x

Засгийн газар газар тариалан, хүлэмжийн аж ахуйг дэмжих цогц шийдвэр гаргалаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх хэд хэдэн шийдвэр гаргажээ.

Газар тариалангийн салбарын хэвийн үйл ажиллагааг хангах, цаашдын тогтвортой хөгжлийг дэмжих асуудалд онцгой анхаарал хандуулахаар болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр сайд Ц.Идэрбат онцоллоо.

Тэрбээр ярихдаа, “Засгийн газрын тогтоол болон албан даалгавар гарсан. Энэ нь хүнсний ногооны хангалтыг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэл бүхий цогц агуулгатай. Энэ хүрээнд газар тариалангийн салбарт хэд хэдэн томоохон шийдвэр гарсан. Тухайлбал, газар зохион байгуулалтыг шинэчилж, хүнсний ногоо тариалагчдад Монгол Улсад мөрдөж буй газрын тухай хуульд заасан эрхүүдийг бүрэн эдлүүлэх ажлыг эрчимжүүлэх үүргийг нийслэл болон аймгийн Засаг дарга нарт өглөө. Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой хүнсний ногооны хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв. Энэ хөрөнгөөр дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийг худалдан авч тариаланчдад хөнгөлөлттэй үнээр, зээлийн нөхцөлөөр олгоно. Хэдийгээр 1 тэрбум төгрөгийн үр гэж байгаа ч тариаланчдын гар дээр очиж, хөрсөнд шингээд ургац болон гарч ирэхдээ нийтдээ 19 мянган тонн хүнсний ногоо тариалах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Засгийн газар зуны болон өвлийн хүлэмжийн аж ахуйд онцгой анхаарахаар шийдвэрлэлээ. Зуны хүлэмжийн хувьд 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, энэ төрлийн ахуй эрхлэх иргэдэд хүүгүй, урт хугацааны зээл олгоно. Харин өвлийн хүлэмжийн гол хүндрэл болох халаалтын асуудлыг цахилгаанаар шийддэг тул цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болж, нийтдээ 400 сая гаруй төгрөгийн дэмжлэг олгохоор болсон” гэв.

Түүнчлэн хаврын тариалалтад шаардлагатай 10 мянган тонн шатахууныг одоогийн үнээс хямдруулан нийлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ хүрээнд үүссэн санхүүгийн хүндрэлээ салбар дотроо зохицуулж, шатахууны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр болсон бөгөөд 2026 оны төсвийн багцаас 16 тэрбум орчим төгрөгийг шийдвэрлэж, хаврын тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж байгааг салбарын сайд нь онцоллоо.

Энэ талаар Ц.Идэрбат сайд, “Хаврын тариалалт тавдугаар сард эхэлж, намар ургац хураадаг онцлогтой учраас намрын тариалалтад шаардлагатай техник, материалын бэлтгэлийг одооноос хангах чиглэлд анхаарч, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтран ажиллахаар болсон. Үүнээс гадна Монголбанктай холбоотой зөвлөмж гарсан. Тодруулбал, 130 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шуурхай олгох шаардлагатай байгаа. Учир нь, аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудад хандахад эх үүсвэргүй гэх шалтгаанаар зээл олдохгүй байгаа талаар гомдол ирсэн. Дархан хотод болсон уулзалтаар ч энэ асуудлыг хөндөж байна. Иймээс ган, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан санхүүгийн хүндрэлд орсон аж ахуйн нэгжүүдэд уян хатан нөхцөлөөр хандахыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөмж өгсөн. Мөн хөдөө аж ахуйн салбарын экспортын асуудалд анхаарч, Монгол Улс Евро-Азийн бүсийн таван улстай байгуулсан худалдааны хэлэлцээрийн боломжийг илүү ашиглах чиглэл баримтална” гэв.

Үүнээс гадна нийслэлийн махны хангамжид төрөөс оролцож байгаа үндсэн хэлбэр болох нөөцийн махны бүрдүүлэлт хийсэн бөгөөд цаашид түгээлтийн үйл ажиллагаанд анхаарах чиглэл өгсөн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 7 цаг 18 мин ЭМГЭНЭЛ 7 цаг 27 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 7 цаг 27 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 28 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 7 цаг 29 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 7 цаг 30 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 7 цаг 31 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 7 цаг 32 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 10 цаг 57 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 10 цаг 59 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 10 цаг 59 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 11 цаг 0 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 11 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 11 цаг 4 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 12 цаг 56 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 13 цаг 0 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 13 цаг 0 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 13 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 13 цаг 3 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 13 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top