x

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүллээ

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ Монгол Улсад 2008-2010 оны хооронд туршилтаар хэрэгжүүлж байсан цагаан будаа тариалах төслийг сэргээжээ.

Сэлэнгэ аймгийн нутагт цагаан будааны сортыг сайжруулах төслийг хэрэгжүүлж, шинэ төрлийн цагаан будааны сортыг тухайн үед гаргаж авсан. Тус сортыг олон улсын патентаар баталгаажуулан "Чингис голд" хэмээн нэрлэсэн. Уг сорт нь энгийн сортын будааг хуурай газрын будаатай эрлийзжүүлэн тариалснаар усны хэрэглээ харьцангуй бага шаардагддаг. Африк гаралтай цагаан будааны генетик шинж чанарыг агуулдаг тул ойролцоогоор 2.5-3 сарын хугацаанд ургацаа өгдөг.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн Өргөмжит консул К.Фүжишигэ цагаан будаа тариалах газраа сонгох, хөрсний дээжээс шинжилгээ авах, тариалангийн талбайг усжуулах нөөцийн судалгаа хийх зэрэг ажлаар удаа дараа Монголын хөдөөг зорин ажилласан. Энэ оны зургаадугаар сарын 15-нд Өвөрхангай аймагт цагаан будааны тариалалтын туршилтын төслийг дахин эхлүүлэхээр төлөвлөж байгаа ба есдүгээр сард ургацаа хураахаар ажиллаж байна.

Өргөмжит консул К.Фүжишигэ энэхүү төслийг хэрэгжүүлснээр хатуу ширүүн уур амьсгалтай манай орны нөхцөлд тохирсон тогтвортой, шинэ төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарган авах загвар болно хэмээн үзэж буй. Хүйтэн газарт тохирсон цагаан будааны тус сортыг анх санаачилсан Япон Улсын иргэн, хөдөө аж ахуйн ухааны доктор, 90 настай Оритани Такаши амьд сэрүүндээ олон жилийн судалгааны ажлын үр дүнг бодит ажил хэрэг болгохыг зорин, тус төслийг Монгол Улсад дахин эхлүүлэх шийдвэр гаргасан тухайгаа Өргөжит консул К.Фүжишигэ онцолж байна.

Тус санаачилга нь Монгол Улсад хүнсний үйлдвэрлэлийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн технологийн хөгжилд хувь нэмэр оруулах, улмаар Монгол-Япон хоёр орны хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл юм гэж тус улсад суугаа ЭСЯ-наас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 1 цаг 8 мин Мэдээж “Ар нь түүз!” 1 цаг 20 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 1 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 1 цаг 45 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 1 цаг 48 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 1 цаг 53 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 1 цаг 58 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 2 цаг 3 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 17 цаг 2 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 17 цаг 6 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 20 цаг 51 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 21 цаг 5 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 21 цаг 17 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top