x

Цонх, шилэн фасадын гаалийн хэмжих нэгжийг квадрат метрээр тооцдог боллоо

Гаалийн байгууллагаас гааль-бизнесийн хамтын ажиллагааг сайжруулах, барааны ангилал, хэмжих нэгжийн нэгдмэл байдлыг хангах зорилгоор "Цонх, шилэн фасад үйлдвэрлэлийн хөгжлийн төв"-ийн саналын дагуу Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон тус төвтэй хамтран хуванцар ба хөнгөн цагаан цонх, барилгын шил, шилэн фасадын барааны ангилал, хэмжих нэгжийг оновчтой тодорхойлох чиглэлээр уулзалт зохион байгуулж, холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Энэхүү ажлын үр дүнд Гаалийн ерөнхий газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар "Барилгын хуванцар болон хөнгөн цагаан цонх, тэдгээрийн бэлдэц мөн барилгын шил, шилэн фасад эдгээр барааны бичиглэл, ангиллын хэмжих нэгжид өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, БТКУС-ийн ангиллын 3925.20.10 (хуванцар хаалга), 3925.20.20 (хуванцар цонх), 7610.10.00 (хөнгөн цагаан цонх, хаалга, хүрээ) кодод хамаарах бараануудын ангиллын хэмжих нэгжийг өмнө нь ширхэг, килограмм зэрэг ялгаатай байдлаар тооцдог байсан бол шинэчлэн квадрат метрээр (м²) мөн БТКУС-ийн ангиллын 3925.20.30 (цонх, хаалганы хүрээ), 7008.00.00 (олон давхар ханатай тусгаарлагч шил) кодод хамаарах барааны ангиллын хэмжих нэгжийг өмнө нь килограммаар тооцдог байсан бол шинэчлэн мөн квадрат метрээр (м²) тооцдог болгон тус тус өөрчилсөн байна.

Ингэснээр дээрх нийт 134 нэр төрлийн барааны бичиглэл ижилтгэн шинэчлэгдэж, квадрат метрээр хэмжигдэх зохицуулалттай болжээ.

Тус ажлын үр дүнд барааг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэх нөхцөл бүрдэх, гаалийн бүрдүүлэлтийн хугацаа богиносох, татварын орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж нэмэгдэх мөн гадаад худалдааны статистик мэдээллийн бодит байдал сайжрах зэрэг олон талын ач холбогдол, эерэг өөрчлөлтүүд гарч байна.

Хамтын ажиллагааны үр дүнг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох байгууллагууд эергээр үнэлж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ гэж ГЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 7 цаг 16 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 25 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 25 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 26 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 27 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 28 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 29 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 30 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 55 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 57 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 57 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 10 цаг 58 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 11 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 11 цаг 2 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 54 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 12 цаг 58 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 12 цаг 59 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 13 цаг 0 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 13 цаг 1 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 13 цаг 2 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top