x

Азийн Хөгжлийн Банк: Энэ онд инфляц 7.8% хүрч болзошгүй гэж анхааруулав

Азийн Хөгжлийн Банкны Азийн хөгжлийн төлөв, 2026 оны дөрөвдүгээр сарын тайланд Монголын эдийн засаг 2025 оныг сул эхлүүлсэн ч хөдөө аж ахуйн салбар хоёр хүнд өвлийн дараа сэргэж, уул уурхайн өсөлт үргэлжилсний ачаар 6.8 хувиар өссөн гэжээ.

Харин 2026 онд 5.7 хувиар өснө гэж төсөөлсөн байна. Ирэх онд уул уурхайн салбар тэлж, бусад салбар идэвхжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.0 хувь болж нэмэгдэх төлөв гарчээ. “Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ойрын хугацаанд дэмжсэн хэвээр байх ч эдийн засгийн төлөвт нөлөөлөх сөрөг эрсдэлүүд илт нэмэгдлээ” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Орон хариуцсан ахлах эдийн засагч Мартино Пелли хэлээд “Дэлхийн эдийн засгийн эрсдэл нэмэгдсэнээр Монголын эдийн засгийн төлөв маш тодорхойгүй боллоо” гэжээ. Ойрх Дорнодын нөхцөл байдал богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн боловсруулсан төсөөллөөр инфляц 2026 онд 7.8, 2027 онд 6.8 хувьд хүрэх төлөвтэй байх ч дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэд нийлүүлэлтийн дарамт үргэлжилсээр байхыг дурдлаа.

Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас манай улсын эдийн засгийн төлөвт нөлөөлөх эрсдэл нэмэгдэж байна. Гэхдээ Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, нүүрсний эрэлтийг тогтвортой хадгалснаар 2026, 2027 оны эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлсээр байгаа аж. Мөн шатахуун зэрэг импортын барааны үнийн өсөлт, төгрөгийн ханш сулрах дам нөлөөгөөр инфляцад нэмэлт дарамт үүсэхийг хэлж байна. Энэхүү мөргөлдөөн удаан үргэлжлэх нь урьдчилсан төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй нь хамгийн том эрсдэл гэдгийг Мартино Пелли онцоллоо. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний болон бордооны үнэ өсөх, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах нь инфляцын дарамтыг нэмж, өрхийн хэрэглээг сулруулан, Монгол Улсын экспорт болон төсөвт сөргөөр нөлөөлж болзошгүй. Ийм нөхцөлд эдийн засгийн өсөлт одоогийн төсөөлснөөс доогуур, харин инфляц илүү удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлтэй аж.

Эдгээр төсөөллийг Ойрх Дорнод дахь мөргөлдөөн богино хугацаанд тогтворжино гэсэн таамаглалд үндэслэн өнгөрсөн сарын 10-нд тодорхой бус нөхцөл байдал дунд боловсруулжээ. Үүнээс хойших үйл явцыг харахад тээвэр, худалдааны тасалдал үргэлжлэх магадлалтай байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 16 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 23 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 28 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 33 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 38 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 44 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top