x

Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүллээ

Голомт банк харилцагчдынхаа олон улсын төлбөр тооцооны хэрэгцээнд нийцсэн, найдвартай, орчин үеийн дижитал санхүүгийн шийдлүүдийг тасралтгүй санал болгож ирсэн. Энэ хүрээнд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээнд тэргүүлэгч Visa Worldwide Pte. Limited-ийн Visa Direct P2P болон Paysend PLC байгууллагын Paysend үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, харилцагчдадаа
олон улсын шилжүүлгийг илүү хялбар, найдвартай гүйцэтгэх боломжийг олгож байна. Ингэснээр харилцагчид SocialPay аппликэйшнийг ашиглан өөрийн Голомт банкны данснаас олон улсын банкны данс руу гадаад гүйлгээ, шилжүүлгийг гар утсаараа хэдхэн хормын дотор гүйцэтгэх боломжтой боллоо.

Visa P2P (Person-to-Person) үйлчилгээний тухай: Дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудын сүлжээгээр дамжуулан гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг 24/7 саадгүй, найдвартай гүйцэтгэх боломжтой. Visa P2P буюу Person-to-Person үйлчилгээ нь хувь хүний картын дугаараар харилцагч хоорондоо шилжүүлэг хийх боломжтой гэдгээрээ Visa B2B үйлчилгээнээс ялгаатай.

Visa Direct P2P үйлчилгээний давуу тал:

  • Хурдан, шуурхай байдал: Олон улсын гүйлгээг илүү богино хугацаанд хүлээн авагчид хүргэнэ.
  • Бага шимтгэл: Харилцагчийн санхүүгийн ачааллыг бууруулж, гадаад гуйвуулгыг хамгийн боломжит, хямд өртгөөр гүйцэтгэнэ.
  • Найдвартай, хялбар ажиллагаа: Хүлээн авагчийн Visa картын мэдээллийг ашиглан дэлхийн аль ч улс руу мөнгөн гуйвуулгыг илүү найдвартай, хялбар илгээнэ.

Paysend үйлчилгээний тухай: Дэлхий 20 гаруй улсын банк руу мөнгөн гуйвуулга илгээх боломжтой. Paysend үйлчилгээ нь дансны дугаараар шилжүүлэг хийх бөгөөд таны шилжүүлэг богино хугацаанд хүлээн авагчид хүрдэг тул гадаад мөнгөн гуйвуулгын хувьд хамгийн хялбар шийдэл гэж хэлж болно.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Paysend үйлчилгээний давуу тал:

  • Хурдан, найдвартай байдал: Олон улсын гуйвуулгыг богино хугацаанд, аюулгүйгээр хүлээн авагчид хүргэнэ.
  • Өргөн хамрах хүрээ: Дэлхийн 20 гаруй улс орны банкны данс руу шууд мөнгөн гуйвуулга хийх боломжтой.
  • Хялбар, ойлгомжтой ашиглалт: SocialPay аппликэйшнээр дамжуулан цөөн алхмаар шилжүүлэг хийнэ.

Үйлчилгээний нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Харилцагч та Голомт банкны SocialPay аппликэйшнийг ашигладаг бол яг одооноос эхлэн заавал банкны салбарт очихгүйгээр, гүйлгээ хүлээн авах хүртэл 1-3 хоногийг хүлээхгүйгээр олон улсын шилжүүлгийг гар утсаараа хялбар, шуурхай гүйцэтгээрэй.

SocialPay ашиглан Visa P2P гүйлгээ хийх заавартай ЭНД дарж танилцана уу. 

SocialPay ашиглан Paysend гүйлгээ хийх заавартай ЭНД дарж танилцана уу.

Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх санал сэтгэгдлээ Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт хандан хүргүүлэх боломжтой.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 10 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 17 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 17 цаг 23 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 17 цаг 27 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 17 цаг 32 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 20 цаг 38 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top