x

Ханбогд суманд мах бэлтгэх үйлдвэрийн шав тавьж, барилга угсралтын ажил эхэллээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр”-ийн барилгын шав тавих ёслол болж, төслийн барилга угсралтын ажил албан ёсоор эхэллээ.

Тус үйлдвэрийн барилгын нийт санхүүжилт 18.5 тэрбум төгрөг бөгөөд уг хөрөнгө оруулалтыг “Оюу толгой” үйлдвэр бүрэн хариуцах юм. “Мал төхөөрөх, мах бэлтгэх үйлдвэр” нь өдөрт 10 бод, 100 бог мал төхөөрөх суурилагдсан хүчин чадалтай, 100 тонны багтаамжтай хөргөлтийн агуулах, хаягдал ус цэвэршүүлэх станц зэрэг үйлдвэрлэлийн цогц байгууламжаас бүрдэх ба орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, эрүүл ахуй болон хүнсний үйлдвэрлэлийн стандартыг бүрэн хангасан жишиг үйлдвэр болох юм.

Тус үйлдвэрийн эзэмшигч, ашиглагч нь Ханбогд сумын нийт малчдын нээлттэй гишүүнчлэлтэй “Галбын говийн торгон сүрэг” дундын хоршоо бөгөөд барилга угсралт дууссаны дараа үйлдвэрийг тус хоршоо хүлээн авч, цаашдын менежмент болон үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллана.

Үйлдвэр ашиглалтад орсноор малчдаас түүхий эдийг тогтвортой, зах зээлийн бодит үнээр худалдан авах, өсөн нэмэгдэж буй орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээнд эрүүл ахуйн шаардлага хангасан, чанарын баталгаатай бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, дунд болон урт хугацаанд экспортын боломжийг бүрдүүлэх зэрэг бодит ач холбогдолтой. Цаашлаад, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь улирлын шинжтэй, нэмүү өртөг шингээж зах зээлд нийлүүлэх, хадгалах боломж хязгаарлагдмал зэрэг хүндрэлүүдийг шийдэхэд бодит хувь нэмрээ оруулах юм.

Төслийг Ханбогд сумын Засаг даргын тамгын газар (ЗДТГ), салбарын байгууллагууд болон малчдын дундын хоршоо хамтран, төр хувийн хэвшил, нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Барилга угсралтын ажлыг “Таван орд” ХХК гүйцэтгэх бөгөөд 2027 оны 4 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна. 

Ханбогд сумын ЗДТГ нь бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан бөгөөд сумын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөд тусгаж, газар олголт, дэд бүтцийн шугам сүлжээ, холболтыг бүрэн шийдвэрлэсэн. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 18 цаг 14 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 18 цаг 21 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 27 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 31 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 36 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 42 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top