг бол бүх нөхцлийг хүлээн авах; нэг бол төлж барахгүй, дааж барахгүй их өртөг Иран төлөх.

Дүгнэлтийг орлуулж хэлэх үг

Ирантай хийж буй дайн дуусах яагаа ч үгүй байна. Хэлбэрээ л өөрчилсөн. Агаарын цохилт эдийн засгийн блокадаар солигдсон; фронтын шугам агаарын орон зайнаас тэнгисийн хонгил руу буусан, хэлэлцээний танхим руу шилжсэн. АНУ,Израиль хоёр нөхцөл байдлыг бүрэн хянаж байна, шахалт үзүүлэх бүх хөшүүрэг тэдэнд байна. Иран буланд шахагдсан, гарц алга, сууриараа ухралт хийхээс өөр гарц алга. Ойрхи Дорнодод стратегийн бодит байдал солигдох уу гэдэг дээрээ тулчихаад байгаа төдийгүй дэглэм хэр зэрэгудаан тэсэх вэ, үүнийх нь төлөө Ираны ард түмэн ямар үнэ өртөг төлөх вэ гэдэгтээ л тулчихаад байна.

Д.Баярхүү, Baabar.mn

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Gold Available For Sale, We Offer The Best For You +447401473736 (185.216.35.134)
    Gold Available For Sale, We Offer The Best For You +447401473736 Gold for Sale in USA, Kampala Uganda, Canada, Australia, Europe. No hidden payments and no payments upfront if you are a serious buyer. We do CIF to our serious buyers without delays or FOB to those more serious buyers who want to come to Uganda for a pick up. We recommend our good buyers to fly to uganda and do the testing and visit our mining sites and do a due diligence for more trust and long term business 24 Karat, 98+ Purity Gold Wholesale supplier. Gold world is a leading global supplier and trader of an extensive range of 24 Karat Gold. Our sales team is committed to providing impeccable services to our clients, and they are always ready to answer your questions. Smooth Delivery on Time Worldwide Along with the best quality of our 24 Karat Gold, we take care of the packaging process as well. We always involve high-technique packaging system which provide barrier protection against moisture, dust, or any kind of mechanical damage during transportation. Not only this, we perform smooth delivery of our 24 Karat Gold within the given date and time. Our entire gold product is delivered in 3–7 days by courier worldwide CONTACT: Telegram: @Ranko3222 WhatsApp: +447401473736 https://toprapidsolution.blogspot.com/ Impeccable Feature of 24 Karat Gold
    2026 оны 04 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 46 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 53 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 17 цаг 58 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 2 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 8 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 14 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top