x

ДЦС-5 төслийн газар чөлөөлөлт 96 хувьтай үргэлжилж байна

"Дулааны тавдугаар цахилгаан станц" /ДЦС-5/ төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөн. Өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлсөн бөгөөд газар чөлөөлөлт 96 хувьтай үргэлжилж байна. Тус 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай 15.3 га газарт барина.

Уг станц ашиглалтад орсноор Таван шар, 21 дүгээр хороолол, "Хилчин" хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хороолол орчмын 100 мянган айлыг эрчим хүчээр найдвартай хангана. Мөн Улаанбаатар хотын баруун хойд бүсийн 40-50 мянган айлыг дулаанаар хангах том эх үүсвэр бий болох юм.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэйшнл" ХХК ажиллаж байгаа бөгөөд төслийг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах, зуух, усны хэрэглээг багасгах, агаарын хөргөлттэй конденсатор, хаягдал ус боловсруулах систем болон үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 5 цаг 58 мин ЭМГЭНЭЛ 6 цаг 7 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 6 цаг 7 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 6 цаг 8 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 6 цаг 9 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 6 цаг 10 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 6 цаг 11 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 6 цаг 12 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 9 цаг 37 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 9 цаг 39 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 9 цаг 39 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 9 цаг 40 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 9 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 9 цаг 44 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 11 цаг 36 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 11 цаг 40 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 11 цаг 41 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 11 цаг 42 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 11 цаг 43 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 11 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө ЭМГЭНЭЛ Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top